Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа

Даваа 2014-10-09 13:19:26

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн шагналын тогтолцоог нийгэм, цаг үеийн шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааныг 2014 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд зарлан зохион байгуулсан юм.

Уралдаанд нийт 10 уран бүтээлч 100 гаруй загвар ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд уралдааны удирдамжид заасны дагуу 2014 оны аравдугаар сарын 9-нд хуралдаж зураач П.Цэгмид, Б.Гантулга, Б.Түвшин нарын бүтээлийг сонгон шалгарууллаа.

Шалгарсан зураачдын бүтээсэн загварт хууль санаачлагчийн болон олон нийтийн саналыг нэмж тусгахаар ажиллаж байна.