Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Сэтгүүлч 2017-11-08 15:53:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Лимпнигийн Эрхэмсэг ноён Лорд Ховард тэргүүтэй ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын гишүүн Жон Гроган, Дэвид Моррис, Адам Холловэй, Уэйн Дэвид, Нийдхэм Маркетийн Баронесс Скот нар багтсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоосныг дурдаад энэ хугацаанд улс төрийн харилцаа сайн явж ирсэн боловч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа бага байгаа гэлээ. ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчид ч эдийн засаг, худалдааны харилцаанд анхаарах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан юм.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны хэтийн төлөв болон бусад асуудлаар санал солилцон ярилцав.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү