Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны чиг үүрэг
- Тус алба нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх бөгөөд албаны дарга, интернэт, теле болон аудио мэдээлэл хариуцсан референтүүдтэй байна.
- Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэл, мэдээлэл, сурталчилгааг хэтийн бодлоготойгоор хариуцан гүйцэтгэж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.
- Ерөнхийлөгчийн өдөр тутмын албан ажлын талаар мэдээлэл авах ажлыг зохион байгуулж, цагийн байдалтай холбогдсон шуурхай мэдээллээр олон нийт, нийгмийг хангаж ажиллана.
- Олон нийтийн санал бодол /иргэн болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт, ярилцлага хийх, хамтран ажиллах замаар/-ыг судлан дүгнэлт гарган зөвлөмж, санал, боловсруулна.
- Ерөнхийлөгчийн талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ материалд мониторинг хийх, няцаалт, тайлбар, мэдэгдлийн төсөл, үндэслэл боловсруулан бэлтгэнэ.
- Хэвлэлийн бага хурал зохион байгуулах, Ерөнхийлөгчийн гадаад болон орон нутагт томилолтоор ажиллах, хамт олон, байгууллагын үйл ажиллагаатай тухайлан танилцахад сэтгүүлч, сурвалжлагч нарын хэсгийг бүрдүүлж зөвлөхүүд, холбогдох ажилтнуудтай хамтран ажиллана.
- Бүх сувгаар олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулна.
Албаны дарга С.Эрдэнэболд
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг “LL.B” зэргээр, Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийг “LL.M.” зэргээр тус тус дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй.
- Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй, Европийн холбооны эрх зүй, Корпорацийн эрх зүй болон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийн чиглэлээр дагнан судалдаг. Эрх зүй, илтгэх урлагийн чиглэлээр хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн.
- Индианагийн их сургуулийн Хуулийн сургуульд туслах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар тус тус ажиллаж байсан. Англи, орос хэлний мэдлэгтэй.
Албаны референтүүд
| Нэр | Ажил | Утас | |
|---|---|---|---|
| Б.Содбаяр | Интернэтийн мэдээлэл хариуцсан референт | 265003 | 328003 |