Архив

2012-02-05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах “Шинэ Дорноговь” төслийн явцтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Замын-Үүд дэх томилолтоо өндөрлөж Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Сайншанд хотод ирэхэд тус аймгийн удирдлагууд болон цэргийн хүрээний хүндэт харуул угтан авав.  

2012-02-04

Ерөнхийлөгч Замын –Үүдийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн иргэдтэй уулзлаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзана гэсэн зорилго тавьсан юм. Дорноговь, Говьсүмбэр хоёр үлдсэн байсан.  Дорноговиор ирэхдээ Замын-Үүдээр орохгүй байж болохгүй гэж үзсэн. Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа гээд олон зүйл ярьж болох ч Замын-Үүд дээрээ тогтож ярих зөв гэж бодож байна.  

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нэгдүгээр сарын 3-ны үдээс өмнө Дорноговь аймгийн Замын –Үүд суманд ажиллалаа. Эхлээд эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд очиж “Замын –Үүд” чөлөөт бүсийн танилцуулгыг сонсов.

2012-02-03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллахаар  өчигдөр орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зорилоо. Ерөнхийлөгч Замын –Үүдийн чөлөөт бүс, гааль хил, төмөр замын үйл ажиллагаатай  танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн  Дорноговь аймгийн Сайншанд, Говьсүмбэр аймгийн Чойр хотуудад ажиллаж, орон нутгийн ажил байдал, бүс  нутгийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм.

“Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг Хэнтий аймгийн бүх сумын иргэд дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс нийт 9 хоног Хэнтий аймгийн 17 сум, Бэрх, Бор-Өндөр хот, Дадал суман дахь хилийн цэргийн отряд, Багануурын хилийн цэргийн 0252-р ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, ЕТГ-ын БОАОБ-ын референт Б.Жаргалсайхан нараар ахлуулсан 2 баг амжилттай ажиллалаа.

2012-02-01

Иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн оролцоог хангаж ажилламаар байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, нийслэлийн Ардчилсан хүчний холбоо хамтран Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг “Монгол дахь иргэний нийгмийн хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр хийж, нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ерөнхий зохицуулагч Ж.Батзандан “Монгол Улс дахь иргэний нийгмийн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, Иргэний нийгмийн зохицуулагч, Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал “Төр, иргэний нийгмийн түншлэл, ололт амжилт, сургамж”, Төр ба иргэний нийгмийн бодлого боловсруулах ажлын хэсгийн дэд дарга Д.Сүхжаргалмаа “Иргэний нийгмийн үзэл баримтлалын төсөл” гэсэн илтгэл тус тус тавьж, оролцогчид саналаа илэрхийлэв.

2012-01-28

Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнөж буй “Архигүй Монголын төлөө аян” Хэнтий аймагт амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтоор ахлуулсан баг энэ аяны хүрээнд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалантхаан, Баянхутаг, Хэрлэн (Өндөрхаан),  Мөрөн, Дэлгэрхаан суманд ажиллаад ирлээ.

2012-01-25

Ерөнхийлөгч 30 оюутанд нэрэмжит тэтгэлгээ олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан 30 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгохоор зарлиг гаргалаа.

Хүрмийн говийн тэмээчний амьдрал ахуйтай Ерөнхийлөгч танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзан уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцах үеэрээ Хүрмэн сумын улсын сайн малчин Г.Бүгд гуайнд зочилж, малчны хотонд хоносон билээ. Ерөнхийлөгч нутаг орны өвөлжилт ямархуу байгаа талаар өндөр настан Бүгдтэй  хөөрөлдөж, Өмнөговийн малчдын амьдралд уул уурхай хэрхэн нөлөөлж байгааг сонирхон асууж саналыг нь сонссон юм.

2012-01-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын зөвшилцах хүсэлтэд хариу илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах хүмүүсийн нэрс бүхий зөвшилцөх бичгээ өчигдөр дахин ирүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдод албан тоот өнөөдөр илгээж хариу өгөв.