Архив - Мэндчилгээ

2012-03-22

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,
Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч буй нийт Казах иргэдээ,

Та бүхэнд өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох Наурыз баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хорвоогийн жамаар хуучин жил хулжиж, шинэ жил шилжин ирэх энэхүү билэг дэмбэрэлт цаг мөчид Казах түмний уламжлалт баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Монгол Улсын Төрийн тэргүүн би сэтгэл нэн хангалуун байна.

2011-11-18

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Худалдааны салбарын 90 жилийн ойн баярт оролцогчдод

Монголын Улсын хөгжил дэвшлийн гол зангилаа болсон худалдааны салбарын хөгжилд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа нийт ажиллагсад болон хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид Та бүхэндээ худалдааны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойд

Эрхэм хүндэт номын санчид аа,

Хатагтай ноёд оо,

Монголчуудын оюуны соёлд үнэтэй хувь нэмэр оруулж үндэсний соёлын алтан жолооноос атгалцаж  яваа  эрхэм номын санч Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан эрдэм оюуны гэрэл гийж, амжилт бүтээл үргэлжид дэвжихийн өлзийтэй сайхан ерөөлөөр  мэндчилж байна.

2011-11-07

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН Д.А.МЕДВЕДЕВ ТАНАА 

Москва хот 

Эрхэм хүндэт Дмитрий Анатольевич,

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд, Танаар уламжлан найрсаг Оросын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

2011-11-06

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН Д.А.МЕДВЕДЕВ ТАНАА

Москва хот 

Эрхэм хүндэт Дмитрий Анатольевич,

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд, Танаар уламжлан найрсаг Оросын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

2011-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

ХБНГУ-ын Берлин хотноо зохиогдож буй  “Берлин - 2011” Европ дахь монголчуудын анхдугаар чуулга уулзалтад оролцогчдод 

Эрхэм хүндэт оюутан, залуусаа,  

Ирээдүйн эзэд хүндэт дүү нараа,

Эрдэм өвөрлөн ирэхээр алс холыг зорин, дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцаж яваа оюутнууд, эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадвараар Монгол түмнийхээ нэр төрийг өндөрт өргөж яваа эрхэм залуус Та бүхнийхээ амгаланг айлтгая.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын 100 жилийн ойд  

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, чөлөөнд байгаа ахмадууд аа!

Монголын Тулгар төрийн 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхэн ойнууд тохиосон жил миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн хувьд эдүгээ 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэнд хүргэе.

2011-08-27

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд 

Монгол Улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад хүч хөдөлмөр, бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн ахмадууд, генерал, офицерууд, цэргийн нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

2011-08-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээ

Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойд

Монголын залуучуудын байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, идэвхтэй гишүүд та бүхэнд болон нийт залуучууддаа Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн халуун мэндчилгээг дэвшүүлье.

2011-07-30

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд

Эрхэм хүндэт Дундговьчууд аа,
Эрхэм
хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Монголын Тулгар төрийн 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхэн ойнууд тохиосон жил миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эдүгээ 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй говийн хөдөлмөрч ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэнд хүргэе.