ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Administrator 2016-01-06 12:54:00

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн. 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь төрийн албаны эрх зүйг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон юм.

 

Төрийн албаны тухай хууль боловсронгуй болсон хэдий ч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараат, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, хариуцлага тооцох механизм сул, хэрэгжилт хангалтгүй, нийгмийн баталгаа хангагдаагүй, намын харьяаллаар ажилд томилдогоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ баталгаагүй, улс төрийн нөлөөлөлд автах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байдал үргэлжилсээр ирсэн юм. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж ирсэн, “бүтцийн өөрчлөлт болон баг бүрдүүлэх” гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг бодит байдал бий болсон.

 

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, буцалтгүй тусламж, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох салбарын хуулиудад харилцан адилгүй байдлаар хуульчлан тогтоосон байна. Мөн Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг дагаж мөрдөж буй Төрийн албаны тухай хуулиар бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Иймд эдгээр шаардлагыг төрийн албаны эрх зүйн орчинг өнөөгийн нийгмийн хөгжил, эрэлт хэрэгцээтэй уялдуулан Төрийн албаны тухай  хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

 

Мөн цаашид анхаарах, сайжруулах шаардлагатай байгааг дараах тоо баримт харуулж байна. Үүнд: Төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсантай холбогдсон маргааныг Захиргааны хэргийн шүүхээс шийдсэн үзүүлэлтийг авч үзвэл, сонгуулийн дараа буюу 2009 онд 31 хувь, 2013 онд 42 хувиар өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна. Төрийн албанаас хууль бус шийдвэрээр халагдсан буюу чөлөөлөгдсөн иргэд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн шүүх нь 2008 онд 87, 2009 онд 126, 2010 онд 113, 2011 онд 63, 2012 онд 78, 2013 онд 134, 2014 оны эхний хагас жилд 65 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна. Ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2011 онд 81 иргэнд 193748,7 төгрөгийг гаргуулж олгохоос 58 иргэний 111730,8 төгрөгийг, 2012 онд 49 иргэнд 2832361,0 төгрөгийг гаргуулж олгохоос 37 иргэний 2789458,3 төгрөгийг, 2013 онд 59 иргэнд 207976,8 төгрөгийг гаргуулж олгохоос 48 иргэний 155230,8 төгрөгийг, 2014 онд 104 иргэнд 479556,8 төгрөгийг гаргуулж олгохоос 87 иргэний 391989,5 төгрөгийг тус тус олгосон байна.

Төрийн албыг цаашид олон улсын жишигт нийцүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого шийдвэрийг оновчтой болгоход зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай юм. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

 

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын хийсэн мэдээлэл, лавлагаа, судалгааны материалыг хуулийн төсөл боловсруулахад ашиглав.

 

Үүнээс гадна Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг, Турк зэрэг арав гаруй орны Төрийн албаны төв байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид оролцсон “Төрийн албаны Мерит тогтолцоо-туршлага, сургамж, сорилт, боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтын үр дүнд гарсан санал, зөвлөмж, УИХ-ын Тамгын газрын судалгааны төвөөс хэрэгжүүлсэн “Төрийн албаны тогтолцоо, шинэтгэлийн талаарх бусад орнуудын туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал”, Төрийн албаны эрх зүйн зарим асуудлаарх бусад орны туршлага” сэдэвт харьцуулсан судалгаануудын дүгнэлт, санал зөвлөмж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 52/32 тоот “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж, мөн Азербайжан, Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, Армен, ХБНГУ, Франц, Австрали, Шинэ-Зеланд зэрэг орны төрийн алба, төрийн албан хаагчдын харилцааг зохицуулсан хуулиуд, болон бусад хууль санаачлах эрх бүхий субъектын боловсруулсан “Нийтийн албаны тухай хуулийн төсөл”, “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, төрийн албатай холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайлан, холбогдох салбарын төрийн захиргааны байгууллагын тодорхой санал зөвлөмжийг хуулийн төсөлд ашиглалаа.

 

Хуулийн төсөлд “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж томъёолж хуульд төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал /ажлын байр/-д тавигдсан шаардлагыг хангахуйц мэдлэг, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, аливаа сонгон шалгаруулалт ил тод, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагааны үр дүнгээр болон идэвх зүтгэл гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших, томилогдох, энэ хуульд заасан бусад томилгоо улс төрөөс болон  удирдах албан тушаалтнаас хараат бус байхаар тусган оруулсан.

 

Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр  хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг оруулж, шинэчлэн найруулсан болно.

 

Эдгээр өөрчлөлтүүд нь иргэдэд нээлттэй, иргэдийн оролцоог өргөжүүлэх, олон нийтийн хяналттай төрийн албыг бэхжүүлэх, хариуцлагатай байх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал, үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэтгэл, улс орны хөгжилд бодитой, тодорхой хувь нэмэр оруулахад энэ хуулийн ач холбогдол нь оршиж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 17 бүлэг, 58 зүйлтэй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан 62 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан болно.

 

Хуулийн төсөлд орсон зарчмын шинжтэй гол өөрчлөлтийг товчлон дурдвал:   

  1. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ангилалд шатлан дэвших /карьерийн/ журмаар албан тушаал дэвшин ажиллах нөхцөлийг тусгасан. Энэ зохицуулалт хийснээр төрийн албан хаагч нь тодорхой албан тушаалд дэвшихийн тулд тухайн албан тушаалд 5-аас доошгүй жил, төрийн жинхэнэ албан тушаалын 4 ангилалд нийтдээ 20 жил ажиллаж байж төрийн жинхэнэ албан тушаалын ангилалын дээд шатны албан тушаалд томилогдох боломжтой байхаар, түүнчлэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, ажлын байдлыг нь харгалзан үзэж хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болохоор тус тус хуулийн төсөлд тусгасан нь монгол төрийн залгамж чанар тасрахгүй бат бэх оршино гэж үзэж байна.  

 

Зарим нэг гадаад орны албан тушаалд шатлан дэвших онцлогийг үзвэл: Япон улсад төрийн захиргааны албан тушаалын хамгийн бага ангилалаас дараагийн албан тушаалд карьерийн зарчмаар шатлан дэвшихэд тухайн албан тушаалдаа 2-4 жил ажилласан байх шаардлага тавигддаг ба нийтдээ 28 жил ажиллаж байж карьерийн дээд шатны албан тушаалд томилогдох  бөгөөд онцгой сайн ажилласан тохиолдолд зэрэглэл ахих хугацааг 50% багасгадаг байна.   Харин БНСУ-д төрийн захиргааны албан тушаалын хамгийн бага ангилалаас дараагийн албан тушаалд карьерийн зарчмаар шатлан дэвшихэд тухайн албан тушаалдаа 2-4 жил ажилласан байх шаардлага тавигддаг ба нийдтээ 16 жил ажиллаж байж карьерийн дээд шатны албан тушаалд томилогдох боломжтой байхаар зохицуулагдсан байдаг.

 

2. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаар тодорхой хугацаанд түр орлон гүйцэтгүүлж, хуульд зааснаас бусад тохиолдолд түр орлон гүйцэтгүүлэхийг хориглохоор шинээр тусгасан.

 

3. Төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас улсад учруулсан хохирлыг удирдах болон төрийн албан хаагчид хариуцахаар хуулийн төсөлд тусгав. Энэ нь нэгд, улсын төсөвт эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хоёрт, төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой.

 

4. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай  шаардлагыг тогтоож, шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах журмаар томилдог байх, төрийн албан хаагч хуульд заасан нийтлэг шаардлага, болзол болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тохиолдолд төрийн албанд ажилладаг байх тогтолцоог хуулийн төсөлд тусгав.

 

5. Төрийн албаны тогтвортой, тасралтгүй хэвийн үргэлжлэн явагдах нөхцөл, залгамж чанарыг хангах зорилгоор төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, албан тушаал буурсан тохиолдолд албан тушаалаа хүлээлгэн өгөх тухай харилцааг шинээр тусган томъёолов. Мөн тухайн харилцааг зөрчвөл хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгав. Ингэснээр төрийн алба /ажил/-ны үр нөлөөг дээшлүүлэх, төрийн алба тогтвортой, залгамжлан, тасралтгүй хэвийн явагдах боломжийг хангана гэж үзлээ.

 

6. Хуулийн төсөлд иргэнтөрийн үйлчилгээний албанд орох, албан тушаал эрхлэх хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнээс түдгэлзэх,төрийн жинхэнэ албанд орохдоо гишүүнчлэлгүй байх, түүнчлэн төрийн албан хаагч улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй болон улс төрийн сонгуульт албан тушаал давхар эрхлэхгүй байх зохицуулалтыг тус тус тусгав.

 

7. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн жинхэнэ албанд анх орох туслах түшмэлийн албан тушаал, Төрийн жинхэнэ албан тушаалын ангилал бүхий албан тушаалд шатлан дэвших /карьерын/ албан тушаал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал болон сонгон тогтоох гэсэн 4 хэлбэрээр нөхөхөөр шинэчлэн тусгасан. Өөрөөр хэлбэл, тэргүүн болон туслах түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах, дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд шатлан дэвшүүлэх зарчмаар сул орон тоог нөхөхөөр зохицуулсан нь мерит буюу чадахуйн зарчим төрийн албанд хэрэгжих боломж бүрдэх юм.

 

8. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэх, комиссын нэгдсэн дүн гарах хүртэлх бүхий л үе шатанд иргэд, төрийн бус байгууллага болон тухайн хүнийг томилох эрх бүхий субъект буюу захиалагч байгууллагын төлөөлөл оролцож сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй, шударга  явагдаж байгаа эсэхтэй танилцаж, хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн үндсийг хуулийн төсөлд тусгасан.

 

9. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй иргэд төрийн албаны сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөн иргэн зөвхөн шалгалт өгч тэнцсэн тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх ба өөр албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав. Ингэснээр тухайн сул орон тоо, ажлын байранд зөвхөн зохих мэргэжил, мэргэшил эзэмшсэн, цаашид энэ чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах хүсэл тэмүүлэлтэй боловсон хүчнээр хангагдах боломж бүрдэнэ.

 

10. Хуулийн төсөлд Төрийн албаны талаар тогтоосон хэм хэмжээг төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоох (аттестатчилах) шалгалтыг зохион байгуулах, дүгнэлт гаргах, үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах талаарх зохицуулалтыг шинээр тусгасан. Ийнхүү зохицуулснаар төрийн албан хаагч ажлын гүйцэтгэлээ үнэн зөв дүгнүүлэх, албан тушаал дэвших, буурах, тохирсон цалин хөлс авах гэх мэт төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа хангагдах давуу талтай.

 

11. Томилох эрх бүхий этгээдийн томилсон албан тушаалтан нь удаа дараа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргавал төрийн албаны төв байгууллага ёс зүйн дүгнэлт гаргаж, албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас чөлөөлүүлэх хүртэл арга хэмжээ авахуулах санал, шаардлагыг тухайн томилсон эрх бүхий этгээдэд хүргүүлэх, мөн төрийн жинхэнэ албан хаагч нь өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байхаар тус тус хуульчилсан. Энэ нь төрийн албаны тогтвортой байдлыг хангах, түүнчлэн удирдах албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуультай харьцуулж, нийцүүлсэн болно.

 

12. Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байхаар төсөлд тусгав. Ингэснээр ил тод байх зарчим хангагдаж, төрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх юм. 

 

13. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох иргэнийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулах нь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтантай санал зөрчилдөх магадлал зарим талаар тулгарч болзошгүй тул сонгон шалгаруулалтаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүйд хүрвэл сонгон тогтоох зарчмаар төрийн албаны жинхэнэ албан хаагчдын дундаас судалгаа хийж албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж буй албан хаагчийг сонгон шалгаруулалтад оруулах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал цаашид хангагдах давуу талтай.

 

14. Төрийн албанд өндөр мэдлэг боловсролтой, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсийг сонгон авч тэдгээрийг чин сэтгэлээсээ тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийгмийн баталгааны асуудлыг мөн тусгаж оруулсан.

 

15. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тухайн байгууллагын нийт албан хаагчдын 10 хүртэл хувиас хэтрэхгүйгээр хүний нөөцийн хөдөлгөөн хийхээр хуулийн төсөлд тусгав. Ингэснээр тухайн байгууллага нь албан хаагчдыг бүтэц өөрчлөгдсөн нэрийн дор хоморголон чөлөөлдөг байдлыг зогсоох ач холбогдолтой гэж үзсэн.

 

 16. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн үр нөлөөг хангах, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлдэг байх, биелүүлээгүй тохиолдолд шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх болон хүлээлгэх хариуцлагын механизмыг төсөлд тусгав. Ингэхдээ тухайн зөрчлийн шинж, харилцааны онцлогоос нь хамааран албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдэхдээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хариуцлага хүлээлгэдэг байх, харин томилох эрх бүхий этгээд нь энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн журмаар захиргааны хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалтыг тусгав.

 

Дээрх шинэчилсэн найруулгаар  энэ хууль нь өмнөх хуулиас давуу талтай болж, төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоо болон нийгмийн баталгааг хангах иргэдэд ил тод, нээлттэй үйлчлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэх эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах сайн талтай юм. Өөрөөр хэлбэл төрд итгэх иргэдийн итгэл, төрийн албаны нэр хүндийг өсгөх таатай нөхцөл бүрдэх юм.

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН

НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

1.1. Хууль зүйн үндэслэл, шаардлага                

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 3.4-т “...төрийн удирдлагын хариуцлагатай, нээлттэй, шуурхай байдал, мэдээ, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх; төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бий болгох”, 3.5-д “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэл”-д “...улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй  болгож, авлига, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2. “Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх хэсэг”-ийн 3.3.2.1-д “Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална.”, 3.3.2.6-д “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.”, 3.3.2.7-д “Төрийн албан хаагчид аюулгүй байдлын мэдлэг олгож, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана”, 3.3.3.5-д “Төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ” хэмээн тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Тав. Эрх чөлөөтэй монгол хүн” хэсэгт “Төр засгийг түмэн олондоо нээлттэй, тунгалаг болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг бий болгох...”, мөн Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 275-д “Чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай нийтийн албаны эрх зүйн үндсийг тогтоож, мэргэшсэн, тогтвортой нийтийн албыг хөгжүүлнэ” гэж заасан. Энэ тогтоолын зохицуулалтын агуулгыг тус төсөлд дэмжиж тусгасан.

Дээр дурдсан эрх зүйн баримт бичгүүдэд заасан зарчим, бодлогын асуудал нь  Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх эрх зүйн бодит үндэслэл, шаардлагыг нөхцөлдүүлж байна.

1.2. Практик үндэслэл, шаардлага

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд  баталсан Төрийн албаны тухай хуульд 2008 онд зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, төрийн улс төрийнхөөс бусад төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, намын харьяалалгүй төрийн албан хаагчид улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хатуу хориглох, төрийн албаны төв байгууллагаас төрийн албаны удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцох зэрэг төрийн албанд шударга ёсыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн хууль бус томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, төрийн мэргэшсэн тогтвортой албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт хийсэн байна. Энэхүү өөрчлөлт нь төрийн албаны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр  оруулсан боловч цаашид боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.

1. Төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ баталгаагүй, улс төрийн нөлөөлөлд автагдах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагавар өнөөг хүртэл байсаар байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж ирсэн, “бүтцийн өөрчлөлт” гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг  бодит байдал  бий болсон. Иймд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим бодитой, үр нөлөөтэй хэрэгжих үндсийг хуульчлах шаардлага байна. 

2. Төрийн албанд албан хаагчдыг шатлан дэвших зарчмаар төрийн алба хаах боломжийг бүрдүүлж  төрийн албан хаагчийн томилгоог хийхдээ албан тушаалын ангилалын шатлалаар дараалуулан ахиулах буюу туслах түшмэлийн шатлалаас сонгон дэвшүүлэх /карьерийн/ зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хуулийн төсөлд албан тушаалд дэвшихийн тулд тухайн албан тушаалдаа 5-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж  төрийн албан хаагч эрхэлж буй албан тушаалдаа мэргэшиж, дадлагажих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэв. 

3. Төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас улсад учруулсан хохирлыг төрийн албан хаагч  хариуцахаар хуулийн төсөлд тусгав. Ингэснээр нэгд, улсын төсөвт эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хоёрт, төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэв.

4. Төрийн жинхэнэ албаны ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын жишиг стандарт тогтоогоогүйн улмаас томилох эрх бүхий этгээд өөрийн улс төр, эдийн засаг, хувийн ашиг сонирхлын үүднээс тухайн албан тушаалд тавигдах, мэргэжлийн шаардлагад үл нийцэх, тухайн хүний боловсрол, мэргэжил, туршлагад  тааруулсан захиалга, сонгон шалгаруулалт явагддаг нь иргэд адил тэгш оролцох, мэргэжил, ур чадварын шаардлага хангагдсан байх,  үйл ажиллагаа ил тод байх зарчим алдагдахад хүрч байна.

Иймд Төрийн жинхэнэ албаны удирдах  болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах албан тушаалын нийтлэг болон тусгай шаардлагыг шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах журмаар томилдог байх зүй ёсны шаардлага гарч байна. 

5. Практикт албан тушаалаа хүлээлгэж өгөхгүй байгаагаас үүдэн тухайн төрийн байгууллагад албан тушаалын гүйцэтгэх үүрэг, зорилт, төлөвлөгөө алдагдах, улмаар төрийн үйлчилгээг хүртэх ёстой иргэдийн эрх ашиг хөндөгдөх асуудал гарсаар байна. Нөгөө талаар албан тушаал хүлээлцэх ажиллагааг тодорхой тогтоож өгөөгүйгээс албан  тушаалаа хүлээлгэж өгөхгүй байх, хэл сураггүй алга болох, тамга тэмдгээ нуух, төрийн албыг үл хүндэтгэх байдал төрийн албан хаагчдын дунд ялангуяа удирдах албан тушаалтнуудын дунд цөөнгүй гарсаар байна. Энэ нь төрийн албаны тогтвортой, тасралтгүй хэвийн үргэлжлэн явагдах шинж чанарыг алдагдуулахад хүрч байна. Иймд Хуулийн төсөлд төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, албан тушаал буурсан тохиолдолд албан тушаалаа хүлээлгэн өгөх тухай харилцааг шинээр тусган томъёолов. Тухайн харилцааг зөрчигсдөд хүлээлгэх механизмыг ч тусгасан. Ингэснээр төрийн алба /ажил/-ны үр нөлөөг дээшлүүлэх, төрийн алба тогтвортой, тасралтгүй хэвийн явагдах боломжийг хангана гэж үзлээ.

6. Хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 10.6-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэхээр хуульчилсан. Энэ нь намын гишүүнээс түдгэлзэж байгаа боловч намын харьяалалд хэвээр байгааг илтгэж байна. Хуулийн төсөлд оруулсан үзэл баримтлалын шинжтэй нэг томоохон  өөрчлөлт нь төрийн албан хаагч улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, намын гишүүн бус байхаар хуульчилсан болно.

7. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн жинхэнэ албанд анх орох туслах түшмэлийн албан тушаал, Төрийн жинхэнэ албан тушаалын ангилал бүхий албан тушаалд шатлан дэвших /карьерын/ албан тушаал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал болон сонгон тогтоох гэсэн 4 хэлбэрээр нөхөхөөр шинэчлэн тусгасан. Ингэснээр мерит буюу чадахуйн зарчим бодит байдалд хэрэгжих үндэслэлийг бүрдүүлж сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэхээс эхлээд комиссын нэгдсэн дүн гарах хүртэлх бүхий л үе шатанд иргэд, төрийн бус байгууллага болон тухайн хүнийг томилох эрх бүхий субъект буюу захиалагч байгууллагын төлөөлөл оролцож сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй, шударга  явагдаж байгаа эсэхтэй танилцаж, хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн үндсийг хуульд тусгах нь зүйтэй гэж үзэв.

8. Хуулийн төсөлд Төрийн албаны талаар тогтоосон хэм хэмжээг төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоох /аттестатчлах/ шалгалтыг төрийн захиргааны төвд 3 жил, нутгийн захиргааны байгууллагад 5 жил тутамд нэг удаа зохион байгуулах, дүгнэлт гаргах, үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах талаарх зохицуулалтыг шинээр тусгасан.

9. Томилох эрх бүхий этгээдийн томилсон /сонгон шалгаруулсан болон дүгнэлт гаргах журмаар/ албан тушаалтан нь удаа дараа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргавал төрийн албаны төв байгууллага ёс зүйн дүгнэлт гаргаж, албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахуулах санал, шаардлагыг тухайн томилсон эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр хуульчилсан нь төрийн албаны тогтвортой байдлыг хангах, түүнчлэн удирдах албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

10. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг үр нөлөөг хангах, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлдэг байх, биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг төсөлд тусгав. Ингэхдээ тухайн зөрчлийн шинж, харилцааны онцлогоос нь хамааран албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдэхдээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хариуцлага хүлээлгэдэг байх, харин томилох эрх бүхий этгээд нь энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн журмаар захиргааны хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалтыг тусгав. Ийм зохицуулалтыг тусгахдаа хариуцлага хүлээлгүүлэхээр хандах эрх бүхий субьектийг ч тодорхой болгох үүднээс тухайлан зааж орууллаа.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй олон хуульд тодорхой төрлийн зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэлбэр нь торгууль байхаар зааж түүнийг шүүгч ногдуулахаар тусгасан байдаг ч энэ нь төрийн албатай холбогдох харилцаанд тухайлан үйлчилж хэрэгжиж чадахгүй байгаа билээ. Иймээс төрийн албаны тухай хууль зөрчсөн албан тушаалтанд  хариуцлага хүлээлгэхдээ албан тушаалтай нь холбогдуулж хариуцлагыг томилох эрх бүхий албан тушаалтан нь хүлээлгэдэг байх зохицуулалтыг тусгалаа.

Дээрх байдлаар хариуцлагын асуудлыг зохицуулснаар төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоо тодорхой болж, төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа тогтворжих, бэхжих, улмаар төрийн албан хаагчдад итгэх олон нийтийн итгэл ч улам бүр нэмэгдэх сайн талтай юм.

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргах хууль зүй, нийгмийн бодит үндэслэл, практик шаардлагыг нөхцөлдүүлж байна. 

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Хуулийн төсөлд төрийн албаны чиг үүрэг, зарчим, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоо, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, томилох журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, тэдгээрийн үүрэг хариуцлага, Төрийн албан хаагч, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн эрх зүйн байдал болон бусад харилцааг зохицуулахаар тусгав.

 Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 17 бүлэг, 58 зүйлтэй. Хуулийн төсөлд тусгагдсан асуудал нь:

Нэгдүгээр бүлэгт, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, төрийн албаны зарчмын тухай;

Хоёрдугаар бүлэгт, Төрийн алба, албан тушаалын ангилал, төрөл, зэрэг, дэвийн тухай;

Гуравдугаар бүлэгт, Төрийн албан хаагч, төрийн албан хаагчийн ангилал, тангараг, мэдээллийн нэгдсэн сангийн тухай;

Дөрөвдүгээр бүлэгт, Төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйлийн тухай;

Тавдугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэхэд тавих шаардлага

Зургадугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тухай;

Долоодугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэх, албан тушаалын томилгооны тухай;

Наймдугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албанд сэлгэн ажиллуулах тухай;

Есдүгээр бүлэгт,  Төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөгдөх тухай;

Аравдугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн тухай;

Арван нэгдүгээр бүлэгт, Төрийн албаны санхүүжилт, төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн олговор, тусламжийн тухай;

Арван хоёрдугаар бүлэгт, Төрийн албан хаагчийн баталгааны тухай;

Арван гуравдугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албан хаагчийн шагнал, тэтгэвэр, тэтгэмжийн тухай;

Арван дөрөвдүгээр бүлэгт, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний тухай;

Арван тавдугаар бүлэгт, Төрийн албаны удирдлага, төрийн албаны төв байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай

Арван зургадугаар бүлэгт, Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журмын тухай;

Арван долдугаар бүлэгт, Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хуулийн дархлаа, хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Хууль батлагдсанаар Төрийн албаны төв байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрэн нийцэж, эрх зүйн зохицуулалт улам боловсронгуй болно.

Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байдал, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон хэвийн ажиллагааны бусад нөхцөлөөр хангагдсанаар байгууллагын үндсэн үйл ажиллагааг гадна, дотны нөлөөнөөс хамгаалах зүй зохистой механизм бүрдэхээс гадна төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг зөвхөн хууль зүйн дагуу ажиллах нөхцөлийг  бүрдүүлнэ.

  1. Төрийн жинхэнэ албаны удирдах /яамдын төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс болон агентлагийн дарга, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар/ болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах албан тушаал /ажлын байр/-ын шаардлагыг ангилал зэрэглэл тус бүрээр гаргаснаар төрийн жинхэнэ албанд иргэд адил тэгш оролцох, мэргэжил, ур чадварын шаардлага хангагдсан байх, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод, шударга байх зарчим хангагдахад томоохон түлхэц үзүүлнэ.
  2. Төрийн албанд орсон хүмүүсийг шатлан дэвших өөрөөр хэлбэл шат ахих зарчмаар төрийн алба хаших боломж бүрдэнэ. Төрийн албан хаагчийн томилгоог албан тушаалын ангилалын шатлалаар дараалуулан ахиулах буюу туслах түшмэлийн шатлалаас сонгон дэвшүүлэх /карьерийн/ зарчим хэрэгжинэ. Үүний үр дүнд мэдлэг чадварт тулгуурласан чадавхийн зарчим суурилсан сонгон шалгаруулалтын тогтолцоо хэвшинэ.
  3.  Төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын ажлын чанар, үр бүтээл, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгох, түүнчлэн мэргэжил, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэлээр жил болгон төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулах, сургалтад хамрагдаж багц цаг хангах, тодорхой хугацаанд мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулж, албан тушаал шатлан дэвшүүлэх, бууруулах, аттестатчлал явуулж байх тогтолцоо бий болно. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх Удирдлагын академ Төрийн албаны зөвлөлийн харьяа байгууллага байна.
  4. Хуулийн төсөлд шинэ нэр томъёо багагүй орсон бөгөөд “мерит” зарчмыг өөрийн орны төрийн албаны онцлогт нийцүүлэн  “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж тодорхойлсон ба  “төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мэргэшсэн, аливаа сонгон шалгаруулалт ил тод шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр болон хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвшүүлэн томилох, аливаа томилгоо улс төрөөс болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнаас хараат бус байна.” гэсэн зарчмыг удирдлага болгосон. Үүнийг хууль тогтоомж, журамд заасны дагуу зохион байгуулан хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах нь Төрийн албаны төв байгууллага /Төрийн албаны зөвлөл/-ын үндсэн үүрэг байх ёстой гэж үзэж байна.
  5. Төрийн албаны чиг үүрэг, зарчим, ангилал, улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны үйл ажиллагааны стандартыг тогтоох, төрийн албан хаагчид ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сургалт, ажлын гүйцэтгэлийг үнэлэхтэй холбоотой нийтлэг харилцааг, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хориглох зүйл, төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, сонгон шалгаруулах, сонгон тогтоох, зэрэг дэв олгох, төрийн байгууллагын зарим удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх, Төрийн албаны төв байгууллагын чиг үүрэг, эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулна.
  6. Хуулийн төсөлд төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны /түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны/ зэрэг дэв, ангилал, зэрэглэл, албан тушаалд тавигдах албан тушаал /ажлын байр/-ын шаардлагыг тогтоох болон албан тушаалын зэрэг дэвийг олгох эрхийг хуулиар зохицуулж Төрийн албаны төв байгууллагад олгосноор, энэхүү хуульд төрийн албаны стандартын хэрэгжилтийг хянан шалгах, төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тогтоол гаргах, гаргасан тогтоолын биелэлтийг хангуулах зэрэг нь төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг зөвхөн хууль зүйн дагуу ажиллах нөхцөлийг хараат бус явуулах боломж бүрдэнэ.
  7. Улсад учруулсан хохирлыг холбогдох этгээдээр төлүүлдэг, төрийн албан хаагчийг хууль бус шийдвэрээр ажлаас халсны улмаас олгох мөнгийг хууль бус шийдвэр гаргасан удирдах албан тушаалтнаас /өөрийн халааснаас нь/ гаргуулдаг хариуцлагын тогтолцоог бий болгоно.
  8. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг үр нөлөөг сайжруулах, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлдэг байх, биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэх механизм тодорхой болсоноор шийдвэрийн биелэлт хангагдах зохих нөхцөл бүрдэнэ.
  9. Энэхүү хууль батлагдсанаар төрийн албаны үйл ажиллагаа иргэд, олон нийтийн хяналттай, ил тод байх, тэдний оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын бусад хуультай хэрхэн уялдах, цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн байх бөгөөд бусад хууль тогтоомжтой уялдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулиуд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг боловсрууллаа.

 

 

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

 

ТӨСӨЛ

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2015 оны ... дугаар          сарын .... -ны   өдөр                                                  Улаанбаатар  хот

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулгын төсөл/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн байдлыг тогтооход оршино.

 

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хууль тогтоомж

2.1. Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

                                                

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Төрийн алба, албан тушаалын ангилал, төрөл, зэрэг дэв, тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хориглох зүйл, албан тушаалын сул орон тоог нөхөх, сэлгэн ажлуулах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, цалин хөлс, нөхөн олговор, тусламж, нийгмийн баталгаа, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, сургалт зохион байгуулах, маргаан хянан шийдвэрлэх, Төрийн албаны төв байгууллагын эрх зүйн байдал, холбогдох бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2. Энэ хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хууль, холбогдох хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.

3.3. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайн салбарын хуульд өөрөөр тусгайлан заагаагүй бол энэхүү хуулийг мөрдөнө.

 

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. "ёс зүйн зөрчил" гэж хууль тогтоомжоор тогтоосон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг;

4.1.2. "мэргэшлийн ажлын хэсэг" гэж албан тушаалд томилогдох төрийн албан хаагчийг сонгон тогтоох ажлыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар томилогдсон мэргэшсэн албан тушаалтан болон төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнийг;

4.1.3. “сонгон шалгаруулалт” гэж хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн иргэдээс шалгалт авах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, өндөр оноо авсан иргэнийг тодруулах ажиллагааг;

4.1.4. "сонгон тогтоох" гэж мэргэшлийн ажлын хэсгээс тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг олж тогтоохыг;

4.1.5. “сул орон тоо” гэж энэхүү хуулийн 30.1, 30.2, 30.3, 31.1, 31.2, 32.3, 32.4-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо гарсан, байгууллагын бүтэц орон тооны өөрчлөлтөөр болон төрийн жинхэнэ албан хаагч өөр албан тушаалд дэвшсэн, шилжсэн зэрэг шалтгаанаар суларсан орон тоог;

4.1.6. “томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэж хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн албан тушаалд томилох, чөлөөлөх эрх бүхий хуулийн этгээд, албан тушаалтныг;

4.1.7. “Төрийн алба мэргэшсэн байх” гэж төрийн жинхэнэ албаны албан тушаал /ажлын байр/-д сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахад хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнг харгалзах зарчмаар төрийн албыг бүрдүүлэхийг;

4.1.8. “Төрийн алба тогтвортой байх” гэж Төрийн албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн шалгуур, ажлын гүйцэтгэлийг нь харгалзан сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилох, дэвшүүлэх, хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх нөхцөл, баталгаагаар хангагдсан байхыг;

4.1.9. “Төрийн албаны стандарт” гэж төрийн алба, албан хаагчийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд баримтлах нийтлэг мөрдөх дүрэм, журам, заавар, аргачлалыг;

4.1.10.“Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ” гэж төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээг хэлнэ.

 

5 дугаар зүйл. Төрийн албаны зарчим

5.1. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1. ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

5.1.2. үйл ажиллагаандаа төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримтлах;

5.1.3. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;

5.1.4. улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрөөс ангид байх;

5.1.5. төрийн албаны үйл ажиллагаа хуульд заасны дагуу нээлттэй, хяналттай байх;

5.1.6. иргэн төрийн албанд орох адил тэгш боломжтой байх;

5.1.7. төрийн алба тасралтгүй, залгамж чанартай байх;

5.1.8. төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;

5.1.9. захирах, захирагдах ёсыг баримтлах.

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн алба, албан тушаалын ангилал, төрөл, зэрэг, дэв

 

6 дугаар зүйл. Төрийн алба

6.1. Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүрээнд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйл ажиллагааг Төрийн алба гэнэ.

 

7 дугаар зүйл. Төрийн албаны ангилал

7.1. Төрийн албыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж тус тус ангилна.

7.2. Төрийн захиргааны болон тусгай албыг төрийн жинхэнэ алба гэнэ.

 

8 дугаар зүйл. Төрийн албан тушаалын ангилал, төрөл

8.1. Төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж тус тус ангилна.

8.2. Төрийн захиргааны болон тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.

8.3. Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

8.4. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын ажлын алба, тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

8.5. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг түүнтэй адилтгах цол хэрэглэдэг төрийн тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь энэ зүйлийн 8.4-т хамаарахгүй ба холбогдох хуулиар зохицуулагдана.

8.6. Энэ зүйлийн 8.5-д зааснаас бусад төрийн тусгай, Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

8.7. Төрийн тусгай албанд ажилладаг энэ хуулийн 11.1-д заасан төрийн тусгай албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдыг албан тушаалын чиг үүргийг нь үндэслэн төрийн захиргаа, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамааруулна.

 

9 дүгээр зүйл. Төрийн улс төрийн албан тушаал

9.1. Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журам, шалгуурын дагуу сонгогддог болон сонгуулийн үр дүнд томилогддог дараах албан тушаал, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал хамаарна:

9.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;

9.1.2. Монгол Улсын Их Хурлын дарга;

9.1.З. Монгол Улсын Ерөнхий сайд;

9.1.4. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;

9.1.5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

9.1.6. дэд сайд;

9.1.7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

9.1.8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх;

9.1.9. Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх;

9.1.10. Ерөнхий сайдын зөвлөх;

9.1.11. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;

9.1.12. бүх шатны Засаг дарга, Засаг даргын орлогч;

9.1.13. энэ зүйлийн 9.1.5-д заасан албан тушаалтанд бүрэн эрхийн хугацаанд нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслах, хэвлэл мэдээллийн ажилтан, үйлчилгээний ажилтан;

9.1.14. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;

9.1.15. хуульд заасан бусад албан тушаал.

9.2. Энэ зүйлийн 9.1.13-т заасан албан тушаалтан нь тухайн төрийн байгууллагын ажлын албанд харьяалагдана.

 

10 дугаар зүйл. Төрийн захиргааны албан тушаал

10.1. Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна:

10.1.1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;

10.1.2.       Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга;

10.1.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга;

10.1.4. Төрийн албаны зөвлөлийн дарга, орон тооны гишүүн;

10.1.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга;

10.1.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүх, прокурорын байгууллагын тамгын газар, ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

10.1.7. Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

10.1.8. Энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

10.1.9. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

10.1.10. Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, энэ хуулийн 11.1.5-д зааснаас бусад тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн дарга;

10.1.11. Энэ зүйлийн 10.1.10-т заасан яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал;

10.1.12. Төрийн албаны зөвлөлийн ажлын алба болон салбар зөвлөлийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

10.1.13. хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал

10.1.14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, бүх шатны Засаг даргын ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал,

10.1.15. хуульд заасан бусад албан тушаал.

 

11 дүгээр зүйл. Төрийн тусгай албан тушаал

11.1. Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу Монгол Улсын үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна:

11.1.1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;

11.1.2. Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга;

11.1.3. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

11.1.4. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

11.1.5. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Тахарын ерөнхий газрын дарга болон шүүхийн шинжилгээний байгууллагын дарга;

11.1.6. дипломат албан тушаал;

11.1.7. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахарын алба, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шийдвэр гүйцэтгэгч, тахар, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;

11.1.8. хуульд заасан бусад албан тушаал.

 

12 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаал

12.1. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:

12.1.1. боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал;

12.1.2. төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;

12.1.3. төрийн байгууллагуудын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал.

12.2. Энэ зүйлийн 12.1-д заасан албан хаагч нь хууль тогтоомжид заасан чиг үүргээ хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

12.3. Энэ зүйлийн 12.2-т заасан хөдөлмөрийн гэрээг байгуулах журам, гэрээний загварыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

                                                             

13 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэг дэв

13.1. Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

13.1.1. тэргүүн түшмэл;

13.1.2. эрхэлсэн түшмэл;

13.1.3. ахлах түшмэл;

13.1.4. дэс түшмэл;

13.1.5. туслах түшмэл.

13.2. Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

13.3. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

13.4. Ахлах түшмэлийн албан тушаалд яамны хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

13.5. Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

13.6. Туслах түшмэлийн албан тушаалд яамны мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

13.7. Төрийн жинхэнэ албан тушаалын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

13.8. Энэ хуульд заасан төрийн захиргааны болон тусгай албан тушаалын Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Төрийн албаны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Төрийн албаны төв байгууллага, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

13.9. Цэргийн албан хаагч, түүнтэй адилтгах цэргийн цол хэрэглэдэг төрийн тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд энэ зүйлийн 13.8 дахь заалт үл хамаарна.

13.10. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилал, зэрэглэлд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдал болон сахилгын шийтгэл сүүлийн 1 жилд хүлээгээгүй байдлыг харгалзан үзнэ.

13.11. Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

 

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагч, төрийн албан хаагчийн ангилал, тангараг

 

14 дүгээр зүйл. Төрийн албан хаагч

14.1. Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг “төрийн албан хаагч” гэнэ.

14.2. Энэ хуулийн 9-д заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг эрхэлж буй иргэнийг “төрийн улс төрийн албан хаагч” гэнэ.

14.3. Энэ хуулийн 10, 11-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр эрхэлж буй иргэнийг “төрийн жинхэнэ албан хаагч” гэнэ.

14.4. Энэ хуулийн 12-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тодорхой ажил үйлчилгээг үзүүлдэг төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг “төрийн үйлчилгээний албан хаагч” гэнэ.

14.5. Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэр дэвшиж, дүгнэлт гаргуулан томилогдсон байна.

14.6. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж буй удирдах болон гүйцэтгэх албан хаагчид нь төрийн албан хаагчид хамаарахгүй.

 

15 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг

15.1. Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоод: "Би Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

15.2. Энэ зүйлийн 15.1-д заасны дагуу иргэнийг 14 хоногт багтаан тангараг өргүүлэх ажлыг тухайн байгууллага зохион байгуулах ба иргэн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болно;

15.3. Өргөсөн тангарагаа зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага хүлээлгэнэ.

15.4. Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Төрийн албаны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

15.5. Төрийн тусгай албан хаагчийн гүйцэтгэх чиг үүрэг, онцлогийг харгалзан тангарагийн үгийг салбарын хуульд тусгайлан зохицуулж болно.

                 

16 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сан

16.1.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сан /цаашид “Мэдээллийн сан” гэх/-г хөтөлнө.

16.2.Мэдээллийн санд төрийн албаны шалгалт өгсөн тухай бүх мэдээлэл, төрийн албан хаагчийн тухай болон нөөцөд бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг агуулна.

16.3.Энэ хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлөгдсөн, хариуцлага хүлээсэн  албан тушаалтны нэр, албан тушаал; урьд өмнө хариуцлага хүлээж байсан эсэх;  хариуцлага хүлээлгэсэн байгууллага, албан тушаалтан; шийдвэрийн огноо, дугаар, гаргасан зөрчил, ногдуулсан хариуцлага, түүний биелэлтийг агуулна.

16.4.Мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл авах журмыг Төрийн албаны төв байгууллага батална.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн албан хаагчийн үүрэг, эрх, хориглох зүйл

 

17 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг

17.1. Төрийн албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

17.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

17.1.2. төрийн болон нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

17.1.3. хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;

17.1.4. хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;

17.1.5. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;

17.1.6. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, төрийн алба, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

17.1.7. төрийн албан хаагчийн багц сургалт болон мэргэшлийн түвшин тогтоох шалгалтанд хамрагдах;

17.1.8. ажлынхаа гүйцэтгэл, чанарыг хариуцах;

17.1.9. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш хуулиар тогтоосон хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хадгалах;

17.1.10. төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;

17.1.11. хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаалаа хүлээлгэн өгөх;

17.1.12. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

17.2. Энэ зүйлийн 17.1.7 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарна.

 

18 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн нийтлэг эрх

18.1. Төрийн албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ:

18.1.1. албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг гаргуулан авах, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;

18.1.2. үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг эс зөвшөөрөх;

18.1.3. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр гаргах;

18.1.4. мэдээллийн сан дахь өөрийн мэдээлэлтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбар хийх;

18.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;

18.1.6. багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх;

18.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалынхаа ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;

18.1.8. төрийн албанаас чөлөөлөгдөх;

18.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

19 дүгээр зүйл. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

19.1. Төрийн албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

19.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох, улс төрийн сонгуульт албан тушаал эрхлэх;

19.1.2. ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, оролцох;

19.1.З. албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;

19.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;

19.1.5. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;

19.1.6. албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

19.1.7. албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийг ашиглах;

19.1.8. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, төрийн бус байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх;

19.1.9. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, тэдгээрийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх;

19.1.10. албан тушаал эрхэлдэг төрийн байгууллагад, эсхүл шууд удирдлага, хяналтад нь ажилладаг байгууллагад гурав дахь этгээдийн төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн этгээд байх;

19.1.11. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхийг зогсоосон өдрөөс хойш 2 жилийн дотор сүүлийн 5 жилийн хугацаанд эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа дагуу шууд холбоотой ажилладаг байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид албан тушаал эрхлэх;

19.1.12. хувийн ашиг сонирхлын үүднээс дотоодын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө үүрэг хүлээх, санхүүгийн болон бусад туслалцаа авах;

19.1.13. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд болон улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах;

19.1.14. Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, дээрх үйл ажиллагаатай холбогдсон хууль бус тодорхойлолт, дүгнэлт гаргах;

19.1.15. Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах;

19.1.16. иргэнийг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 6.4-т заасан жендэрийн шууд ба шууд бус хэлбэрээр ялгаварлан гадуурхах;

19.1.17. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж авах;

19.1.18. энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан албан үүргийг түр орлон гүйцэтгэхээс бусад тохиолдолд төрийн албанд үүрэг гүйцэтгэгчээр удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах;

19.1.19. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автах,  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар албан ёсны бус байр суурь илэрхийлэх.

                   19.1.20.Энэ хуулийн 9.1.4-9.1.5-д заасан албан тушаалтнаас бусад төрийн албаны удирдах албан хаагч нар тухайн албан тушаалыг эрхлэх бүрэн эрхийн хугацаанд зөвлөх, хэвлэл мэдээлэлийн ажилтан болон бие төлөөлөгчтэй байхыг хориглоно.      

           19.1.21.Төрийн жинхэнэ албан хаагчаас албан тушаалаас нь чөлөөлсөн, халсантай холбоотой маргаанаар шүүхэд хандсан тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтан тухайн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд шинээр томилгоо хийхийг хориглоно.

19.2. Энэ зүйлийн 19.1.2 дахь заалт нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй.

19.3. Энэ зүйлийн 19.1.2,19.1.8,19.1.13, 19.1.18 дахь заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчид тус тус хамаарна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ


Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэхэд тавих шаардлага

 

20 дугаар зүйл. Төрийн албан тушаалд тавих шаардлага

20.1. Төрийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.

20.1.1. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах албан тушаалын нийтлэг шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

20.1.2. Албан тушаалын чиг үүрэг, онцлогийг харгалзан төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

20.1.3. Шалгуур үзүүлэлтээр албан тушаалыг эрхлэх боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагыг тогтоох ба үндэсний бичгийн ур чадварыг заавал харгалзана.

20.2. Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд орохдоо аливаа улс төрийн намын гишүүнчлэлгүй байна.

Тайлбар:

- Улс төрийн намын гишүүнчлэлгүй байна гэдгийг төрийн албан тушаал эрхлэхээс өмнө намын гишүүнээс татгалзаж, намын харьяалалгүй болсон байхыг хэлнэ.

20.3. Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээний албанд орох, төрийн үйлчилгээний албан тушаал эрхлэх хугацаанд аливаа улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.

 

21 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэхэд хориглох зүйл

21.1. Төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:

21.1.1. хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;

21.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр төрийн албанд тодорхой хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халагдсан хугацаа нь дуусаагүй;

21.1.3. хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол;

21.1.4. хуулийн дагуу хугацаат цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол;

Тайлбар:

- 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, цэргийн дүйцүүлэх албыг хаасан, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт хамаарахгүй.

21.1.5. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

21.1.6. хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

            21.2.төрийн байгууллагын хүний нөөцийн хөдөлгөөн (албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, шилжсэн) нь тухайн жилдээ нийт төрийн жинхэнэ албан хаагчдын 10 хувиас хэтрэхгүй байна.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Төрийн жинхэнэ албаны удирдах болон

гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх

 

22 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх

22.1. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны төв байгууллага зохион байгуулна.

22.2. Төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх үйл ажиллагааг зохион байгуулахдаа аливаа төрийн байгууллагын захиалгыг үндэслэнэ.

22.3. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр явуулна:

22.3.1. анх орох иргэнийг туслах түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулах;

22.3.2. албан тушаалд шатлан дэвшүүлэх;

Тайлбар:

- албан тушаалд шатлан дэвшүүлэх гэдгийг тухайн сул орон тоо гарсан албан тушаалын шаардлагыг болон энэ хуулийн 13.8-д заасан ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацааг тус тус хангасан, энэ хуулийн 24.2, 51.1.7-д заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтад хамрагдаж дээд үнэлгээг авсан, хамт олны үнэлэмж авсан албан хаагчийг сонгон шалгаруулж томилохыг ойлгоно.

22.3.3. удирдах албан тушаалд сонгон шалгаруулах.

22.4. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах албан тушаалын мэргэшлийн шалгалт авах болон төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх нөөцийн журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

22.5. Төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 24.1, 24.2, 25.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт хийх нөхөх боломжгүйд хүрвэл энэ хуулийн 51.1.8-д заасны дагуу сонгон тогтоох зарчмаар нөхнө.

Тайлбар:

- сонгон тогтоох гэдгийг сонгон шалгаруулалтаар удирдах болон нарийн мэргэжлийн албан тушаалын сул орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах төрийн албан хаагчийг олж тогтоон сонгон шалгаруулалтад оруулахыг ойлгоно.

22.6. Энэ зүйлийн 22.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон тогтоох журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

22.7. Томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлсөн, халсан шийдвэр гарснаас ажлын 5 хоногийн дотор Төрийн албаны төв байгууллагад мэдэгдэнэ.

22.8. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонгон шалгаруулах захиалгыг сул орон тоо гарсан өдрөөс хойш ажлын 7 хоногтТөрийн албаны төв байгууллагад ирүүлнэ.

22.9. Төрийн албаны төв байгууллага нь энэ зүйлийн 22.8-д заасан төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг хүлээн авч, өөрийн цахим хуудас, төвийн болон орон нутгийн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.

22.10. Энэ зүйлийн 22.7, 22.8, 22.9, 25.2 дахь хэсэг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд хамаарна.

22.11. Энэ хуулийн 31.1, 31.2.3, 32.4-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн төрийн жинхэнэ албанд ороход энэ хуулийн 23.2-т заасны дагуу мэргэшлийн шалгалт өгнө.

22.12. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн батламж авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 23.2-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.

22.13. Энэ зүйлийн 22.12-т заасан албан тушаалд томилогдсон этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжин ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.

22.14. Төрийн тусгай албанд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журмыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Төрийн албаны төв байгууллага тогтооно.

22.15. Иргэн, төрийн бус байгууллагын болон захиалагч байгууллагын төлөөлөл төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад хөндлөнгийн хяналт тавьж болно.

22.16. Иргэн, төрийн бус байгууллагын болон захиалагч байгууллагын төлөөлөл энэ зүйлийн 22.15-д заасны дагуу сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар шалгалтын комисст болон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж болно.

22.17. Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад иргэн, төрийн бус байгууллагын болон захиалагч байгууллагын төлөөллөөс хяналт тавих журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

22.18. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, дүгнэлт гаргах, албан тушаалд нэр дэвшүүлэхэд эрх бүхий байгууллага, удирдах албан тушаалтан болон улс төрийн нам, эвслийн зүгээс хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

22.19. Төрийн жинхэнэ албаны удирдах болон туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орж нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд нэр дэвших эрхтэй. Өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл дахин сонгон шалгаруулалтад орно.

22.20. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох иргэнд дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

22.21. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах эрхийг Салбар зөвлөлд шилжүүлэх, цуцлах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

 

23 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны удирдах болон туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх

23.1. Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 22.8-д заасан захиалгыг үндэслэн удирдах албан тушаалтан болон туслах түшмэлийн сул орон тоог энэ хуулийн 22.4-т заасан журмын дагуу сонгон шалгаруулна.

23.2. Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан иргэдээс төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч, дээд оноо авсан нэг иргэнийг захиалга ирүүлсэн томилох эрх бүхий байгууллага, удирдах албан тушаалтанд нэрийг нь дэвшүүлнэ.

23.3. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан судалж, хуульд заасан үндэслэлээр нэг удаа буцааж болно.

23.4. Хоёр дахь удаад нэр дэвшигчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан заавал томилох үүрэгтэй.

23.5. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг онооны дарааллаар тухайн албан тушаалын төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх нөөцөд бүртгэнэ.

 

24 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэх

24.1. Энэ хуулийн 13.1.2-13.1.4-т заасан албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ зүйлийн 24.3-т заасан журмын дагуу шатлан дэвшүүлэх замаар Төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сул орон тоог нөхнө.

24.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг энэ хуулийн 40.5-т заасны дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр хамгийн дээд үнэлгээ авсан болон хамт олны санал авсан үнэлэмжийг харгалзан, энэ зүйлийн 24.1-д заасны дагуу сул орон тоог нөхөж болно.

24.3. Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

24.4. Энэ зүйлийн 24.1, 24.2-т заасны дагуу сул орон тоог нөхөх боломжгүй бол энэ хуулийн 22.4-т заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулна.

 

25 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны зарим удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт

25.1. Төрийн албаны төв байгууллага нь дараах төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулна:

25.1.1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;

25.1.2. Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга;

25.1.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

25.1.4. төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга;

25.1.5. Засгийн газрын агентлагийн дарга, дэд дарга;

25.1.6. Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Монгол банк, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо болон Улсын Их Хурлаас дарга нь томилогддог төрийн байгууллагын төсвийн шууд захирагч;

25.1.7. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга,Улсын Дээд Шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дарга;

25.1.8. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

25.1.9. аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга;

25.1.10. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан;

25.2. Энэ зүйлийн 25.1-д заасан албан тушаалын сул орон тоог нөхөхөд энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг баримтална.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

Төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэх,

албан тушаалын томилгоо

 

26 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх

26.1. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан эзгүй байгаа албан хаагчийн болон энэ хуулийн 23.1, 24.1, 25.1-д заасан сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог энэ хуульд заасны дагуу нөхөх хүртэлх хугацаанд албан тушаалтны албан үүргийг тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж буй тухайн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлнэ.

26.2. Эзгүй байгаа төрийн албан хаагч гэдэгт:

26.2.1.  ээлжийн амралттай;

26.2.2.  эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй;

26.2.3.  дотоод, гадаад албан томилолттой;

26.2.4.  гурван сар хүртэл хугацаагаар сургалтад хамрагдах;

26.2.5. удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр ажил үүрэг гүйцэтгэх;

26.2.6. жирэмсний болон амаржсаны амралттай;

26.2.7. хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

26.3. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт:

26.3.1. төрийн жинхэнэ албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан эсхүл өөр албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон;

26.3.2. төрийн жинхэнэ албан хаагч нас барсныг хэлнэ.

26.4. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ.

26.5. Төрийн жинхэнэ албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар заана.

26.6. Төрийн жинхэнэ албаны эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.

26.7. Энэ зүйлийн 26.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа хэтэрсэн, сул орон тоо нөхөгдөөгүй, нөхөх захиалга ирүүлээгүй тохиолдолд Төрийн албаны төв байгууллага энэ хуульд заасны дагуу сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар албан шаардлага хүргүүлнэ.

26.8. Энэ зүйлийн 26.7-д заасан асуудлаар Төрийн албаны төв байгууллагаас хүргүүлсэн  албан шаардлагыг эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

26.9. Энэ зүйлд зааснаас бусад төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ажиллагаа, цалин, урамшуулал олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

 

27 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалын томилгоо

27.1. Энэ хуулийн 23, 25 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшсэн иргэнийг, 24 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаал шатлан дэвшихээр дүгнэлт гаргуулсан албан хаагчийг Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалд томилж, энэ тухай шийдвэрээ Төрийн албаны төв байгууллагад хүргүүлнэ.

27.2. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурорыг томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

 

28 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэх

28.1. Туслах түшмэлийн албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалаас Тэргүүн түшмэлийн албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд шатлан дэвшиж томилогдох албан хаагч нь төрийн албанд дараах жилийг хангаж ажилласан байна.

28.1.1. таван жил ажиллаж дэс түшмэлийн албан тушаалд;

28.1.2. арван жил ажиллаж ахлах түшмэлийн албан тушаалд;

28.1.3. арван таван жил ажиллаж эрхэлсэн түшмэлийн албан тушаалд;

28.1.4. хорин жил ажиллаж тэргүүн түшмэлийн албан тушаалд.

28.2. Энэ хуулийн 13.1.5-13.1.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд энэ зүйлийн 28.1-д заасан хугацааны 50 хувийг хангаж ажилласан, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдал болон ажлын байдлыг харгалзан үзэж хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно. Шатлан дэвшүүлэн томилохдоо энэ хуулийн 24.3-т заасан журмыг баримтлана.

28.3. Энэ зүйлийн 28.1, 28.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд тавигдах хугацаа, шаардлагыг хангаагүй тохиолдолд шатлан дэвшүүлэхгүй.

28.4. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг түүнтэй адилтгах цол хэрэглэдэг төрийн тусгай албаны албан тушаалтан нь энэ зүйлийн 28.1, 28.2-т хамаарахгүй ба холбогдох хуулиар зохицуулагдана.

28.5. Энэ хуулийн 8.7-д заасан албан тушаалтан нь энэ зүйлийн 28.1, 28.2-т хамаарна.

28.6. Энэ зүйлийн 28.1.4, 28.2-т заасан хугацааг хангасан албан хаагч нь тэргүүн түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож болно.  

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

Төрийн жинхэнэ албанд  сэлгэн ажиллуулах

 

29 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах

29.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн бичгээр гаргасан зөвшөөрөл, төрийн байгууллага хооронд тухайн байгууллагын удирдлагын харилцан тохиролцсоны дагуу боловсрол, мэргэжил, мэргэшлийн шаардлагыг үндэслэж  бусад албан тушаалд дараах байдлаар сэлгүүлэн ажиллуулж болно.

29.1.1. нэг салбараас нөгөө салбарт;

29.1.2. салбар дотроо;

29.1.3. байгууллага дотроо.

29.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа 1 жил хүртэл байх бөгөөд хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр уг хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

29.З. Энэ зүйлийн 29.2-т заасан хугацаа дуусмагц төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын үр дүн, эзэмшсэн дадлага, ур чадварыг харгалзан анх илгээсэн байгууллага, албан тушаалтан өмнө эрхэлж байсан болон бусад албан тушаалд дэвшүүлэн томилж болно.

29.4. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг, дэвийг бууруулж болохгүй.

29.5. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд сэлгэн ажиллуулж болно.

29.6. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөх,чөлөөлөгдөх

 

30 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх

30.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө:

30.1.1. хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;

30.1.2. гурваас дээш зургаан сар хүртэлх хугацааны сургалтанд хамрагдах болсон;

30.1.3. энэ хуулийн 37.2.4-т заасны дагуу дахин мэргэших сургалтад хамрагдсан, эсхүл нэг удаагийн тэтгэлэг авсан тохиолдолд;

30.1.4. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.

30.2. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.

30.3. Төрийн албан тушаал эрхлэх хугацаанд бүх шатны сонгууль, улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцсон, энэ хуулийн 20.2-т заасныг зөрчсөн тохиолдолд төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.

30.4. Энэ зүйлийн 30.1, 30.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх нөөцөд байгаад тооцно.

 

31 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх

31.1. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргаж төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөнө. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

31.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:

31.2.1. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

31.2.2. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

31.2.З. өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

31.2.4. Монгол Улсын харьяатаас гарсан

31.2.5. хуульд заасан бусад үндэслэл

31.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, чадвар зэргийг харгалзан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж болно. Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Хүсэлтийг тухайн томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

31.4. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн,  төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дууссан нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

31.5. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.

 

АРАВДУГААР БҮЛЭГ

Төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэл

 

32 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл

32.1. Төрийн жинхэнэ албан хаагчид энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 17, 19, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл ногдуулна.  

32.1.1. сануулах;

32.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

32.1.3. албан тушаалаас бууруулах;

32.1.4. халах;

32.2. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 17, 19 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид энэ зүйлийн 32.1.1, 32.1.2-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

32.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр албан тушаал бууруулна:

32.3.1. албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн;

32.3.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан;

32.3.3. энэ хуулийн 28.1, 28.2-т заасныг зөрчиж төрийн албан тушаалтныг дэвшүүлэн томилсон;

32.3.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг 2 ба түүнээс дээш давтан зөрчсөн;

32.3.5. энэ зүйлийн 32.2-т заасан зөрчлийг 2 ба түүнээс дээш давтан үйлдсэн;

32.4. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална:

32.4.1. Төрийн албан хаагч нь энэ хуулийн 17, 19, 32.3-т заасан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш давтан гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр;

32.4.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

32.4.3. хуульд өөрөөр заасан бол төрийн албан хаагчийг энэ хуулийн 32.4.1-д зааснаас илүү хугацаагаар төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулж болно.

32.5. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна.

32.6. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Улсын Их хурал, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг Төрийн албаны төв байгууллага тус тус тогтооно.

32.7. Энэ зүйлийн 32.6-д заасан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд нийцүүлэн тухайн байгууллага өөрийн онцлог шаардлагыг харгалзан дотооддоо ёс зүйн дүрмийг баталж болно.

32.8. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

32.9. Нэг зөрчилд нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.

32.10. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

32.11. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд гаргаж болно.

32.12. Сахилгын шийтгэлд гомдол гаргах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

 

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн албаны санхүүжилт, төрийн албан

                         хаагчийн цалин хөлс, нөхөн олговор, тусламж

 

33 дугаар зүйл. Төрийн албаны санхүүжилт

33.1. Төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

33.2. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, цалин хөлс, нөхөн олговор, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

33.3. Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсөвт хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

 

34 дүгээр зүйл. Төрийн албан хаагчийн цалин хөлс

34.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

34.2. Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:

34.2.1. улс төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;

34.2.2. төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс;

34.2.3. тусгай албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэв, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс;

34.2.4. үйлчилгээний албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ.

34.3. Төрийн албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

34.4. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход дараах шаардлагыг харгалзан үзнэ:

34.4.1. төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;

34.4.2. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь нийгмийн амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх;

34.4.3. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар төрийн албаны салбар, төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулж мөрдүүлэх;

34.4.4. Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлсийг тогтоохдоо тухайн суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзан үзнэ.

34.4.5. төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг Төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.

34.5. Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

34.6. Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно:

34.7. Төрийн өндөр албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамж болон зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Төрийн албаны төв байгууллага, Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

34.8. Энэ зүйлийн 34.2-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн албан тушаалын чиг үүрэг, ажлын онцлог шаардлагыг харгалзан Засгийн газар тогтооно.

34.9. Албан хаагч нь цалин хөлсний талаарх саналаа шууд харьяалан удирдах албан тушаалтанд, удирдах албан тушаалтан нь шууд харьяалан удирдах албан хаагчийн цалингийн талаарх саналаа төсвийн ерөнхийлөн захирагчид тус тус гаргана.

34.10. Энэ зүйлийн 34.9-т заасны дагуу албан тушаалтны цалин хөлсний талаар санал боловсруулахдаа албан тушаал, ажлын үр дүнгээс хамаарах чиглэлийг баримтлан дараах зүйлийг харгалзан үзнэ:

34.10.1. адил албан тушаалд ижил хэмжээний цалин хөлс тогтоох;

34.10.2. тухайн албан тушаалын хариуцлагын түвшинг харгалзах;

34.10.3. тухайн албан тушаалаар хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадварыг харгалзах.

34.11. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдэлтэй холбогдсон асуудлыг зөвхөн энэ хуулиар зохицуулна.

 

35 дугаар зүйл. Төрийн албан хаагчид олгох нөхөн олговор

35.1. Төрийн албан хаагчид дараах нөхөн олговор олгоно:

35.1.1. албан томилолтын зардал;

35.1.2. хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардлыг албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу олгох;

35.1.З. гадаад, дотоодод томилогдсон албан хаагчид унаа, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст унаа, ачаа тээшийн зардал;

35.1.4. хууль тогтоомжид заасан бусад нөхөн олговор.

35.2. Төрийн албан хаагчид нөхөн олговор олгох журам, хэмжээг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

 

36 дугаар зүйл. Төрийн албан хаагчид олгох тусламж

36.1. Энэ хуулийн 31.2.1, 31.2.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

36.2. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь 5 жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

36.3. Албан үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчид энэ зүйлд зааснаас бусад тусламж олгох асуудлыг холбогдох бусад хуулиар зохицуулна.

36.4. Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгож болно:

36.4.1. гэр бүлийг нь дэмжих;

36.4.2. ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;

36.4.З. гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх;

36.4.4. хууль тогтоомжид заасан бусад тусламж.

36.5. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж олгох нөхцөл, журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

36.6. Энэ зүйлд зааснаас бусад төрийн албан хаагчид буцалтгүй тусламж олгохтой холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулж болно.

 

 

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагчийн баталгаа

 

37 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн баталгаа

37.1. Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана:

37.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;

37.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;

37.1.З. гүйцэтгэж байгаа албан үүргийг нь харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах;

37.1.4. албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь хууль сахиулах байгууллагаар хамгаалуулах;

37.1.5. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;

37.1.6. төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;

37.1.7. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;

37.1.8. төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;

37.1.9. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

37.2. Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана:

37.2.1. Энэ хуулийн 32.3, 32.4-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалаас буурахгүй ба төрийн албанаас халагдахгүй байх;

37.2.2. Төрийн аливаа байгууллагын удирдах болон улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, чөлөөлөгдсөн, энэ хуульд заасан удирдах албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдсөн нь тухайн байгууллагад ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь өөрчлөх, чөлөөлөх үндэслэл болохгүй;

37.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал/ажлын байр/-ын шаардлагад заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цомхотгогдсон бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ажлын байрны шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;

37.2.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд албан хаагчтай зөвшилцөн цалин хөлс нь буурахааргүй мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, боломжгүй тохиолдолд төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших сургалтад хамрагдаж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;

37.2.5. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тухайн байгууллагын хүний нөөцийн хөдөлгөөн нийт албан хаагчдын 10 хүртэлх хувиас хэтрэхгүй байна. Нийт албан хаагчдын 10 хүртэлх хувьд тухайн байгууллагын улс төрийн албан тушаалтан болон энэ хуулийн 9.1.13-т заасан албан тушаалтан нэгэн адил хамаарна.

37.2.6. төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, орон сууц худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээл авахад шаардлагатай баталгаа гаргуулах;

37.2.7. төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас болон энэ зүйлийн 37.2.3, 37.2.4-т заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд албан тушаалын нөөцөд байгаад тооцох ба тухайн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан албан хаагчийг эзэмшсэн мэргэжлээр нь төрийн жинхэнэ албан тушаалд давуу эрхтэйгээр томилно.         

37.3. Энэ зүйлийн 37.1.7, 37.2.6-д заасан баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно.

       37.2.5. төрийн албаны хүний нөөцийн хөдөлгөөн нийт албан хаагчдын 10 хүртэл хувиас хэтрэхгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчдыг нийт албан хаагчдын өөрчлөлтын 10 хүртэл хувьд багтаан энэ хуулийн 30, 31, 32 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг зөрчиж албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, халахыг хориглоно.

 

 

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төрийн албан хаагчийн шагнал, тэтгэвэр тэтгэмж

 

38 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн шагнал, урамшил

38.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараах байдлаар шагнаж, урамшуулна:

38.1.1. мөнгөн шагнал олгох;

38.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

38.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

38.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 38.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.

38.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 38.1.1, 38.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 38.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар, энэ зүйлийн 38.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.

38.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

 

39 дүгээр зүйл. Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

39.1. Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна.

 

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны

үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ

 

40 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх

40.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга байх зарчимд үндэслэнэ.

40.2. Төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу төсвийн шууд захирагч нь үр дүнгийн гэрээтэй, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага болон төрийн жинхэнэ албан хаагч нь үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөтэй ажиллана. Үр дүнгийн гэрээ болон үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тусгасан байна.

40.3. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг бүтэн жилээр энэ хуулийн 51.2-т заасан журмын дагуу үнэлж дүгнэнэ.

40.4. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 51.2-т заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /аттестачлал/-гийн үнэлгээг үндэслэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

40.5. Төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаалын цалинг өөрчлөх, шагнаж урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.

40.6. Үр дүнгийн гэрээ байгуулах, түүний биелэлтийг үнэлж дүгнэхтэй холбогдсон бүрэн эрхээ төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчид, төсвийн шууд захирагч нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлагад бичгээр

шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь тэдгээр албан тушаалтныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

 

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албаны удирдлага, төрийн албаны төв

байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа

 

41 дүгээр зүйл. Төрийн албаны удирдлага

41.1. Төрийн албаны удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор тус тусын бүрэн эрхийн  хүрээнд хэрэгжүүлнэ.

41.2. Төрийн албаны стандартын ерөнхий удирдлагыг Төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ.

41.З. Төрийн албаны шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

41.4. Төрийн байгууллага нь дараах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ:

41.4.1. төрийн албан хаагчийн сургалт;

41.4.2. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа;

41.4.3. төрийн албан хаагчийн хүний нөөцийн төлөвлөлт, нөхөн хангалт, удирдлага;

41.4.4. байгууллагын хэт /стратеги/-ийн төлөвлөгөө.

41.5. Төрийн албаны үйл ажиллагаанд төрийн албаны стандартыг мөрдөнө.

41.6. Төрийн албаны стандарт нь:

41.6.1. төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэсэн дүрэм, журам, заавар;

41.6.2. төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн дүрэм, журмаас бүрдэнэ.

41.7. Төрийн албаны стандартыг энэ зүйлийн 41.1-д заасан байгууллага, албан тушаалтан, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагууд Төрийн албаны төв байгууллагатай зөвшилцөн тус тусын бүрэн эрхийн хүрээнд батална.

 

42 дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага

42.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн. 

42.2. Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд танилцуулна.

42.3. Зөвлөлийг улсын төсвөөс санхүүжүүлэх ба зөвхөн санхүүгийн тайланд аудит хийнэ.

42.4. Зөвлөлийн тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан баталж болохгүй.

42.5. Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.

42.6. Зөвлөл нь соёмбо бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

42.7. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн 3 нь орон тооны, 4 нь орон тооны бус байна.

42.8. Зөвлөл нь Ажлын алба, аймаг, нийслэл болон төрийн байгууллагуудыг харьяалсан Салбар зөвлөлтэй байна. Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай байна.

42.9. Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

42.10. Энэ зүйлийн 42.9-д заасан Салбар зөвлөлийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга байна

42.11. Ажлын албаны дарга, Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын дарга, Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг Зөвлөл томилж, чөлөөлнө.

42.12. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Салбар зөвлөлийн даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж Зөвлөл томилж, чөлөөлнө.

42.13. Ажлын алба болон Салбар зөвлөлийн төсөв, дотоод болон үйл ажиллагааны дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Зөвлөл батална.

42.14. Зөвлөл нь Ажлын алба болон салбар зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, орон тооны дээд хязгаарыг тогтооно.

42.15. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, төсөв, дотоод болон үйл ажиллагааны журмыг Төрийн албаны төв байгууллагаас өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

42.16. Зөвлөл нь Төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж төрийн албанд олон жил тогтвортой, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж амжилт гаргасан төрийн ажилтан, албан хаагчийг шагнах нэрэмжит болон бусад шагналтай байна.

42.17. Энэ зүйлийн 42.16-д заасан төрийн албан хаагчийг шагнах журмыг Зөвлөл тогтооно.

 

43 дугаар зүйл. Зөвлөлийн дарга, гишүүн

43.1. Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага, туршлагатай, ял шийтгэлгүй, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.

43.2. Зөвлөлийн орон тооны 2 гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний нэр дэвшүүлснээр Улсын Их Хурал томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.

43.3. Зөвлөлийн дарга болон орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

43.4. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь дор дурдсан албан тушаалтан байна:

43.4.1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

43.4.2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;

43.4.З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

43.4.4. Үндэсний аудитын газрын дэд дарга;

43.5. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь энэ хуулийн 45.4-т зааснаар зөвлөлийн хуралдаанд оролцоно.

43.6. Зөвлөлийн дарга болон орон тооны 2 гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж болохгүй.

43.7. Зөвлөлийн дарга болонорон тооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын тогтоол гарснаар эхэлж, дараагийн дарга болон гишүүн томилогдсоноор дуусгавар болно.

43.8. Зөвлөлийн дарга болон орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь энэ зүйлийн 43.3-т заасан хугацаагаар уг албыг хашина.

 

44 дүгээр зүйл. Зөвлөлийн орон тооны гишүүний тангараг өргөх

44.1. Төрийн албаны зөвлөлийн дарга, орон тооны гишүүн нь энэ хуулийн 43.7-д зааснаар томилогдож төрийн сүлдэнд тангараг өргөнө.

44.2. Зөвлөлийн гишүүний энгэрийн тэмдгийн загварыг Зөвлөл тогтооно.

 

45 дугаар зүйл. Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрх

45.1. Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд Зөвлөлийн байр суурийг илэрхийлэх буюу Зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

45.2. Зөвлөлийн гишүүн нь төрийн алба болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах;

45.3. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх;

45.4. Зөвлөлийн хуралдаанд таслах, батлах эрхтэйгээр оролцох;

45.5. Зөвлөлийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, үүрэг даалгавар өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж, Зөвлөлөөс өгсөн ажил үүргийн биелэлтийн хэрэгжилтэд нь гүйцэтгэлийн хяналт тавих;

45.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

46 дугаар зүйл. Зөвлөлийн даргын бүрэн эрх

46.1. Зөвлөлийн дарга Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

46.1.1. Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд Зөвлөлийн байр суурийг илэрхийлэх;

46.1.2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

46.1.3. Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

46.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

47 дугаар зүйл. Зөвлөлийн дарга болон орон тооны гишүүний бүрэн эрхийн баталгаа

47.1. Зөвлөл, түүний ажлын албанд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

47.2. Зөвлөлийн дарга, гишүүдийн хараат бус байдлыг хуулиар баталгаажуулна.

47.3. Зөвлөлийн дарга, орон тооны гишүүний албан ёсны болон ажлын айлчлал, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг зөвлөлийн төсвөөс санхүүжүүлнэ.

47.4. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эрхэлж байсан албан тушаалтай адилтгах ажилд томилуулах, эсхүл 6 сарын хугацаанд урьд авч байсан албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

47.5. Зөвлөлийн дарга, орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах, түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

47.6. Хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажилтай нь болон бусад асуудлаар холбогдуулан баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, албан тасалгаа, гэр орон, унаа болон биед нь нэгжлэг хийхийг хориглоно.

47.7. Хуульд зааснаас бусад тохиолдолд Зөвлөлийн дарга, гишүүнийг хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөх, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

47.8. Зөвлөлийн дарга, гишүүн гэмт хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн түүний эрхийг сэргээж, Улсын Их Хурал тогтоол гаргана.

47.9. Зөвлөлийн дарга, гишүүдийн хараат бус байдалд хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар халдсан, халдах гэж завдсан этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

48 дугаар зүйл. Ажлын алба

48.1. Зөвлөлийн Ажлын алба нь Зөвлөлийн дарга, гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг болон мэдээ мэдээллээр хангах чиг үүргийг хүлээнэ.

48.2. Ажлын албаны дарга Зөвлөлийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, Зөвлөлөөс өгсөн үүргийн биелэлтийг хангана.

48.3. Ажлын албаны үйл ажиллагааг энэ хуулийн 42.13-т заасан журмын дагуу явуулна.

 

49 дүгээр зүйл. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага

49.1. Төрийн албан хаагчдыг давтан сургах, хүний нөөцийн талаар судалгаа шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий үйл ажиллагааг Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.

49.2. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага нь төрийн албаны мэргэжил, мэргэшил дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулна.

49.3. Энэ зүйлийн 49.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчдад зориулсан сургалт явуулах журам, хөтөлбөрийг Зөвлөл батална.

49.4. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага нь Зөвлөлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

49.5. Төрийн жинхэнэ албан хаагчдын сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

50 дугаар зүйл. Салбар зөвлөл

50.1. Салбар зөвлөл нь аймаг, нийслэл харьяалсан 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулийн 42.13-т заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

50.2. Салбар зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар хууль тогтоомж, энэ хуулийн 42.13-т заасан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэнэ.

50.3. Салбар зөвлөл нь:

50.3.1. аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл;

50.3.2. Төрийн албаны төв байгууллага нь Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон Төрийн бусад байгууллага, яам, агентлаг, төрийн захиргааны албан хаагчдыг хариуцсан салбар зөвлөлийн нэгжтэй байна.

 

51 дүгээр зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

51.1. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1. төрийн албаны хэтийн төлөвлөлт, төрийн боловсон хүчний бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

51.1.2. төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах;

51.1.3. төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 54.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх;

51.1.4. Энэ зүйлийн 51.1.17-д заасны дагуу гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулах болон хүний нөөцтэй холбогдуулж гаргасан албан тушаалтны буруутай шийдвэрээс улсад учруулсан хохирлыг тухайн шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаас хохирлыг гаргуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах ба салбар зөвлөлд энэ эрхийг шилжүүлж болно.

51.1.5. Зөвлөл энэ зүйлийн 51.1.4-т заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зохих хуульд заасны дагуу прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцуулж болно;

51.1.6. хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, албан даалгавар, шаардлага, мэдэгдэл, зөвлөмж, аргачлал гаргах, биелэлтийг хангуулах;

51.1.7. энэ хуулийн 17.1.7, 40.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоох /аттестатчлах/ шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагад 3 жил, орон нутгийн захиргааны байгууллагад 5 жил тутамд нэг удаа зохион байгуулах, дүгнэлт гаргах, үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;

51.1.8. сонгон тогтоох зарчмаар тодруулсан төрийн жинхэнэ албан хаагчийг энэ хуулийн 22.4, 22.6-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийг уг албан тушаалд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал болгох;

51.1.9. хуульд өөрөөр заагаагүй бол Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, энэ хуулийн 11.1.1-д заасан шүүгч, прокурор төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдвол Улсын Их Хурал болон холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагад зохих шийдвэр гарган хүргүүлэх ба төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх;

51.1.10. төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх ажилтны сонгон шалгаруулалт ба мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалт, удирдлагаар хангах, хяналт тавих;

51.1.11. төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохицуулах;

51.1.12. төрийн албаны стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ /мониторинг/, үнэлгээ хийх, үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах;

51.1.13. төрийн албаны шинэтгэл, төрийн захиргааны болон хүний нөөцийн төлөвлөлтийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, удирдлагаар хангах буюу Засгийн газрын хуралдаанд бүтэц зохион байгуулалт болон хүний нөөцийн талаарх асуудлыг хэлэлцэхэд саналөгөх;

51.1.14. Төрийн албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай гомдлоор шүүхэд хэрэг үүсгэн шалгаж дуусах хүртэлх хугацаанд төрийн албаны үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах зорилгоор хүний нөөцийн холбогдолтой асуудлаар шийдвэр гаргахгүй байх талаар эрх бүхий байгууллага, удирдах албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

51.1.15. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ зүйлийн 51.1.14-т заасны дагуу Зөвлөлөөс хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлэх арга хэмжээ авч, Зөвлөлд хариуг 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

51.1.16. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар төрийн байгууллага, албан тушаалтанд хугацаатай үүрэг өгөх;

51.1.17. энэ хуулийн 20.1, 20.2, 22.5, 23.2, 24.1, 24.2, 24.4, 25.2-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, энэ хуулийн 37.2.1-д заасныг зөрчиж албан тушаал бууруулсан, төрийн жинхэнэ албанаас халсан төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, энэ зүйлийн 51.1.3, 51.1.4, 51.1.16-т зааснаар зөрчлийг арилгуулах тогтоол гаргана;

51.1.18. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ зүйлийн 51.1.17-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс  гаргасан тогтоолыг биелүүлэх арга хэмжээ авч, Төрийн албаны зөвлөлд хариуг 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

51.1.19. Сонгон шалгаруулалт болон дүгнэлтээр удирдах албан тушаалд томилогдсон албан тушаалтан нь 2 ба түүнээс дээш давтан ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан тохиолдолд томилсон эрх бүхий албан тушаалтанд энэ зүйлийн 51.1.9, 51.1.10, 51.1.17.-д зааснаар ёс зүйн дүгнэлт гарган албан тушаалаас нь огцруулах буюу чөлөөлүүлэхээр шаардлага хүргүүлнэ.

  1. .1.20. энэ зүйлийн 51.1.19-д заасны дагуу хүргүүлсэн албан шаардлагыг хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардлагыг биелүүлж энэ талаар 7 хоногийн дотор Зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй.
  2. энэ хуулийн 22.18, 52.3-т заасныг зөрчиж Зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэсэн төрийн байгууллагын албан тушаалтанд энэ хуулийн 55.1.4, 55.1.7-т заасан хариуцлага хүлээлгүүлэхээр албан шаардлага хүргүүлэх хуулийн эрхтэй.
  3. энэ 54.3-т заасныг зөрчсөн буруутай төрийн байгууллагын албан тушаалтанд энэ хуулийн 55.1.10-д заасан хариуцлага хүлээлгүүлэхээр албан шаардлага хүргүүлэх эрхтэй.

51.1.23. Зөвлөлийн төсвийг хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

51.1.24. Аудит хийх саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх;

51.1.25. Энэ хуулийн 54 дүгээр зүйлийн  54.3, 56 дугаар зүйлд заасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

51.2. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх болон энэ зүйлийн 51.1.7-д заасан /аттестатчлах/ шалгалт авах заавар, журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

51.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

 

52 дугаар зүйл. Зөвлөлийн хуралдаан, шийдвэр

52.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны дэгийг Зөвлөл тогтооно.

52.2. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Зөвлөл шийдвэр гаргана.

52.3. Зөвлөл бие даасан, хараат бус шийдвэр гаргана.

 

АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
   Маргаан хянан шийдвэрлэх

 

53 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий комисс

53.1. Маргаан хянан шийдвэрлэх комисс, комиссын бүрэлдэхүүнийг Зөвлөлийн даргын тушаалаар томилно.

53.2. Маргаан хянан шийдвэрлэх комисс нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

53.2.1. гомдол гаргагч болон бусад этгээдээс бичгээр тайлбар авах, дуудан ирүүлэх,  газар дээр нь танилцах, мэргэжлийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах;

53.2.2. төрийн болон бусад байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт бичгийг үнэ төлбөргүй авах, танилцах;

53.2.3. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, Зөвлөлийн хуралдаанд оруулах.

 

54 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх

54.1. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:

54.1.1. Энэ хуулийн 22, 23, 24, 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилохтой холбогдож гарсан өргөдөл,гомдол;

54.1.2. Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдон гарсан өргөдөл, гомдол;

54.1.3. Энэ хуулийн 29, 30, 31, 32, 40.1, 40.5, 51.1.8-д заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан өргөдөл, гомдлоор;

54.1.4. Төрийн жинхэнэ албан хаагчаас ангилал, зэрэглэл, зэрэг дэв болон Салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан өргөдөл, гомдол.

54.2. Энэ зүйлийн 54.1-д заасан маргааныг төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх ажилтны сонгон шалгаруулалтад орсон, нэр дэвшигдсэн, томилогдсон, нөөцөд бүртгэгдсэн иргэн,төрийн жинхэнэ албан хаагчийн бичгээр гаргасан өргөдөл, гомдлоор үүсгэнэ.

54.3. Энэ хуулийн 51.1.18, 54.1-д заасны дагуу маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэр болон Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг эрх бүхий байгууллага, удирдах албан тушаалтан, албан хаагчид заавал биелүүлэх үүрэгтэй.

54.4. Энэ зүйлийн 54.3-т заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албадан биелүүлнэ.

54.5. Энэ зүйлийн 54.1-д заасны дагуу хянан шийдвэрлэхэд зөрчил гаргасан этгээдийн гэм буруутай нь нотлогдвол захиргааны шийтгэл ногдуулна.

54.6. Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ зүйлийн 54.2-т заасан иргэн, төрийн жинхэнэ албан хаагч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно.

54.7. Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол Төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.

54.8. Энэ зүйлийн 54.1-д заасан асуудлаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан журмын дагуу гаргасан гомдлыг Төрийн албаны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянах бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шийдвэрийнхээ хувьд шүүхэд хариуцагч болохгүй.

54.9. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Төрийн албаны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

 

АРВАН ДОЛОО ДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

 

55 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

  1. .1. Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн этгээд, төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
  2. төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа энэ хуулийн 14.5, 21.1, 23.2-т заасныг зөрчсөн, 32.3, 32.4-т зааснаас бусад тохиолдолд албан тушаал бууруулсан, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болон Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;
  3. .1.2. энэ хуулийн 53.2-т заасан Маргаан хянан шийдвэрлэх комиссын үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болон Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;
  4. .1.3. энэ хуулийн 54.3-т заасныг биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болон Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;
  5. 5.1.4. энэ хуулийн 22.18, 52.3-т заасныг зөрчиж Зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэсэн төрийн байгууллагын албан тушаалтныг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авна;

55.1.5. Эрх бүхий албан тушаалтны гаргасан захиргааны акт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүчингүй болсон тохиолдолд тухайн актыг гаргасан этгээдийг томилох эрх бүхий албан тушаалтан нь хаалттай болон нээлттэй сануулах захиргааны шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

  •  
  • Захиргааны Ерөнхий хуулийн 105.3-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэж тус тус ойлгоно.
  • 5.1.6. энэ хуулийн 22.18, 52.3-т заасныг зөрчиж Зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэсэн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг шүүгч ногдуулна;

55.1.7. энэ зүйлийн 55.1.4-д заасныг зөрчсөн албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;

55.1.8. энэ хуулийн 26.7-д заасан үүргээ биелүүлээгүй буруутай төрийн байгууллага, албан тушаалтныг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авна;

55.1.9. энэ зүйлийн 55.1.8-д заасныг зөрчсөн албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;

  1. энэ хуулийн 54.3-т заасныг биелүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, албан тушаалаас нь  чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авна;

55.1.11. энэ зүйлийн 55.1.10-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болон Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;

  1. 5.1.12. энэ хуулийн 54.3-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг шүүгч ногдуулна;

55.1.13. энэ хуулийн 51.1.15-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;

55.1.14. энэ хуулийн 51.1.8-д заасныг биелүүлээгүй албан тушаалтныг  томилох эрх албан тушаалтан албан тушаалаас нь  чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авна;

55.1.15. энэ хуулийн 51.1.8-д заасныг зөрчсөн  албан  тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг Зөвлөлийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна;           

  1. .1.16. энэ хуулийн 17.1.11-д заасныг зөрчсөн албан тушаалтан болон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 7-14 хоногоор баривчлах шийтгэлийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн хүсэлтэд үндэслэн шүүгч ногдуулна.

 

56 дугаар зүйл. Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх

 

56.1. Энэ хуульд заасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх жилийн нэгдсэн тайланг Төрийн албаны зөвлөл дараа оны 1 дүгээр улиралд багтаан олон нийтэд мэдээлж, тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

56.2. Энэ хуулийн дагуу албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн талаарх жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхэд дор дурдсан мэдээллийг заавал тусгаж хүргэнэ:

56.2.1. хариуцлага хүлээсэн албан тушаалтны нэр, албан тушаал;

56.2.2. урьд өмнө хариуцлага хүлээж байсан эсэх;

56.2.3. хариуцлага хүлээлгэсэн байгууллага, албан тушаалтан;

56.2.4. хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийн огноо, дугаар, гаргасан зөрчил, ногдуулсан хариуцлага, түүний биелэлт.

56.3. Төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтанд энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх бөгөөд зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учруулсан хохирлыг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөл хариуцна.

56.4. Төрийн албаны зөвлөл энэ хуулийн 56.3-т заасны дагуу хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учруулсан хохирлын асуудлаарх жилийн нэгдсэн тайланг Улсын Их Хуралд жил бүр тайлагнаж, энэ хуулийн 56.1-т заасан журмын дагуу олон нийтэд мэдээлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулна.

56.5. Энэ хуулийн 56.4-т заасны дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхэд энэ хуулийн 56.2-т заасан мэдээллээс гадна төрд учруулсан хохирлын хэмжээ, түүний биелэлтийн талаарх мэдээллийг заавал хүргэнэ.

56.6. Иргэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас жилийн нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлэхийг шаардах эрхтэй.

 

57 дугаар зүйл.  Төрийн албаны тухай хуулийн дархлаа

57.1. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүн томилогдсоноос хойш нэг жилийн дотор, УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

58 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

58.1. Энэ хуулийг 2015 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ