Хятад улсын төв телевизд ярилцлага өгөв

Даваа 2010-05-02 00:49:51

Монгол Улсын Төрийн тэргүүний БНХАУ-д хийж байгаа айлчлал Хятад Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-ын дарга Ху Жинтао, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нартай хийсэн уулзалт, Хятад Монголын бизнес форумын үеэр хэлсэн үгийн талаар өдөр тутмын “China Daily” “Ардын сонин” зэрэг сонинууд томоохон сурвалжлага нийтлүүлэв.


Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хонг-Конгд төвтэй, дэлхийн 10 гаруй оронд нэвтрүүлгээ шууд цацдаг “Феникс” телевизийн “Talk with the world leaders” буюу “Дэлхийн удирдагчидтай ярилцах нь” нэвтрүүлэгт оролцож, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилаа.
Түүнчлэн, Хятадын Төв Телевиз (CCTV)-ийн мэдээллийн сувагт ярилцлага өглөө.