Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулж буй “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНД ШИНЭТГЭЛИЙГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ”–г, түүнтэй холбогдуулан иргэд, байгууллагаас ирүүлсэн саналын хамт www.president.mn веб хуудсанд байрлуулав.

Иргэд, байгууллагууд gganzorig@president.mn, munkhtulga_g@president.mn и-мэйл хаягаар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын 261836 утсаар ярьж хөтөлбөртэй холбогдуулан өгөх санал, хүсэлтээ ирүүлнэ үү.

Санал, хүсэлтийг 2010 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авна.

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНД ШИНЭТГЭЛИЙГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР /төсөл/



Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр /төсөл/ УДШ-ын санал
2009.10.20-ны 1/3300
Авлигатай тэмцэх газар УЕП-ын газрын санал
2009.10.21 1/2046
ЦЕГ-ын санал
2009.10.28 1-375
Иргэд, олон нийт, эрдэмтэд, хуульчдаас ирүүлсэн санал
Нэг. Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар:
  • Захиргааны Давж заалдах шатны шүүхийг байгуулах
  • УДШ болон НШ-н танхимын чиг үүргийг тодорхой болгох
  • Эвийн шүүгч
  • Хэргийн харъяалал, зааг ялгааг тодорхой болгох
  • Тойргийн шүүх /Нүүдлийн шүүх/
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд захиргааны хэрэг маргааны ачаалал нэмэгдэж байгаа бөгөөд Давж заалдах шатны шүүхийг тусгайлан байгуулах шаардлага гарч байна.
  • Ерөнхий шүүгч -1, 6 шүүгч, тэдгээрт туслах чиг үүрэг бүхий албан тушаалтнууд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй
  • Давж заалдах шатны шүүхийг УБ хотод төвтэйгээр байгуулах
  • Прокурорын ажлын ачааллыг хөнгөвчлөх, байцаан шийтгэх ажиллагааны шуурхай байдлыг хангах хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг хангаж байгаа нөхцөлд хөнгөн, хүндэвтэр хэргүүдийг шийдвэрлэхэд нэгэн адил хэрэглэж байхаар
  • Шүүхийн шат бүрийн бие даасан байдал, хариуцлага, чадварыг бэхжүүлэх, шүүхийн шат бүрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг үнэлэх арга, том хэргүүдийг шийдвэрлэх улсын хэмжээний тангарагтны шүүх, жижиг хэргүүдийг шийдвэрлэх эвлэрүүлэх шүүхийг байгуулах асуудлыг судлаж шийдвэрлэх
    Хоёр. Шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүх, шүүгчдийн хэвийн ажиллагааны нөхцөлийг хангах талаар:
  • Эдийн засгийн баталгаа
  • Техник, хэрэгслийн хангамжийг сайжруулах
  • уналга/нүүдлийн шүүхийн/
  • Улсын төсвийн 1.5 хувь
  • Эрх зүйн цахим мэдээллийн сүлжээнд хамруулах
  • ШЕЗ-ийн эрх хэмжээг өргөтгөх
  • Шүүгч нарт цалин болон бусад байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэх
  • Олон улсын гэрээ, конвенцыг Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах
  • Давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулж, ажиллагааг эхлүүлэхэд 320,4 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн судалгааг хийж, дэлгэрэнгүйг хавсаргав.
  • Хуулийн байгууллагуудын Мэдээллийн Нэгдсэн Сүлжээг өргөтгөж нийт прокурорын газруудыг холбох, цаашлаад нийт төрийн байгууллагуудыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож, харилцан мэдээлэл авах нөхцөл боломжоор хангах
  • Цагдаагийн албан хаагчдыг ажиллах нөхцөлийг сайжруулах, орон сууцтай болгох, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, нийтийн баталгааг хангах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлэх.
  • Шүүхийн төсвийг улсын төсөвд бие даасан, онцгой байр суурь эзлэж байхаар хуульчлах
  • Шүүхийн төсөвийн талаарх ШЕЗ-ийн эрх хэмжээг өргөтгөх, ЗГ-тай санал зөрсөн тохиолдолд ШЕЗ-н дарга УИХ-д бие даан оруулдаг байх
  • Шүүхийн хараат бус байдлын талаар УИХ, ЗГ-н үүрэг хариуцлагыг тодорхойлох
  • Шүүгчийн даатгал, аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх
  • Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааг зохион байгуулалт, чиг үүргийн хувьд бүрэн тусгаарлаж, ШЕЗ-г бие даалган байгуулах
  • ШЕЗ-н чиг үүргийг: хүний нөөц, төсөв санхүү, хэргийн хөдөлгөөн, бүртгэл мэдээлэл, судалгаа, зөвлөгөө боловсруулах, ОН харилцах менежментийг хэрэгжүүлдэг, шүүгчдийн эрх ашгийг хамгаалдаг, мэргэжлийн төвшин, ур чадвар, ёс зүйг хянан үзэж, дүгнэдэг, шүүх, шүүгчийн үйл ажиллагааны бүтээмж, үр нөлөө, ил тод, цэвэр тунгалаг, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх арга зам, хөшүүргийг тогтоодог, хянаж дүгнэдэг, үйлчилж тусалдаг байгууллага байхаар
  • Дүүргийн шүүх нь 40 гаран хүнтэй бие даасан шүүх. Нийслэлийн шүүхээс төсөв, санхүүгийн хувьд тусдаа байх боломжийг судлах
  • Шүүгч нар хөдөөнөөс хотод шилжих ирэх болон хотоос хөдөө томилогдон очиход учирдаг гол хүндрэл болсон орон байрны болон бусад асуудлыг хууль, эрх зүйн үүднээс нь шийдвэрлэсэн зохицуулалт үгүйлэгдэж байна.
  • Үүнийг шүүгч, нарийн бичгийн дарга нарын цалин, урамшууллын хамтаар шийдвэрлэх нь зүйтэй мэт.
  • Дан ганц шүүх бус мөн цагдаа, прокурорын шатанд МУ-ын нэгдэн орсон ОУ гэрээ, конвенцийг чанд баримтлаж ажилладаг болмоор байна
Гурав. Шүүгчийн хараат бус байдлыг хангаж бусдын хууль бус нөлөөнөөс хамгаалах механизмыг хүчтэй болгох талаар:
  • Шүүгчийн статусын тухай хууль батлан гаргах
  • Мэргэжлийн болон захиргааны удирдлага гэх ойлголтыг өөрчлөх
  • Шүүгчдийн нийгэмлэг, мэргэжил-ёс зүйн хороо
  • Шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоо, журмыг үр нөлөөтэй болгох
  • Шүүгчийг томилох, татгалзах, огцруулах журмыг тодорхой болгох
  • Хариуцлагийг өндөржүүлэх
  • Нөлөөлөх гэсэн этгээдэд оногдуулах хариуцлагийг нэмэх
  • Хувийн халдашгүй байдлыг баталгаажуулах
  • Прокурорын Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны чиглэлээр нэгдсэн ойлголт өгөх сургалтуудыг үе шаттай зохион байгуулах;
  • Шүүгчээс шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох ёсгүй этгээдүүдэд “ерөнхий шүүгч”, “шүүгч”-ийг нэмж оруулах
  • Шүүгчийг үндэслэлгүйгээр, ил тод бус аргаар зэрэг дэв ахиулахыг хориглох
  • Шүүгч болон тэдний гэр бүлд төрөл бүрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, дарамт шахалт үзүүлэхийг хориглож, хүлээлгэх хариуцлагын механизмыг хуульчлах
  • Энэ талаар мэдээлэл авах механизмыг тогтоох
  • Банглорын зарчмуудыг рецепци хийх
  • Шүүгчийн ёс зүйн стандартыг шинээр тогтоох
  • Шүүгчдийг олон нийтийн хяналтад оруулах, шүүх хуралдааны нээлттэй байдлыг хангах
  • Ёс зүйн хорооны эрх хэмжээг өргөтгөж, ёс зүйн зөрчлийг илэрүүлэх хүч, арга, хэрэгслээр хангах
  • Шат шатны ерөнхий шүүгч, дээд шатны шүүгч нар нь Сахилгын болон мэргэшлийн хороонд шилжүүлэх эрхээрээ шүүгч нарыг хараандаа байлгаж байна. Иймээс энэ байгууллагыг Дээд шүүхээс салгаж Ерөнхийлөгчийн дэргэд авчрах
  • Ерөнхий шүүгчийн тусгайлсан эрх ямбуудыг цэгцлэх
  • ШЕЗ-ийг Дээд шүүх болон ХЗДХЯ-с ангид байлгах
  • Шүүхийн ерөнхий зөвлөл сахилгын хороог УДШ-ийн ерөнхий шүүгч, нэг танхимын тэргүүн шүүгч удирдах, бүрэлдэхүүнд шүүгчид оролцох нь буруу бөгөөд хөндлөнгийн байгууллага байх ёстой.
  • Процессын хуулиар шүүгчийг хэргийн аль нэг талтай ганцаарчлан уулзахыг хоргилож, энэ тухай Ёс зүйн дүрэмд тусгах шаардлагатай
  • Шүүгчийн шалгалтанд мэдлэг боловсролоос гадна өндөр ёс зүй гэдэг шалгуурыг тавьдаг байх
  • Мэдээллийн эрх чөлөөний хууль болон Сонирхолын зөрчлийн хуулийг батлах замаар шүүгчийн ёс суртахуун, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах арга замыг баталгаажуулах
Дөрөв. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүний нөөц болон ухамсар оюуны хүчин зүйлсийг хөгжүүлэх нь:
  • Дадлагжигч шүүгчийн асуудал
  • Хуульч бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох
  • Шүүхийн удирдах ажилтны Улсын зөвлөлгөөг зохион байгуулах
  • Олон нийтэд зориулсан тайлбарлан таниулах ажиллагааг зохион байгуулах
  • Аттестатчлал явуулах
  • ШЭМ байгууллага дахь авлигыг арилгах тухайлсан арга хэмжээг Парламентын түвшинд шийдвэрлэх
  • Прокуроруудаа материаллаг эрх зүйн сургалтанд түлхүү хамруулах;
  • Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг хянан шийдвэрлэх чиглэлээр прокуроруудын ур чадварыг нэмэгдүүлж, тодорхой төрлийн гэмт хэргийг мэргэжлийн өндөр түвшинд шалгаж шийдвэрлэх зорилгоор тэдгээрийг мэргэшүүлэн сургах;
  • Мөнгө угаах, авлигал, албан тушаалын гэмт хэргүүд болон шинэ төрлийн гэмт хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд ойлголтын зөрүү гаргахгүй байх зорилгоор энэ чиглэлийн сургалтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч нартай хамтарсан хэлбэрээр зохион байгуулах
  • Хуульчийг бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх
  • Энэ ажлын хүрээнд ШУА-ын ФСЭХ болон ХЗҮХ зэрэг хууль эрх зүйн судалгаа хийдэг шинжлэх ухааны байгууллагууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Шүүгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох
  • Шүүхийн ажилтан, шүүгчдийн тоог нэмэгдүүлэх
  • Сонгон шалгаруулах тогтолцоог шударга, хариуцлагатай болгох
  • Шүүгчдийн ажлыг дүгнэдэг өнөөгийн тогтолцоог өөрчлөх
  • УДШ-н Ерөнхий шүүгч болон танхимын тэргүүн шүүгч нарыг заавал дотроос нь биш гаднаад, болзол шаардлага хангасан хүнийг тавьж болохоор хуульчлах
Тав. Шүүхийн хяналт, шийдвэр гүйцэтгэлийн хууль тогтоомжийг боловсронгүй болгох зарим арга хэмжээ:
  • Материаллаг болон процессын хуулийн төлөв байдалд судалгаа хийж, цаашдын төлөвлөгөөг боловсруулах
  • ҮЦХ болон ЗХШ-н хяналтын үр нөлөөг дээшлүүлэх
  • ЗХШ-н эрх хэмжээг хязгаарласан хуулийг эргэн харах
  • Хохирогч, гэрчийг хамгаалах
  • Шүүх, прокурор, м/б-ын үйл ажиллагаанаас учирсан гэм хор
  • Ял эдлүүлэх дэглэм, журмыг боловсронгуй болгох
  • Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан ШЭМ хүрээний дүрэм, журмуудыг цаг үетэй нь нийцүүлэх
  • Амьдрал дээр хууль тогтоомжууд батлагдмагцаа хүчин төгөлдөр үйлчилэх явдал байгаа нь тухайн эрх зүйн акттай танилцаж амжаагүй жирийн иргэдэд ихээхэн хохиролтой байгааг анхааран үзэж, энэ тохиолдлоос иргэдийг хамгаалах тодорхой эрх зүйн хамгаалалтыг бий болгох
  • Дээд шүүхийн тайлбар хэмээх хийсвэр ойлголтыг байхгүй болгож, бодит амьдралаас үүсэлтэй тайлбарыг практикт нэвтрүүлэх
  • Эрүүгийн хэргийг шалгах, мөрдөх үйл ажиллагаанд Шүүх хяналт тавих
  • Захиргааны хууль тогтоомжуудаар улсын байцаагч болон бусад албан тушаалтануудын ногдуулсан шүүх эрх мэдлийн чиг үүргийг шүүхэд шилжүүлэх, шүүхийн хяналтанд оруулах
  • Эрүү, иргэн, захиргааны процессын хуулийг Шүүхийн тухай хуультай нягт холбоотой авч үзэх
Зургаа. Шүүх эрх мэдлийн хүрээний бусад (оролцогч) байгууллагын талаар:
  • ШЭМ-г хэрэгжүүлэгч байгууллагын тогтолцоог оновчтой болгох
  • Прокурорыг шүүхийн хяналтад оруулах
  • Мөрдөн байцаах албыг цагдаагаас салгах
  • Нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахыг хязгаарлах
  • Прокурорын бие даасан хараат бус байдлыг нэгэн адил харгалзан үзэх
  • ШЭМ-г хэрэгжүүлэх ажиллагаан дахь өмгөөлөгчдийн үүргийг идэвхтэй болгох
  • Прокурор яллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болохын хувьд эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагааг өөрийн шууд удирдлаганд авч нотлох баримтуудыг бүрдүүлдэг болгох
  • Мөрдөн байцаах байгууллагуудыг улс төрийн нөлөөлөл буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын харьяаллаас салгаж, Ерөнхий прокурорын дэргэд нэгтгэн ажиллуулах эрх зүйн орчныг хуулиар тогтоож өгөх (Үүнийг Үндсэн хуульд прокурорын чиг үүрэгтэй холбогдуулан өөрчлөлт оруулах, эсвэл одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх алба байхаар зохицуулах боломжтой
  • Прокурорыг эрүүгийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг жинхэнэ чиг үүрэгтэй нь хамааралгүй илүүдэл үүргүүдээс нь салгах
  • Прокурорыг захиргааны шинжтэй болон техник ажиллагаанаас бүрэн чөлөөлж техник ажлыг гүйцэтгэх үйлчилгээний нэгжийг байгуулах
  • Тус улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүхэлд нь нэгтгэн дүгнэх, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан, эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Эрүүгийн гэмт хэргийн статистик, дүн шинжилгээний албыг бүтцэд шинээр бий болгох
  • 2002 онд батлагдсан Төсвийн удирдлага санхүүжилтын тухай хуулиар шүүх, прокурор, цагдаагийн байгуулагуудтай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан нь амьдралд нийцэхгүй байх тул энэ хуулийн хамаарлаас чөлөөлөх;

Хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр:
  • Гүйцэтгэх ажлын шугамаар нотлох баримтыг хэрхэн бэхжүүлж, баримтжуулах, нэгэнт олж авсан баримтаа хэргийг шийдвэрлэх шатанд хэрхэн ил гаргаж, нотолгооны эх үүсвэр болгох арга механизмыг хуулиар тодорхой болгох;
  • Хүний нөлөө, бусад хүчин зүйлээс үл хамаарч хэргийн талаар бодитой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж гомдол гаргагчтай биечлэн уулзахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх гэх мэт);
  • Прокурор эрүүгийн хэргийг хянаж, шийдвэрлэх явцад мөрдөн байцаагчтай хэрхэн харилцах асуудлыг хуульчлан тогтоож өгөх;
  • Прокурорын байгууллагын төсвийг улсын төсвийн тодорхой хувиар тогтоосон эрх зүйн хатуу зохицуулалтыг хийх замаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
  • Түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж буй прокурорын газруудын албан конторын барилгын асуудлыг шийдвэрлэх
  • Цагдаагийн байгууллагын тухай хуулийг эрх үүргийг тодорхой тусгасан процессын хэм хэмжээ бүхий хууль болгон шинэчлэх.
  • Цагдаагийн байгууллагын тухай, Шүүхийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааг ШШГЕГ-т шилжүүлэх.
  • Монгол банк болон арилжааны банк, гадаадын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгч газрын хамгаалалтыг Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтанд шилжүүлэх.
  • Шүүхийн шийдвэрээр хэрэгждэг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах асуудлыг шийдвэрлүүлэх.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах зардлыг цагдаагийн байгууллагын төсөвт тусгуулах.
  • Цагдаагийн академи, цагдаагийн мэргэжлийн сургалт, судалгааны төвийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, ном сурах бичгээр хангах төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх.
  • Цагдаа, дотоодын цэргийг нийгмийн хэв журам хамгаалахад шаардагдах зориулалтын тусгай хэрэгслээр үе шаттайгаар хангах. /хүн нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгсэл, автомашин, зэвсэг/
  • Шүүхийн шинэтгэлийг төрийн бусад байгууллагуудын шинэтгэлтэй нягт хамтруулан авч үзэх шаардлагатай. Жиш: ҮХЦ, Прокурор, ЦЕГ г/м.
  • Прокурорын төвлөрсөн удирдлагын тогтолцоог өөрчлөх
  • Цагдаагийн байгууллагыг Эрүүгийн цагдаа болон иргэний /олон нийтийн/ цагдаа гэж хоёр хуваах хэрэгтэй.
  • Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагын чиг үүргийг өөрчилж, ЭХ-г шалгах ажиллагааг эрхэлдэг, мөрдөх үйл ажиллагааг удирдаж, ялалдаг байгуулга болгон өөрчлөх
  • Ажил дүгнэдэг үзүүлэлтийг өөрчлөх тодруулбал: шүүхээс хэрэг буцсан тохиолдолд тухайн ажилтны цол, цалин, хэрэглэлтэй нь хариуцлага тооцдог.
  • Үүнээс үүдэн алдаагаа ухаарч буцах биш, чигээрээ яллах дүгнэлтээ хамгаалан зүтгэх байдал гарч байна.
  • Ялтанг ШШГЕГ-с нийгэмшүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах, мэргэжил эзэмшүүлэх г/м
  • Ялтанд олгодог шагнал 10 хоногийг нэмэх
  • ЭБШХ-н зүйл заалтыг Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан байдлаар өөрчлөх,
  • Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ШШГЕГ-с салгаж, шүүхийн харъяанд оруулах
  • Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Өмгөөллийн байгууллагыг ТББ-ын хуульд захирагддаг болгох