ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Administrator 2017-01-24 16:39:00

                                                                                                                        Төсөл

2016.11.29

                                                     МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016 оны ... дугаар                                                                                     Улаанбаатар

сарын ... -ны өдөр                                                                                       хот

                                ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

                                          ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/21 дугаар зүйл:

            “21 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

21.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

                        21.1.1.”ёс зүйн зөрчил" гэж хууль тогтоомжоор тогтоосон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг;

                        21.1.2.“сул орон тоо” гэж төрийн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, дэвшүүлсэн, шилжүүлсэн, эсхүл төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, төрийн албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаал суларсан байхыг;

                        21.1.3.“сонгон шалгаруулалт” гэж энэ хуулийн 21.1.2-т заасан сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, төрийн албанд бэлтгэгдсэн байдлаар шатлан дэвшүүлэх эсхүл хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн иргэдээс нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг тодруулах ажиллагааг;

                        21.1.4.“төрийн албаны стандарт” гэж төрийн албанд баримтлах, төрийн албан хаагчдын дагаж мөрдөх хэм хэмжээг;

                        21.1.5.“үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ” гэж төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг;

               21.1.6."чадахуйн зарчимд суурилсан томилгоо" гэж сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн жинхэнэ албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэдшаардлагатай боловсрол, мэргэжил, мэргэшсэн байдал, туршлага, ур чадварын шалгуурыг хангасан, тохирох хүнийг тухайн албан тушаалд шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулж томилохыг;

21.1.7."албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт” гэж тухайн байгууллагын хэт /стратеги/-ийн төлөвлөгөө, бүтцийн нэгжийн чиг үүргийн дагуу тухайн албан тушаалын хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг болон уг ажил, үйлчилгээг гүйцэтгэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг тус тус хэлнэ.”

2/4 дүгээр зүйлийн 4.2.9-4.2.11 дэх заалт:

“4.2.8.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

4.2.9.үйл ажиллагаандаа төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримтлах;

4.2.10.улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч намын аливаа үйл ажиллагаанаас ангид байх;

4.2.11.төрийн албаны томилгоо чадахуйн зарчимд суурилсан байх.”

 3/151 дугаар зүйл:

151 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сан

151.1.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн мэдээллийн улсын нэгдсэн сан /цаашид “Мэдээллийн нэгдсэн сан” гэх/-г хөтөлнө.

151.2.Мэдээллийн нэгдсэн сангийн цахим хуудас нь дараах шаардлагыг хангасан байна:

151.2.1.мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх;

151.2.2.тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх;

151.2.3.мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх.

151.3.Мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээлэл агуулагдана:

151.3.1.төрийн албаны нөөцөд байгаа иргэдийн болон бэлтгэл нөөцийн мэдээлэл;

151.3.2.төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн талаарх мэдээлэл;

151.3.3.төрийн албаны тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх мэдээлэл;

151.3.4.төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан талаарх мэдээлэл;

151.3.5.төрийн албан тушаалтны буруутайгаас болж төрд учруулсан хохирол болон түүнийг барагдуулсан талаарх мэдээлэл.

151.4.Энэ хуулийн 151.3.3-151.3.5-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухайн байгууллага төрийн албаны төв байгууллагад ажлын 5 хоногт багтаан мэдэгдэх бөгөөд төрийн албаны төв байгууллага ажлын 3 хоногт багтаан мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт оруулна.

151.5.Энэ хуулийн 151.1-т заасан цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл авах журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны төв байгууллага батална.

151.6.Төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.”

4/17 дугаар зүйлийн 17.17-17.20 дахь хэсэг:

“17.17.Энэ хуулийн 7.3.1-7.3.4-т заасан албан тушаалд шатлан дэвшүүлэн томилоходдараах хугацааг хангасан байна:

17.17.1.дэс түшмэлийн албан тушаалд таваас доошгүйжил ажилласан;

17.17.2.ахлах түшмэлийн албан тушаалд арваас доошгүй жил ажилласан;

17.17.3.эрхэлсэн түшмэлийн албан тушаалд арван таваас доошгүй жил ажилласан;

17.17.4.тэргүүн түшмэлийн албан тушаалд хориос доошгүй жил ажилласан.

17.18.Энэ хуулийн 7.3.1-7.3.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд энэ хуулийн 17.17-д заасан хугацааны 50 хувийг хангаж ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийнүнэлгээ, ёс зүй, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно. Албан тушаалд шатлан дэвшүүлэн томилохдоо энэ хуулийн 17.19-т заасан журмыг баримтална.

17.19.Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

17.20.Мэргэшлийн сонгон шалгаруулалтад тухайн аймаг, нийслэлд оршин суух бүртгэлтэй иргэнийг бүртгэнэ. Хэрэв тухайн орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдрах албан ёсны хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргана.”

5/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:

“18.3.Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан албан хаагчийг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан туршилтын хугацаанд багтаан тангараг өргүүлнэ.”

6/19 дүгээр зүйлийн 19.4-19.6 дахь хэсэг:

“19.4.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэнэ.

19.5.Үр дүнгийн гэрээ байгуулах, түүний биелэлтийг үнэлж дүгнэхтэй холбогдсон бүрэн эрхээ төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчид, төсвийн шууд захирагч нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлагад бичгээр шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь тэдгээр албан тушаалтныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

19.6.Төрийн албаны төв байгуулагань энэ хуулийн 7.3.1-7.3.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоох шалгалтыг улсын хэмжээнд 5 жил тутамд нэг удаа зохион байгуулна.”

7/21 дүгээр зүйлийн 21.3-21.6 дахь хэсэг:

“21.3.Эзгүй байгаа төрийн албан хаагч гэдэгт доор дурдсан төрийн албан хаагчдыг хамруулна:

21.3.1.ээлжийн амралттай;

21.3.2.эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй;

21.3.3.дотоод, гадаад албан томилолттой;

21.3.4.гурван сар хүртэл хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа;

21.3.5.удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өөражил үүрэг гүйцэтгэж байгаа;

21.3.6.жирэмсний болон амаржсаны амралттай;

21.3.7.хүүхэд асрах чөлөөтэй;

21.3.8.энэ хуулийн 40.4 дэх хэсэгт заасан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

21.4.Төрийн жинхэнэ албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана.

   21.5.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуульд заасны дагуу нөхөгдөх хүртэл хугацаанд тухай байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлнэ.

   21.6.Энэ хуулийн 21.5-д заасан түр орлон гүйцэтгэх хугацаа 60 хоногоос хэтрэхгүй байна. Уг хугацаанд энэ хуульд заасан болзол, журмын дагуу сул орон тоог нөхнө.”

8/22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:

“22.6.Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг, дэвийг бууруулахыг хориглоно.”

9/26 дугаар зүйлийн26.11дэх хэсэг:

“26.11.Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа зөрчсөн төрийн албан хаагчид энэ хуулийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулна.”

10/27 дугаар зүйлийн 27.2.6 дахь заалт:

“27.2.6.энэ хуулийн 27.2.2-т заасан болон тухайн төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдөх нь албан тушаалын /ажлын байр/-ын тодорхойлолтыг өөрчлөх, шинээр батлах үндэслэл болохгүй. Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр нэг бүрчлэн баталгаажуулна.”

11/351 дүгээр зүйлийн 351.8 дахь хэсэг:

“351.8.Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 17 дугаар зүйл болон 351.1-д заасны дагуу явагдаж байгаа сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу гаргаж өгөх үүрэгтэй.”

12/40 дүгээр зүйлийн 40.3-40.7 дахь хэсэг:

“40.3.Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно.

40.4.Төрийн албан хаагч өөрийг нь албан тушаал бууруулсан, чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхэд хандсан тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтан тухайн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно.

40.5.Төрийн захиргааны байгууллагын бүтэц, нэгжийн болон ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй тохиолдолд бүтцийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчийг албан тушаал бууруулах, чөлөөлөх, халахыг хориглоно.

40.6.Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ хуулийн 6.1.14-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахыг хориглоно.

40.7.Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэхийг хориглоно.

40.8.Хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхөөс татгалзахыг хориглоно.”

13/41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг:

“41.1.Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан шийтгэлийг шүүгч ногдуулна:

41.1.1.энэ хуулийн 151.4, 16.2 дахь хэсэг, 17, 351 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

4.1.1.2.энэ хуулийн 21 дүгээр зүйл, 27.2, 39.6, 40.5, 40.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

41.1.2.захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн актыг гаргасан албан тушаалтанд томилох эрх бүхий албан тушаалтан нь хаалттай болон нээлттэй сануулах захиргааны шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

Тайлбар:

-Захиргааны Ерөнхий хуулийн 105.3-т заасан зөрчил гаргасан албантушаалтанд өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэж тус тус ойлгоно.

41.1.3.энэ хуулийн 17.5, 27.2, 39.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлд заасныг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн албан тушаалтныг Төрийн албаны төв байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авна;”

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 4.2.2 дахь заалтын “ил тод” гэсний дараа “хяналттай” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг

“10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол төрийн жинхэнэ албан хаагч татгалзаж, үйлчилгээний албан хаагч түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.”

2/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг

“17.1.Энэ хуулийн 7.3.1-7.3.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулж, энэ хуулийн 17.17, 17.18 дахь хэсэгт заасны дагуу шатлан дэвшүүлж уг сул орон тоог нөхнө.

3/17 дугаар зүйлийн 17.4-17.5 дахь хэсэг

17.4.Томилох эрх бүхий байгуулага, албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан тушаалын туслах түшмэлийн орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ Төрийн албаны төв байгууллагад хүргүүлнэ.

17.5.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш сул орон тоо гарсан мэдээллийг 7 хоногт,сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногттус тус багтаан Төрийн албаны төв байгууллагад ирүүлнэ.

4/17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэг

17.8.Туслах түшмэлийн албан тушаалд болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаал, анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам болон анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.”

5/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг

“18.1.Энэ хуульд заасан сонгон шалгаруулалтаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл байна.”

6/19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг

“19.1.Төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу төсвийн шууд захирагч нь үр дүнгийн гэрээтэй, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага болон төрийн жинхэнэ албан хаагч нь үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөтэй ажиллана. Үр дүнгийн гэрээ болон үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тусгасан байна.”

7/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг

“19.3.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингтогтоох, үнэлж дүгнэх журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.”

8/21 дүгээр зүйлийн 21.1-21.2 дахь хэсэг

“21.1.Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллагад ажиллаж байгаатөрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлнэ.

21.2.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”

9/26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг

            “26.9.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны төв байгууллага тогтооно.”

10/33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг

“33.4.Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.”

11/34 дүгээр зүйлийн 33.13 дахь хэсэг

“34.13.Зөвлөл нь ажлын алба, орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна. Ажлын албаны даргыг Төрийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө. Зөвлөл ньажлын алба, орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн орон тоо,зохион байгуулалтын бүтэц, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтооно.”

12/35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт

            “35.1.6.төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;

         13/35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалт

          “35.1.11.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг боловсруулан батлахад Засгийн газрын хуралдаанд санал оруулах, төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг өөрчлөхөд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх.”

4дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсгийн “албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах;” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 33.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

ГАРЫН ҮСЭГ