ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Administrator 2017-02-08 17:06:00

Ажлын зорилго: Нийтийн сонсголын үйл ажиллагааны ач холбогдол, олон улсын туршлага, улс орнуудад хэрэгжиж ирсэн түүхийг иргэдэд ойлгомжтойгоор илэрхийлэн тайлбарласан гарын авлага бүтээх зөвлөх үйлчилгээ

Хугацаа:                             30 хоног

Эхлэх хугацаа:                  2017 оны 2 дугаар сар

Дуусах хугацаа:                2017 оны 3 дугаар сар

Байршил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

1.ОРШИЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2017/-т дэвшүүлсэн“Хуулийн засаглалтай улс, Иргэний оролцоотой шийдэл, Бүтээгчдээ дэмжсэн бодлого, Байгальд ээлтэй хөгжил, Дэлхийд нэртэй Монгол” болох үндсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулсан.

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь ардчиллыг хүртээмжтэй болгох чухал нөхцөл мөн.

Монгол улсад хууль тогтоох үйл ажиллагаанд төдийгүй нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага, албан тушаалтнаас хэм хэмжээ тогтоосон акт гаргах, төлөөллийн байгууллагаас захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд нийтийн сонсголыг ашиглах нь цаашид төрийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй болгох, ардчиллыг бэхжүүлэхэд чухал түлхэц болох нь гарцаагүй юм.

2.ҮНДЭСЛЭЛ

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагаанд иргэд оролцох, шийдвэрт саналаа тусгах эрх зүйн орчныасуудлыг судалгааны эргэлтэд оруулах, батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд хүргэж тэдний оролцоог идэвхжүүлэн хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна.

Төрийн үйл ажиллагаанд нийтийн сонсголыг хэвшүүлснээр иргэдийн улс төрийн идэвхийг хөхиүлэн дэмжээд зогсохгүй төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан бодлого, шийдвэр нийтийн эрх ашигт ойр дөт болж, амьдралд хэрэгжих боломж нэмэгдэж хууль тогтоомжийн чанарт эерэгээр нөлөөлнө.

3.АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Зөвлөх үйлчилгээ нь нийтийн сонсголын үйл ажиллагааны ач холбогдол, олон улсын туршлага, улс орнуудад хэрэгжиж ирсэн түүхийг иргэдэд ойлгомжтойгоор илэрхийлэн тайлбарласан гарын авлага бүтээхэд чиглэнэ. Зөвлөх үйлчилгээ нь дараах шаардлагыг хангасан байна:

1.Нийтийн сонсголын тухай хуульд заасан сонсголын үйл ажиллагаа болон Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн хууль тогтоогч, төрийн захиргааны байгууллагад өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах үйл явцыг дэс дараалалтайгаар, ойлгомжтойгоор, график дүрслэл, хүснэгт, зураг ашиглан жирийн иргэнд ойлгомжтойгоор тайлбарласан байх;

3.Гурваас доошгүй гадаад улсын хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн түүхийг судалж гарын авлагад тохирох 3-аас доошгүй бодит жишээ баримтыг зураг, график дүрслэлтэйгээр тайлбарлан гарын авлагад оруулсан байх;

3.Арваас доошгүй жирийн иргэдэд төсөл хэлбэрээр танилцуулж ойлгоцын туршилт хийсэн байх, туршилтын үр дүнг гарын авлагын эхэд тусгасан байх.

Гарын авлага бэлтгэхдээ шаардлагатай мэдээллийг цуглуулах, гадаад болон дотоодын судалгаа, ном сурах бичиг, статистик, бусад мэдээллийн эх сурвалжид дүн шинжилгээ хийнэ. Гарын авлагын эхийг захиалагчид хүлээлгэн өгнө.Түүнчлэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнгЕрөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагад амаар танилцуулна.

4.ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

Хугацаа:                 30 хоног

Эхлэххугацаа:       2017 оны 2дугаар сар

5.УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Зөвлөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай гэрээ байгуулж ажиллахбөгөөд Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийн шууд захирагч бөгөөд дэд даргад ажлаа тайлагнана. Шаардлагатай тохиолдолд аливаа захиргааны асуудлаар хуулийн асуудал хариуцсан ахлах референттэй харилцана.

Ажлын ерөнхий зорилго болон хүрээг өөрчлөхгүйгээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр энэхүү Ажлын даалгаварт өөрчлөлт оруулж болно.

6.ТАВИГДАХ ШААРДЛАГА БОЛОН АЖЛЫН ТУРШЛАГА

Зөвлөхөд мэргэшил, ур чадварын дараах шаардлага тавигдана. Үүнд:

1. Магистр ба түүнээс дээшзэрэгтэй;

2. Төрийн байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд иргэд оролцох механизм, иргэний үндсэн эрхийг хангах тогтолцооны талаар харьцуулсан судалгааны зохих мэдлэгтэй байх, судалгаа, шинжилгээний болон  хууль зүйн дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн байх;

3.Богино хугацаанд ачаалалтай ажиллах

7.ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Ажлын хөлсийг ажлын үр дүнд үндэслэсэн хэлбэрээр, гэрээнд заасны дагуу ажлын даалгаврын гүйцэтгэлээр хэсэгчлэн төлнө. Ажлын хөлсийг Монгол төгрөгөөр олгох бөгөөд ажлын хөлсөнд холбогдох бүх зардал, татвар зэрэг багтсан байна.

Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь нийт 5 500 000(таван сая таван зуун мянга) төгрөг байна. Хуулийн дагуу ногдох татвар, шимтгэлийг төсөвт өртөгт багтсан гэрээний үнийн дүнгээс тооцно. Гэрээний үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөрийг гэрээ байгуулан ажил эхэлснээс хойш 7 хоногийн дотор шилжүүлэх бөгөөд гэрээний үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх үлдэгдэл төлбөрийг эцсийн тайланг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас зөвшөөрсөн тохиолдолд хоёр тал ажил хүлээн авах актад гарын үсэг зурсны дараа 7 хоногийн дотор шилжүүлнэ.

8.САНАЛ ИРҮҮЛЭХ

Шалгаруулалтын эхний шатанд дараахь бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

1. Энэхүү зөвлөх үйлчилгээний цар хүрээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга;

2. Дэлгэрэнгүй намтар (боловсрол, мэргэжил, ажлын туршлагын мэдээлэл, мэргэжлийн диплом, сертификатын хуулбар);

3. Энэхүү зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэх арга зүй, аргачлал болон ажлын нарийвчилсан төлөвлөгөөг тусгасан техникийн санал.

Эхний шатанд тэнцсэн нэр дэвшигчдээс хоёрдугаар шатанд санхүүгийн санал авах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32.12-т заасны дагуу бага үнийн арга хэрэглэн сонгоно.

Сонирхсон зөвлөх нь монгол хэлээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн

2017оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Өргөдөл хүлээн авах хаяг:

Ерөнхийлөгчийн Тамгын газар

Төрийн ордон, Улаанбаатар-12

Утас: 51-263904