Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай

Administrator 2017-07-24 14:44:00

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр               Дугаар 136                              Улаанбаатар хот

 

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.    
  2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
  3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                   ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     ЭЛБЭГДОРЖ