Click on the slide!

Ерөнхийлөгч Замын –Үүдийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

Ерөнхийлөгч Замын –Үүдийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

Ерөнхийлөгч Замын –Үүдийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

Click on the slide!

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Click on the slide!

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Click on the slide!

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Click on the slide!

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Click on the slide!

Мэндчилгээ

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Click on the slide!

Мэндчилгээ

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Click on the slide!

Мэндчилгээ

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Click on the slide!

Мэндчилгээ

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

Монгол орныхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд багш нарын баярын мэнд хүргэе !

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах “Шинэ Дорноговь” төслийн явцтай танилцав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Замын-Үүд дэх томилолтоо өндөрлөж Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Сайншанд хотод ирэхэд тус аймгийн удирдлагууд болон цэргийн хүрээний хүндэт харуул угтан авав.  

  • Ерөнхийлөгч Замын –Үүдийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн иргэдтэй уулзлаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзана гэсэн зорилго тавьсан юм. Дорноговь, Говьсүмбэр хоёр үлдсэн байсан.  Дорноговиор ирэхдээ Замын-Үүдээр орохгүй байж болохгүй гэж үзсэн. Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа гээд олон зүйл ярьж болох ч Замын-Үүд дээрээ тогтож ярих зөв гэж бодож байна.  

  • Замын-Үүдийн боомтын бэрхшээл зовлонг сонсон дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нэгдүгээр сарын 3-ны үдээс өмнө Дорноговь аймгийн Замын –Үүд суманд ажиллалаа. Эхлээд эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд очиж “Замын –Үүд” чөлөөт бүсийн танилцуулгыг сонсов.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллахаар  өчигдөр орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зорилоо. Ерөнхийлөгч Замын –Үүдийн чөлөөт бүс, гааль хил, төмөр замын үйл ажиллагаатай  танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн  Дорноговь аймгийн Сайншанд, Говьсүмбэр аймгийн Чойр хотуудад ажиллаж, орон нутгийн ажил байдал, бүс  нутгийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм.

  • “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг Хэнтий аймгийн бүх сумын иргэд дэмжиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс нийт 9 хоног Хэнтий аймгийн 17 сум, Бэрх, Бор-Өндөр хот, Дадал суман дахь хилийн цэргийн отряд, Багануурын хилийн цэргийн 0252-р ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, ЕТГ-ын БОАОБ-ын референт Б.Жаргалсайхан нараар ахлуулсан 2 баг амжилттай ажиллалаа.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Шинэ жилийн баяр хүргэж, он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үг

    Эрхэм хүндэт  ард иргэд ээ,
    Он солигдох энэ гэгээн мөчийн баярын мэндийг Та бүхэнд хүргэе.  

    Алслан одож байгаа 2011 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Монголын тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол гүрний 805 жилийн ой, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жил, Монгол улс, НҮБ-д элсэн орсны 50 жилийн гээд бусад олон түүхт үйл явдлын ой тохиолоо. Энэ бүхэн Монголын түүхэн бахархалыг улам нэмж, манай ард түмэн ч их ойнуудаа амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж байна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

    МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,
    Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд,
    УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,
    Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

    Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал  түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Монгол төрийн хүндэт хоймроос эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ болон хөрш улс орнууд, манай улстай дипломат, найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай нийт улс гүрэн, байгууллага, хамт олонд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Аливаа улс үндэстэнд түүний эрх эрх чөлөөт, бие даасан байдал нь хамгийн эрхэмд тооцогддог. Монголчууд дор бүрнээ, айл аймаг, хотол үндэстэнээрээ эрх чөлөөтэй, эн тэнцүү, тэгш харилцаатай байж хөгжин дэвжихийг эрхэмлэж ирсэн.

  • НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 66 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

    Нью Йорк, 2011 оны 9 дүгээр сарын 21

    Чуулганы дарга ноён Абдулазиз - Аль Нассер,
    Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
    Хүндэт төлөөлөгчид өө,
    Хатагтай, ноёд оо,

    Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон Танд  Монгол Улсын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, нэр хүндтэй энэ үүргээ биелүүлэхэд тань бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье.

  • “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГАН”-ЫН ТАВАН ЖИЛИЙН ОЙН ХУРАЛДААН ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
    Элгэн дотно монгол ахан дүү нараа,
    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы таван жилийн ойн баярын хуралдаанд оролцож байгаа дотоод, гадаадын төлөөлөгчид, хүндэт зочид, Монгол Улсын анд нөхөд Та бүхэнд Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэн мэндчилье.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт барих хүндэтгэлийн зоог дээр хэлсэн үг

    Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчөө,
    Тэргүүн хатагтай,
    Хатагтай, ноёд оо,

    Миний урилгыг хүлээн авч Монгол улсад төрийн айлчлал хийж байгаад Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай Та бүхэнд Монголын ард түмний өмнөөс, хувиасаа болон гэргийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.  Монголчуудын сайн танил Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны энэ удаагийн Монгол Улсад хийж байгаа айлчлал, яриа хэлэлцээ хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, үр дүнтэй чухал айлчлал болж байна.  

  • Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн өдрийн талаар хэлэлцэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Энэ жил монголын ард түмэн Ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлигийн дагуу Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулав. Харин бид 2012 онд Эзэн богд Чингис хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэнэ.  Их хааныхаа энэ дэлхийд сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал төдийгүй заавал биелүүлэх үүрэг мөн.

    Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.

    Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.

  • Л.Дашдорж: Орлогыг хэрхэн хөгжил дэвшилд хандуулах вэ гэдэгт Ерөнхийлөгч санал оруулж байгаа

    Ерөнхийлөгчийн эдийн засгийн бод­ло­гын зөвлөх Л.Даш­дорж­той ярилцлаа. 

    -2012 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж бай­на. Үүнд Ерөн­хий­лөг­чийн зүгээс хэрхэн хан­даж байгаа вэ?

    -УИХ-аар ирэх оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж бай­на. Энэ долоо хоногийн Төсвийн байнгын хо­роо­ны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байх. Үүнтэй холбог­дуу­лан Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж өөрийн хуулиар олгогдсон эрхийн дагуу хоёрдугаар хэлэлцүүлэгт санал оруулж байгаа.

  • Та Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байсан үеэ товч эргэн дурсахгүй юу?

     

         Би 1995 онд Бээжингийн хэл соёлын их сургууль төгсч ирээд Стратегийн судалгааны хүрээлэнд судлаачаар орж байлаа. Тэр үед хүрээлэн байгуулагдаад удаагүй, одоогийн Онцгой байдлын ерөнхий газар байсан байрны 4 давхарт цөөн өрөөтэй, арваадхан ажилтантай цомхон байгууллага байсан. Гэхдээ цөөхөн боловч оюуны өндөр чадавхтай, олон гадаад хэлтэй, юм үзэж нүд тайлсан хүмүүс энд ажилладаг байсан, одоо ч ийм байгаа. Стратегийн судалгааны хүрээлэн ерээд оны эхнээс олон улсын харилцаа, аюулгүй байдал судлал гэдэг тухайн үедээ Монголд шинэд тооцогдох судалгааны чиглэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн.  Монголд аюулгүй байдлын судалгаа гэхээр гадны ямар ч байгууллага, хүмүүс Стратегийн судалгааны хүрээлэн рүү л эхэлж ханддаг. Энэ бол хүрээлэнг удирдаж байсан хүмүүсийн Монголд аюулгүй байдал судлалыг хөгжүүлье гэсэн чин эрмэлзэл, бас цалин бага гэлгүй ажилдаа дурлаж, баяр баясгалантай хамтран зүтгэдэг байсан хамт олны маань хүчин зүтгэлийн үр дүн байсан.

  • М.Батчимэг: Засгийн газар хууль зөрчсөн тогтоолоо хүчингүй болгоогүй учраас УИХ-д хандлаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газар хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолыг баталж, Дотоод хэргийн их сургууль байгуулсныг хүчингүй болгохыг хүсч албан бичиг илгээжээ. Энэхүү асуудлаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.БАТЧИМЭГТЭЙ ярилцлаа.

     

    -Ерөнхийлөгч Засгийн газрын 229, 243 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн байна. Энэхүү хүсэлтийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

  • Олон Улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзав

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан 2011 оны 10 дугаар сарын 26 нд Олон Улсын валютын сан /ОУВС/-ийн техник туслалцааны ажлын хэсгийн ахлагч  Эмил Санли тэргүүтэй уул уурхайн татварын эрх зүйн зохицуулалтын асуудлаар зөвлөгөө өгөх ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр П.Цагаан ОУВС-ийн төлөөлөлд хандан 21дүгээр зуунд Монгол Улс эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж чадсан, өрсөлдөх чадвар бүхий ардчилсан нийгмийг цогцлон бүрдүүлэхийг эрмэлзэж байгаа тул бидэнтэй төрийн болон хувийн хэвшлийн менежментийг сайжруулж, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах нь илүү чухал бөгөөд үр дүнтэй болохыг тэмдэглээд тус байгууллагад ажлын амжилт хүсэв.

Syndicate content