Одон медаль, гавьяа шагналын системийг шинэчлэх тухай

Одон медаль, гавьяа шагналын системийг шинэчлэх тухай

БичлэгБичсэн administrator » Лха 6-р сарын 23, 2010 6:35 pm

Монгол Улс социалист нийгмийн тогтолцооноос ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээ 1992 оны Үндсэн хуулиар тогтоон баталгаажуулж, төрөөс Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн шинэтгэлүүдийг хийсээр байна.

Шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, иргэнээ төрийн дээд шагнал, одон медалиар шагнах эрх зүйн тогтолцоог шинэчлэх нь зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг хэмээн үзэж хуулийн төсөл санаачлахаар, “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны зургаадугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Та бүхэн төсөлд оруулах саналаа "Иргэний танхим"-ын байршлын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны зургаадугаар 07-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний ажлын өдрийг дуустал ирүүлнэ үү.

"Иргэний танхим"-ын хаяг:
• Утас: 263489
• Факс: 976-51-263486
• Цахим шуудан: irgen@president.mn
• Цахим хэлэлцүүлэг: www.president.mn/forum
• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”
www.president.mn сайтаас нэмэлт мэдээллийг авна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
"Иргэний танхим"-ын ажлын алба
administrator
Site Admin
 
Бичлэг: 21
Элссэн: Лха 12-р сарын 23, 2009 3:44 pm

Re: Одон медаль, гавьяа шагналын системийг шинэчлэх тухай

БичлэгБичсэн Зочин » Лха 6-р сарын 23, 2010 6:37 pm

Төрийн одонг цөөлж медалийг халъя
Дэлхийн түүхээс аваад үзвэл 2 янзын шагнал ажиглагддаг нэг нь дайснаа дарсны шагнал "баатар" нөгөө нь илүүрхсний "спорт" шагнал. Эхнийх нь түүхэн гавъяа дараагыни нь харьцангуй гавъяа. Тэгвэл бид дайн байлдаангүй үед яахыгаа бодох хэрэгтэй. Иймд аливаа шагнал нь ямар зүйлийг төр өөрөө гавъяа гэж үзэх вэ гэдэгтэй холбоотой. Ялангуяа даяарчлалын энэ үед шагналтнууд нь баруунд гудамжинд хөгжмөө тоглоод байвал яах вэ. Иймд бид гавъяагаа бас дэлхийгээр үнэлүүлэх шаардлага гарч ирж байна. Тэгвэл ямар гавъяаг дэлхий үнэлэх вэ? Манай хуучин тогтолцоонд гарч байсан гажуудлууд нь зөвхөн чанар ба тоон үзүүлэлтийг шагнаж байсанд оршино. Үүнд хамгийн сайн том зохиол бичсэн зохиолч, хамгийн хол явсан тээвэрчин, хамгийн олон жил сайн багшилсан багш г.м. Зах зээлийн системд чанар ба тоон үзүүлэлтүүд шууд л өөрөө олох ашигаар "мөнгөөр" хэмжигддэг тул шагнаад байх нь утгаа алдаж байгаа. Ялангуяа төрийн дээд шагнал гэж нэрийдээд Ерөнхийлөгч гардуулдаг нь олимпын шагналтай дүйцээд байгаа нь -хэрхсэнийг шагнаад байна вэ? гэсэн асуулт гарган ирж байгаа. Иймд 3 дахь шагнал болох чанар ба тоон үзүүлэлтээр үл хэмжигддэг харин бидний ойлгоход ч хэцүү "цэгц"-ийн шагнал өгүүлэгдэж байна. Дүгнэн хэлэхэд төр цөөн одонтой байж спорт урлаг бизнес рүү хэт хутгалдмааргүй байна.
Төрийн медалиудыг урамшлуулалаар сольё
Элдэв одон медалийн утга учир нэр хүндийгярихын оронд ерөөсөө элдэв медалийг халмаар байна. Харин бид урамшууллыг тухайлбал татварын хөнгөлөлт, мөнгөн урамшуулал зэргээр шинжлэх ухаан технологийн дэвшилийг дэмжиж, монгол хүн юугаараа далхийд өрсөлдөхийг бодлого болгон тусгах хэрэгтэй байна.
Мөнхжүүлэлтийн тухайд
Хөшөө дурсгал босгохыг хуульчлахгүй бол сум болгон шавар хүний хөшөөтэй болох нь. Мөнгөтэй нь эцэг ээ, шүтэн бишрэгч ээ хөшөө болгоод байж боломгүй санагдана.
Гавъяатнуудын хариуцлагын тухайд
Аливаа шагналтнуудын хариуцлага нь нийгэмд "алдаршсан хүн"-ий хууль дагах ёс зүйгээр хэмжигдэх учиртай. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Наандаж төрийн гавъяатнууд согтууруулах ундааг сурталчлахгүй байх нь хойч үедээ оруулах чухал хувь нэмэр юм. Хүний аль ч нийгмийн үед алдартнууд нэр хүндээ хамгаалах нь ойлгомжтой зүйл байсан.
Зочин
 
Re: Одон медаль, гавьяа шагналын системийг шинэчлэх тухай

БичлэгБичсэн PNP » Ба 6-р сарын 25, 2010 10:14 am

Төрийн
одон медалийг утга төгөлдөр, эргээд тавих хяналттайгаар өгөх хэрэгтэй.

Хамгийн гол нь төрийн одон медалийг ямар байдлаар ашиглах вэ гэдэг нь их
чухал. Жишээ нь: дайны үед олон дайсан устгасан, амьд хэл барьсан, хүнд
даалгавар амжилттай биелүүлсэн зэрэгт олгодог байсан. Амь насаа үл
хайхран, эх орондоо хэрэгтэй зүйл хийсэн байна.

Харин одоо манай эх оронд юу илүү ихээр хэрэгтэй байна вэ? яг тэр дайны
жилүүдэд олон дайснаа устгах, амьд хэ барих зэрэгтэй дүйцэхгүйц хэрэгтэй
зүй нь юу вэ? энэ асуултанд хариулчихвал төрийн одон медалийг, ус агаар
мэт хэрэгтэй байгаа тэр зүйлийг хүмүүсээр хийгэх хөшүүрэг богох
хэрэгтэй.

Төрийн одон медалийн тоог нэмсэн ч болно.
Монгол улсад авилгал гэдэг зүйл маш хүчтэй байна. Энийг устгахын тулд
төрийн одон медалийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь: Авилга өгч газар авсан
байна гэж бодъё. Тэгвэл авилга өгсөн хүнийг шагнах хэрэгтэй. Гэхдээ
авилга өгчөөд түүнийгээ баримт нотолгоотойгоор олон нийтэд дэлгэн
мэдээлэлсэн хүнийг төрийн одон медалиар шагнаад, авилгаар авсан газрыг
нь бас шагнал болгон өгнө, авилга авсан хүнийг авсан авилгынх нь хэмжээг
10 дахин нугалж торгоод, ял эдлүүлэн, авилгачдыг шийтгэсэн тухай
нэгдсэн сайтаар мэдээллийг нь олон нийтэд цацна. 10 дахин нугалж
торгосон мөнгөн дүнгийн 50% нь авилга өгсөн хүнд, төрийн одон медалийн
дагалдах шагнал болж очно, харин үлдсэн 50% нь төрийн мэдэлд очих болно.

Ингэснээр төрийн одон медалийн ачаар авилга алга болоод зогсохгүй,
төсвийн орлого авилгачдын шийтгэлийн ачаар 50% нэмэгдэх магадлалтай гэж
хэлэхэд ээдээ дөхөх байх шүү.
PNP
 
Бичлэг: 0
Элссэн: Ба 6-р сарын 25, 2010 10:13 am

Бодох л зүйл

БичлэгБичсэн PNP » Ба 6-р сарын 25, 2010 10:16 am

Буцах Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл

cron