Уран дархны урлагийг дэмжих тухай

Administrator 2016-08-09 11:57:00

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2016 оны 08 сарын 09 өдөр                   Дугаар:115                                Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Уран дархны урлагийг дэмжих тухай

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа, 7 дугаар сарын эхний 15 хоногт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох төрийн  болон төрийн бус   байгууллагад даалгасугай.

2. Монгол үндэстний сонгодог өв-уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

3. Монгол уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах,  судлан шинжлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН                                              ЦАХИАГИЙН

 ЕРӨНХИЙЛӨГЧ                                                ЭЛБЭГДОРЖ