Хууль зүйн алба

Хууль зүйн алба

  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Улсын Их Хуралд өргөн барих хууль, бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийн төслийг боловсруулж, холбогдох үзэл баримтлал, танилцуулгыг бэлтгэнэ.
  • Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт тавих хориг, хэлэлцэгдэж буй төсөлд өгөх саналын төслийг боловсруулна.
     
  • Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч судлан, уучлал үзүүлэх зөвлөлд танилцуулга, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулна.
     
  •   Монгол Улсын иргэний харъяатаас гарах, харъяат болохтой холбоотой хүсэлтийг хүлээн авч танилцуулга, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулна.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан ирүүлсэн хууль зүйн асуудалд холбогдох өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх, холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон бусад албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлнэ.

Албаны дарга
 

Албаны референтүүд

Г.Мөнхтулга Хуулийн асуудал хариуцсан ахлах референт 261836
Ч.Мөнхбат Хуулийн асуудал хариуцсан референт 261836
Г.Аюурзана Уучлал асуудал хариуцсан референт 261972
Д.Түвшинтулга Иргэдийн санал, хүсэлт, гомдол, захидал харилцаа хариуцсан референт 262192
Л.Очирсүрэн Иргэдийн санал, хүсэлт, гомдол, захидал харилцаа хариуцсан референт 262192