“АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай

Administrator 2016-12-05 12:08:00

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр               Дугаар 161                                      Улаанбаатар хот

 

“АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

  1. Монгол Улс Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Эх орондоо зохион байгуулах эрхийг хүлээн авсан түүхэн үйл явдал болох жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т чиглэл болгосугай.
  2. Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ дараах чиглэлд анхаарч ажиллахыг нь зүйтэй гэж үзсүгэй:

         1/ Ази Европын Дээд түвшний уулзалт болон “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж өнгөрүүлэхтэй холбоотой төр, иргэд, уран бүтээлчид, олон нийтийн санал санаачилгыг дэмжих;

         2. Улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээрх Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд сурталчлан таниулах.

    

МОНГОЛ УЛСЫН                                               МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                  ЕРӨНХИЙ САЙД

 

ЦАХИАГИЙН                                                       ЖАРГАЛТУЛГЫН
ЭЛБЭГДОРЖ                                                       ЭРДЭНЭБАТ