Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дамбийн Дорлигжав
Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль.
- 1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум.
- 1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль.
- 1983-1987 онд МУИС-ын НУФ-ын “хууль”-ийн ангид суралцсан.
Мэргэжил:
- Хуульч, мал зүйч мэргэжилтэй.
- Гадаад хэл: Орос
Ажлын туршлага: 1979 оноос одоог хүртэл дараах ажил албан тушаалыг эрхэлж байна.
- Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт ажилтан
- МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан
- МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга
- БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн
- Засгийн газрын шадар сайд
- Батлан хамгаалах яамны сайд
- Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал
- Ардчилсан намын дарга
- Ерөнхий сайдын зөвлөх
- Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
- Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга