“Хүмүүн бичиг” сонины хамт олон, уншигчдад
Үндэсний монгол бичгээр дагнан гардаг “Хүмүүн бичиг” сонины 20 жилийн ойг тохиолдуулан тус сонины сэтгүүлч, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон мянга мянган уншигчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсч, хамгийн сайн сайхныг ерөөе.
Монгол бичиг бол мөнх тэнгэрээс ирэл гарвалтай, хөх толботой монгол үндэстний оюун соёлын гайхамшигт бүтээл, ухаан билгийн дундаршгүй ундарга, хүмүүн төрөлхтний эрдэнэсийн санд өргөсөн нүүдэлчдийн нэгэн шижир эрдэнэ билээ.