УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Administrator 2016-01-05 20:53:00

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН  НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.7-д “Улс төрийн намыгтойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ”,Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн Тавдугаар бүлэгт “улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх; Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох" гэж тус тус заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулав.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Улс төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталсан нь тус улсад улс төрийн намын эрх зүйн үндсийг тогтоосон анхны алхам байсан бөгөөд 2005 онд "Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна.Тухайлбал:

-Улс төрийн намын тухай ойлголт болон улс төрийн намын чиг үүргийг өнөөгийн нийгэм, улс төрийн шаардлагыг хангахгүй агуулгаар томьёолж, төр ба ард түмний хооронд эргэх холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, иргэдийн улс төрийн оролцооны эрхийг хангах, ирээдүйн улс төрчдийг бэлтгэх гэх мэт чухал чиг үүргүүдийг орхигдуулсан;

-Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хатуу хуульчилж, төвлөрсөн, хэт нүсэр бүтэцтэй байхыг шаарддаг нь намын дотоод ардчилал бэхжихгүйбайх нэг шалтгаан болж байна;

-Улс төрийн намууд дотоод үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримтлахаар хуулиар зохицуулсан боловч гишүүдийн оролцоо, төлөөлөл, хариуцлага, өрсөлдөөн, ил тод байдлыг зохицуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй байгаагаас улс төрийн намууд дотоод зөрчлөө шийдвэрлэх механизмгүй, эсвэл тэрхуү тогтолцоо нь зохих ёсоор ажиллахгүй байдал үүсгэсэн;

-Улс төрийн намууд төрийн бодлогын хувилбаруудыг гаргаж, түүндээ тулгуурлан өрсөлддөг, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэгч, иргэдийн улс төрийн хүсэл зоригийг төвлөрүүлэгч чөлөөт ардчилсан нийгмийн институц утгаар хөгжиж чадахгүй, харин гагцхүү засгийн эрхийг авах болон сонгуулийн үеэр лидэвхиждэг байгууллага болон хувирсан;

-Улс төрийн намд иргэд тухайн намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, дэмжсэн хүсэл зоригийн үндсэн дээр бус төрийн албанд орохгэх мэт, хувийн явцуу ашиг сонирхлын үүднээс элсэх, нөгөө талаас гишүүдийн тооны өндөр босгыг хуульчилснаас улс төрийн намууд хэт гишүүнчлэлээр хөөцөлдөх, үүний тулд иргэдийг хуучинсаг аргаар хоморголон элсүүлэх, гишүүдийн бүртгэлийг бодит бусаар хөтлөх, тэрхүү бүртгэлд нь төрийн болон олон нийтийн зүгээс тавих хяналтын тогтолцоо сул;

-Улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллагууд нь улс төрийн намын санхүүжилтийн хяналтын механизм, нийгмийн зарим бүлэг хэсгийн улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх зохицуулалтыг үр нөлөөгүй болгох, тойрч гарах нэг хэрэгсэл болсон төдийгүй, тухайн намын дотоод ардчиллын механизм, хариуцлагын тогтолцоог ч сулруулах болсон;

-Улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчин тодорхой бус, цаг үеийн шаардлагыг хангаагүйгээс нам хандивлагчаас хараат, улс төр мөнгөнөөс хараат болох нөхцөлийг бүрдүүлж, намуудын санхүүгийн үйл ажиллагаанд төрийн болон олон нийтийн зүгээставих хяналт, зохицуулалт суларсан.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь энэ мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьсон 9 бүлэг 53 зүйлтэй бөгөөд энэхүү хууль батлагдсанаардараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд:

1.Улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөгийн зохицуулалт өөрчлөгдөж зарим шинэ санхүүжилтийн хэлбэр нэмэгдэж байгаа ч мөн зарим санхүүжилтийн хэлбэр тодорхой хязгаартай болно. Түүнчлэн төсвөөс зөвхөн парламентын намуудыг бус сонгуульд хуулиар тогтоосон босгоос илүү тооны санал авсан парламентад суудалгүй намуудыг санхүүжүүлэх тул улсын төсөвт ачаалал нэмэгдэх магадлалтай. Нөгөөтэйгүүр улсын төсвөөс улс төрийн намуудыг зөвхөн хэсэгчлэн буюу өөрийнх нь олсон орлогоос хэтрүүлэхгүй санхүүжүүлэх харьцангуй дээд хязгаар, нэг жилд улсын төсвөөс бүх намуудад өгөх санхүүжилтийн нийт үнэмлэхүй дээд хязгаарыг тогтоох зохицуулалтыг тусгах тул улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй ч байх магадлалтай. Үүнийг хуулийн үр нөлөөний урьдчилан тандах судалгааны үндсэн дээр тогтоох шаардлагатай.

2.Улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжирна.

3.Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс төрийн намууд хандивлагчаас хараат бус болж, бодлогын намууд болсноор иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан үздэгболж, иргэдийн улстөрийн боловсрол, соёл, ухамсар дээшилнэ гэж үзэж байна.

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

 

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого, уйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.7-д “Улс төрийн намыг тойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх уйл ажиллагааны хөтөлбөрийн Тавдугаар бүлэгт “улс төрийн намыг нийтийн хөгжлийн зүй тогтолтой уялдуулан төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр шинэчлэл хийх; Үндсэн хуулийн зарчим, байгуулал, Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам, улс төрчдөд хариуцлага тооцох механизмыг бий болгох" гэж тус тус заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулав.

Хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага:

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна.

2003-2014 онуудад хийгдсэн Азийн барометр судалгаанаас үзэхэд иргэдийн зүгээс улс төрийн намуудад итгэх итгэл нь 40.6 хувиас 20.2 хувь хүртэл буурсан, үл итгэх хандлага 59.4 хувиас 78.1 хувь болж өссөн байна .

“Улс төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд "Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна.Тухайлбал:

-Улс төрийн намын тухай ойлголт болон улс төрийн намын чиг үүргийг өнөөгийн нийгэм, улс төрийн шаардлагыг хангахгүй агуулгаар томьёолж, төр ба ард түмний хооронд эргэх холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, иргэдийн улс төрийн оролцооны эрхийг хангах, ирээдүйн улс төрчдийг бэлтгэх гэх мэт чухал чиг үүргүүдийг орхигдуулсан;

-Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хатуу хуульчилж, төвлөрсөн, хэт      нүсэр   бүтэцтэй байхыг шаарддаг нь намын дотоод ардчилал бэхжихгүй байх нэг шалтгаан болж байна.

-Улс    төрийн намууд дотоод үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримтлахаар хуулиар зохицуулсан боловч гишүүдийн оролцоо, төлөөлөл, хариуцлага, өрсөлдөөн, ил тод байдлыг зохицуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй байгаагаас улс төрийн намууд дотоод зөрчлөө шийдвэрлэх механизмгүй, эсвэл тэрхүү тогтолцоо нь зохих ёсоор ажиллахгүй байдал үүсгэсэн;

-Улс төрийн намууд төрийн бодлогын хувилбаруудыг гаргаж, түүндээ тулгуурлан өрсөлддөг, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэгч, иргэдийн улс төрийн хүсэл зоригийг төвлөрүүлэн чөлөөт ардчилсан нийгмийн институц утгаар хөгжиж чадахгүй, харин гагцхүү засгийн эрхийг авах болон сонгуулийн үеэр лидэвхиждэг байгууллага болон хувирсан;

-Улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчин тодорхой бус, цаг үеийн шаардлагыг хангаагүйгээс нам хандивлагчаас хараат, улс төр мөнгөнөөс хараат болох нөхцөлийг бүрдүүлж, намуудын санхүүгийн үйл ажиллагаанд төрийн болон олон нийтийн зүгээс тавих, хяналт зохицуулалт суларсан;

-Улс төрийн намыг байгуулах үйл явц төвөгтэй, төрөөс хамааралтай байгаа тул нийгэм дэх сонирхлын бүлгүүд өөрсдийн улс төрийн үйл ажиллагаагаа төрийн бус байгууллагын хэлбэрээр явуулах болсон ба Үндсэн хуулийн үзэл санаа, төр, нийгмийн байгууллын эсрэг зорилго, үйл ажиллагаатай зарим төрийн бус байгууллагуудыг хориглох, улс төрийн намын адилаар хянан шалгах боломжгүй байгаа;

-Улс төрийн намын тухай хууль тогтоомж дахь үүрэг болгосон болон хориглосон заалтуудын дагуу хүлээлгэх хариуцлага бүрэн бус, мэдрэгдэхүйц бус, үр нөлөөгүй байна.

Энэ мэт олон асуудлыг өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар шийдвэрлэх шаардлага бий болж байна.

Хоёр. Хуулийн төслийн зорилт, хамрах хүрээ, ерөнхий бүтэц:

            Энэхүү хуулийн төслөөр иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангах зорилгоор улс төрийн нам үүсгэн байгуулах, үйл ажиллагааг зогсоох, тараах, улс төрийн намын зохион байгуулалт, санхүүжилт, намын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 9 бүлэг, 53 зүйлтэй байх ба дараах зарчмын асуудлыг төсөлд тусгах болно. Үүнд:

1.Улс төрийн намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх чиг үүргийг илүү өргөн хүрээнд томьёолно. Энэ хүрээнд намын үндсэн чиг үүрэг нь ард түмний улс төрийн хүсэлт зориг бүрэлдэхэд нөлөөлж, нийгмийн хэсэг, бүлгүүд болон сонгогч бүрийн үзэл бодлыг улс төрийн тодорхой үзэл санаа, бодлогод нэгтгэн илэрхийлэх, үүнийг сонгуулийн мөрийн хөтөлбөр болгон нийтэд танилцуулж, өрсөлдүүлснээр нийт ард түмний нийтлэг буюу олонхын хүсэл зоригийг бүрдүүлэх явдал байна.

2. Улс төрийн нам нь дотоод үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Аливаа шийдвэрийг гаргахдаа намын гишүүдийн оролцоог өргөжүүлэх зохицуулалтыг шинээр тусгана.

3.Улс төрийн намууд дотоод үйл ажиллагааны чадавхитай байхад шаардагдах бүтцийн энгийн хувилбарыг хуульчилах боловч намууд өөрсдийн онцлогт тохируулан хуулийн хүрээнд зохион байгуулагдах эрх чөлөөг олгоно.

4.Намын бүтцэд дотоод маргаан шийдвэрлэх эрх бүхий харьцангуй хараат бус зарчмаар байгуулагдан ажиллах “бүтэц” байгуулахыг үүрэг болгоно. Намын дэргэд бие даасан төрийн бус байгууллага байгуулахыг хориглож, намын дотоод бүтцийн нэгжийн хэлбэрээр тухайн намын гишүүд эвлэлдэн нэгдэх боломжтой байхаар зохицуулна.

5.Намын гишүүдийг хариуцлагажуулж, улс төрийн боловсрол олгох, төрийн бодлогыг тодорхойлох сургалтыг тогтмол явуулж байхыг хуульчилна. Үүнтэй зэрэгцүүлэн төрийн албан хаагчид, зарим хуульчдын улс төрийн оролцооны эрхийн эдүгээгийн хязгаарлалтыг хүчингүй болгоно.

6.Улс төрийн намын санхүүжилтийг ил тод байдлыг хангах, түүнд тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд тайлагнах процессыг нарийвчлан зохицуулж, шилэн дансны тогтолцоонд шилжүүлнэ.

7.Улс төрийн намуудын хоорондын өрсөлдөөний орчныг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөнд суурилсан тогтолцоог хуульчилна.

8. Улс төрийн намуудыг бодлогын нам болгох, өнөөг хүртэл зарим талаар орхигдсоор ирсэн нийгэмд гүйцэтгэх чиг үүргүүдээ хэрэгжүүлдэг болгоход чиглэгдсэн зохицуулалтыг тусгана.

9.Улс төрийн нам байгуулах болзол, шаардлагыг хөнгөвчилсөнтэй холбогдуулан тодорхой хугацаанд ямар нэг сонгуульд оролцоогүй улс төрийн намын статусыг хүчингүй болгодог, харин Үндсэн хуулийн үзэл санаа, төр, нийгмийн байгууллын эсрэг зорилго, үйл ажиллагаатай улс төрийн намуудыг хянадаг, илрүүлдэг байнгын тогтолцоо, зохицуулалтыг бий болгож, улс төрийн намыг тараах асуудлыг эхлээд сонгуулийн төв байгууллага, улмаар түүний шийдвэрийг хянах байдлаар Үндсэн хуулийн цэц шийдвэрлэдэг зохицуулалтыг тусгана.

10.Улс төрийн намын гишүүнчлэлийг иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэдэг, гишүүний татварыг нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авч, төвлөрүүлсний үндсэн дээр тухайн намд нь шилжүүлдэг тогтолцоонд шилжинэ.

11.Улс төрийн намын тухай хууль тогтоомж дахь үүрэг болгосон, хориглосон агуулгатай заалт бүрт холбогдох хариуцлагыг тухайн зөрчсөн этгээдэд нь мэдрэгдэхүйц, уг заалтын хэрэгжилтэд үр нөлөөтэй байхуйц агуулгаар тусгана.

12. Парламент дахь намын бүлэг, намын удирдах, гүйцэтгэх болон дээд байгууллага, намын анхан шатны байгууллагуудын хоорондын харилцааг нарийвчлан хуульчилж, намын албадлага бус намын сахилга батыг сахиулдаг, ингэхдээ Үндсэн хуулиар тогтоогдсон парламентын гишүүний чөлөөт мандатын зарчмыг зөрчихгүй байх шаардлагуудыг тодорхой болгоно.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар

            Хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно. Үүнд:

  1. Улс төрийн намыг санхүүжүүлэх өнөөгийн зохицуулалт төсвөөс зөвхөн парламентын намуудыг бус сонгуульд хуулиар тогтоосон босгоос илүү тооны санал авсан парламентад суудалгүй намуудыг санхүүжүүлэх болно. Нөгөөтэйгүүр, улс төсвөөс улс төрийн намуудыг зөвхөн хэсэгчлэн буюу өөрийнх нь олсон орлогоос хэтрүүлэхгүй санхүүжүүлэх харьцангуй дээд хязгаар, нэг жилд улсын төсвөөс бүх намуудад өгөх санхүүжилтийн нийт үнэмлэхүй дээд хязгаарыг тогтоох зохицуулалтыг тусгах тул улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй байх магадлалтай. Үүнийг хуулийн үр нөлөөний урьдчилан тандах судалгааны үндсэн дээр тогтоох шаардлагатай.
  2. Улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжирна.
  3. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс төрийн намууд хандивлагчаас хараат бус болж, бодлогын намууд болсноор иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан үздэг болж, иргэдийн улс төрийн боловсрол, соёл, ухамсар дээшилнэ.

            Дөрөв. Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдуулах талаар болон цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах хүчингүй болгох хуулийн талаарх санал

            Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон дагалдах нэмэлт, өөрчлөлтүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд Засгийн газар, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын санал, дүгнэлтийг тусгасан болно.

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

 

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016оны ... дугаар        сарын ...-ны өдөр                                                                            Улаанбаатар  хот

                                                                                                               

 

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ

/шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулиар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/-ын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг дуусгавар болгох, намын удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, гишүүний эрх үүрэг, намын санхүүжилт, тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

 

            2 дугаар зүйл. Намын тухай хуультогтоомж

 

2.1.Улс төрийн намын тухай хууль тогтоомж нь Монгол УлсынYндсэн хууль энэ хууль, сонгуулийн хууль тогтоомж болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”намын гишүүн” гэж намын зорилго, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжин сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгуульт албан тушаалд сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг; 

                        3.1.2.”намын дэмжигч гишүүн” гэж намын зорилго,мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг дэмжиж, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгуульт албан тушаалд сонгох, сонгогдохэрхгүйгээр оролцох иргэнийг;

                        3.1.3.”сонгуульт гишүүн” гэж намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон эсвэл намын бүх шатны эрх барих, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон, томилогдсон намын гишүүнийг;

                        3.1.4.”намын мөрийн хөтөлбөр” гэж Үндсэн хуульболон бусад хууль тогтоомжид нийцүүлэнөөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйл, эрхэм зорилго зэрэгт тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчмыг тодорхойлсон баримт бичгийг;

            3.1.5.”намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж энэ хуулийн 3.1.4-т

заасан хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг;

                        3.1.6.“намын үйл ажиллагааны тайлан” гэж намын гүйцэтгэх байгууллагаас тухайн тайлангийн хугацаандхэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийн цогцыг;

                        3.1.7.”намын гишүүний үйлдэлҮндсэн хуулийн үзэл  санаа, суурь зарчмын эсрэг байх” гэж тухайн намын гишүүн намын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл жагсаал цуглааны үеэр олон нийтэд хандахдаа Үндсэн хуулийн үзэл  санаа, суурь зарчмын эсрэг агуулгатай үзэл бодлыг илэрхийлсэн, үйлдэл хийсэн, үйл ажиллагааг зохион байгуулсан, санхүүжүүлснийг;

                        3.1.8.“хандив” гэж иргэн, хуулийн этгээдээс намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, биет болон биет бус хөрөнгө, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг;

                        3.1.9.”төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг” гэж намд төрөөс төсвийн мөнгөн хөрөнгөөс бусад хэлбэрээр үзүүлэх дэмжлэгийг;

                        3.1.10.”сонгуулийн хууль тогтоомж” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг;

                       3.1.11.”намд ноцтой хохирол учруулсан” гэж тухайн гишүүний намын дүрэм, журмыг санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас намын ажил хэргийн нэр хүнд хохирсон, намд хохиролтой сонгуулийн үр дүн гарсан, Улсын Их Хурал дахь тухайннамын гишүүд бүрэлдэхүүнд нь орсон Засгийн газрыг огцроход нөлөөлсөн, намыг тараах эсэх талаар хэрэгүүсгэх үндэслэл бий болсон байхыг;

                        3.1.12.”улс төрийн сан” гэж улсын төсвөөс улс төрийн намуудад олгох хэсэгчилсэн санхүүжилтийг төвлөрүүлэн хуваарилах, тухайн намын гишүүд, дэмжигчдээс татвар, хандивыг хүлээн авч төвлөрүүлэх чиг үүрэг бүхий тусгай санг;

                        3.1.13.”улс төрийн боловсролын сан” гэж чөлөөт ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, тодорхой улс төрийн үзэл санааг хөгжүүлэн дэлгэрүүлэхийн төлөө иргэдийн нийгэм, улс төрийн болон ардчиллын боловсрол, улс төрийн бодлогын судалгаа, зөвлөгөө, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг.

 

4 дүгээр зүйл. Монгол Улсын иргэний намд эвлэлдэн нэгдэх эрх

 

            4.1.Хуульд өөрөөр заагаагүй бол 18 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхийМонгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намын зорилго, мөрийн хөтөлбөрийг дэмжиж намд гишүүн, дэмжигч гишүүнээр элсэх, намаас гарах, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

            4.2.Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын, тухайн нам дотроо нэг анхан шатны салбар нэгжийн харьяалалтай байна.

            4.3.Намын гишүүн, дэмжигч гишүүнээр элсэх хүсэлтийг зөвхөн намын анхан шатны байгууллагад гаргах бөгөөд Сонгуулийн төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу үйлдсэн маягтыг хүсэлт гаргагч биечлэн бөглөж, гарын үсгээр баталгаажуулна.

            4.4.Нам энэ хуулийн 4.3-т заасан үлгэрчилсэн загвартороогүй нэмэлт мэдээллийг шаардах эсэхийг тухайн намын дүрмээр зохицуулж болно.

 

            4.5.Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намыг дэмжсэн, элссэн, үүсгэн байгуулсны төлөө иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ялгаварлан гадуурхах, мөшгөн хавчих, заналхийлэх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно.

            4.6.Хуульд заасны дагуу төрийн зарим албан хаагчийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.

 4.7.Намд албадан болон намын анхан шатны байгууллагаас өөр газарт зохион байгуулалттайгаар элсүүлэх, хуульд зааснаас бусад тохиолдолд намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэх, гишүүнээс хасахыг хориглоно.

            4.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн, дэмжигч гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсвэл түүнд давуу байдал олгох үндэслэл болохгүй.

            4.9.Иргэний хувийн байдлыг тодорхойлсон аливаа албан ёсны баримт бичигт хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль намын гишүүн, дэмжигч гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.

            4.10.Намын гишүүн, дэмжигч гишүүний бүртгэл нь иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэх зэрэг ажлыг Сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу иргэнийбүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулна.

            4.11.Иргэнийбүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага намын гишүүн, дэмжигч гишүүнийг энэ хуулийн 4.10-т заасан бүртгэлийн зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангах бөгөөд хуульд заасан үндэслэлээр Сонгуулийн төв байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд хувилж олшруулах, тараахыг хориглоно.

            4.12.Сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд иргэний овог, нэр, хүйс, аль намын аль анхан шатны салбар нэгжид харьяалалтай болох тухай, тухайн намд элссэн он, сар, өдөр, гишүүнчлэлийн хэлбэр гэсэн намын харьяаллын тухай мэдээлэл нийтэд ил байршина.

            4.13.Нам гишүүн, дэмжигч гишүүнээр элсүүлэхээс татгалзсан шийдвэрээ тухайн хүсэлт гаргагчид мэдэгдэх боловч шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах үүрэг хүлээхгүй.

            4.14.Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, энэ хуулийн 22.1.1-д заасан үндэслэлээр тараагдсан намын үүсгэн байгуулагчид, шүүхээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон Монгол Улсын иргэн, албан тушаалын болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял шийтгэгдсэн Монгол Улсын иргэн ял шийтгэлгүйд тооцогдох хүртэл намын гишүүн, дэмжигч гишүүн байхыг хориглоно.

            4.15.Намын гишүүн нь доор дурдсан эрхтэй:

                        4.15.1.намын гишүүнчлэлээс татгалзах;

                        4.15.2.намын эрх барих, төлөөллийн, хяналтын, гүйцэтгэх, маргаан хянан шийдвэрлэх байгууллагын бүрэлдэхүүнд болон сонгуульт албан тушаалд сонгох, сонгогдох;

                        4.15.3.төрийн улс төрийн албан тушаалд тухайн намаас, намын бүх шатны эрх барих, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд нэр дэвших;

4.15.4.намын бодлого, үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл авах, санал, санаачилга гаргах;

                        4.15.5.намын эрх барих болон төлөөллийн байгууллагын хуралдаанд хууль болон дүрэмд заасан журмын дагуу оролцох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал өгөх, дүрэмд заасан бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд оролцох, эвлэлдэн нэгдэх;

 

                        4.15.6.тухайн намд эрхэлж байгаа албан тушаалын байдлыг үл харгалзан саналын адил тэгш эрхтэй байх;

                        4.15.7.намын дүрэмд заасан үндэслэл журмын дагуу намын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах,

                        4.15.8.хууль болон дүрэмд заасан бусад эрх.

            4.16.Намын гишүүний санал өгөх, намаас нэр дэвших эрхийг гишүүнчлэлийн татвараа төлсөн эсэхтэй нь холбогдуулан хязгаарлах эсэхийг намын дүрмээр зохицуулж болно.

            4.17.Намын дүрэмд намын үзэл баримтлал, бодлого, зорилго, дүрэм, намын болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт үл нийцэх үйл ажиллагаа явуулсан болох нь намын эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гишүүний тухайн намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг хязгаарлахаар зааж болно. 

            4.18.Нам энэ хуулийн 4.17-д заасан асуудлаар шийдвэр гаргасан бол уг шийдвэр гарсан даруй энэ тухай нийтэд зарлана.

            4.19.Намын гишүүн нь доор дурдсан үүрэгтэй байна:

                        4.19.1.энэ хууль болон намын үзэл баримтлал, намын дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх;

                        4.19.2.намын гишүүний татвар төлөх;

                        4.19.3.намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

            4.20. Дэмжигч гишүүн нь доор дурдсан эрхтэй:

                        4.20.1.намын дэмжигч гишүүнээр элсэх;

                        4.20.2.дэмжигч гишүүнчлэлээс татгалзах;

                        4.20.3.намын бодлого, үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлаар санал, санаачилга гаргах;

                        4.20.4.намын эрх барих болон төлөөллийн байгууллагын хуралдаанд хууль болон дүрэмд заасан журмын дагуу оролцох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, намын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд оролцох, эвлэлдэн нэгдэх.

 

            4.21.Иргэн тухайн намын гишүүн, дэмжигч гишүүнээс татгалзан гарах хүсэлтээ намын анхан шатны байгууллагад бичгээр гаргаснаар тухайн нам дахь түүний гишүүнчлэлийг дуусгавар болсонд тооцно.

            4.22.Гишүүн, дэмжигч гишүүнийг намын дүрэм, журмыг санаатай зөрчсөн үйлдлээрээ намд ноцтой хохирол учруулснаас бусад үндэслэлээр намын гишүүнчлэлээс хасахыг хориглоно.

            4.23.Намын гишүүнээс хасах асуудлыг намын маргаан шийдвэрлэх журмын дагуу маргаан шийдвэрлэх байгууллага шийдвэрлэнэ.

            4.24.Маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэрт намын гишүүнээс хассан үндэслэлийг тодорхой заана.

            4.25.Намын гишүүн, дэмжигч гишүүн нь сонгуулийн сурталчилгааны үеэр нам болон тухайн намын нэр дэвшигчийн үйл ажиллагааг дэмжин сурталчилсны төлөө аливаа хэлбэрээр цалин, урамшуулал авах, авахаар шаардахыг хориглоно.

4.26.Энэ хуулийн 4.25-д заасныг зөрчин намаас цалин, урамшуулал авахаар шаардсан, авсан иргэний тухайн олсон орлого, намаас олгосон цалин урамшуулалтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус тус гаргуулан авч улс төрийн сангийн орлого болгоно.

 

            5 дугаар зүйл. Төр ба намын харилцаа

           

5.1.Төрийн байгууллага, түүний албан тушаалтан намын үйл ажиллагаанд, нам нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг  хориглоно.

           

            5.2.Төрийн байгууллага болон тэдгээрийн албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд нь аливаа нам, түүний байгууллага, удирдах албан тушаалтны зүгээс чиглэл, заавар өгөх, тулган шаардах, эсвэл төрийн улс төрийн албан хаагчаас бусад албан хаагчийг ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, өөр ажилд шилжүүлэх, ажилд шинээр томилоход хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

            5.3.Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалынхаа эрх мэдлийг өөрийн гишүүнээр нь элссэн болон дэмждэг нам, түүний гишүүний ашиг сонирхолд нийцүүлэх, давуу байдал олгох зорилгоор ашиглахыг хориглоно.  

            5.4.Төрийн албан хаагч өөрийн албан тушаалын хүрээнд хамаарах албан үүргээ гүйцэтгэж байх үедээ аль нэг намын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, сурталчилгаа хийх, намын болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно.

           

            6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудал бүхий намын эрх

 

6.1.“Улсын Их Хуралд суудал бүхий нам” гэдэгт Улсын Их Хурлын сонгуульд тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлэн сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн намыг ойлгоно.

            6.2.Намаас нэр дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн бүрэн эрхийн хугацаанд намаасаа гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын Улсын Их Хурал дахь суудлын тоо хасагдах бөгөөд шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй.

            6.3.Нэг намын гишүүн бие даан нэрээ дэвшүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд намын гишүүнчлэлээ хадгалсан, эсвэл өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний гишүүнчлэлээ хадгалж байгаа нам болон шинээр гишүүнээр элссэн намын алинд нь ч Улсын Их Хурал дахь суудлын тоо нэмэгдэхгүй.

6.4.Аль ч намын харьяалалгүй бөгөөд бие даан нэр дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоны дараа аль нэг намын гишүүн болсон нь тухайн шинээр элссэн намын Улсын Их Хурал дахь суудлын тоог нэмэх үндэслэл болохгүй.

            6.5.Улсын Их Хуралд суудал бүхий нам нь Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүний гишүүдээс Улсын Их Хурлын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын эрх барих, төлөөллийн, гүйцэтгэх байгууллагын өмнө хариуцах, тайлагнахыг шаардах эрхгүй.

 6.6.Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах, Улсын Их Хуралд суудал бүхий аль нэг намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулах эсэх асуудлыг Улсын Их Хурал дахь тухайн намын бүлэг хэлэлцэн шийдвэрлэнэ.

6.7.Намыг дараах тохиолдолд Улсын Их Хуралд суудал бүхий намд тооцохгүй:

                        6.7.1.Улсын Их Хуралд төлөөлөлгүй болсон;

6.7.2.Улсын Их Хуралд суудалгүй өөр намтай нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан;

            6.7.3.Улсын Их Хуралд суудал бүхий нам үйл ажиллагаагаа зогсоож Улсын Их Хуралд суудалгүй өөр намд нэгдэх  замаар өөрчлөн байгуулагдсан.

 

                                               

ХОЁРДУГААР БYЛЭГ

НАМЫН ЭРХЗҮЙН БАЙДАЛ

 

            7 дугаар зүйл. Намын тухай ойлголт

 

            7.1.Нам нь ард түмний хүсэл зориг бүрдэхэд тогтвортой, урт хугацаанд нөлөөлөх,  төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан төрийн бодлогыг тодорхойлоход оролцох бодит зорилго, эрмэлзлэлтэй, энэхүү зорилго, эрмэлзлэлээ биелүүлэх чадавхитай болох нь гишүүд, дэмжигчдийн тоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдлаар тогтоогдсон, хамтын хариуцлага хүлээдэг, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдлийг ойлгоно.

            7.2.Нам нь ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд ашиг олох зорилгоор энэ хуулийн 37.1-д зааснаас өөр төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

            7.3.Нам нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах нэг хуулийн этгээд байх бөгөөд намын салбар нэгж нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан салбар, төлөөлөгчийн газрын хэлбэрээр байгуулагдана.

            7.4.Нам нь зорилго, үйл ажиллагаа, гишүүдийнхээ үйлдлээр Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг байхыг хориглоно.

           

            8 дугаарзүйл. Намын чигүүрэг

 

            8.1.Нам нь чөлөөт ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

                        8.1.1.ард түмний хүсэл зориг, олон нийтийн үзэл бодол бүрдэхэд нөлөөлөх;

                        8.1.2.иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх;

8.1.3.иргэдийн улс төрийн идэвхтэйоролцоог хангах;

                        8.1.4.төрийн алба хаах, хариуцлага хүлээх чадавхитай иргэнийг бэлтгэх;

                        8.1.5.сонгуульд нэр дэвшүүлэн оролцох;

                        8.1.6.улс төрийн зорилт, мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого, шийдвэрт тусгах;

                        8.1.7.төр, ард түмний хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо үүсгэх.

 

            9 дүгээр зүйл. Намын үйл ажиллагааны зарчим

 

            9.1.Нам үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахих, хууль дээдлэх зарчмыг баримтлахаас гадна дараах зарчмыг баримтална:

                        9.1.1.нам нь үйл ажиллагаагаа өөрийн үзэл баримтлал, үнэт зүйл, мөрийн хөтөлбөр дээр тулгуурлан явуулах;

                        9.1.2.дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхын саналаар шийдвэрлэх, цөөнхийг хүндэтгэх;

                        9.1.3.үйл ажиллагаагаа ил тод явуулах, намын тайланг нийтэд мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангах;

                        9.1.4.гишүүдээ төрийн болон намын удирдах байгууллага, албан тушаалын сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэгээр ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох;

                        9.1.5.бусад намын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс үл оролцох, өөрийн үзэл баримтлалыг тулган шаардахгүй байх;

                      

                        9.1.6.нам төрийн албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа шийдвэр гаргахгүй байх.

            

            10 дугаар зүйл. Намын үйл ажиллагаанд хориглох зүйл

 

            10.1.Нам дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

                        10.1.1.3001-ээс доош хүн амтай сум, баг, хороонд намын салбар нэгж байгуулах;

                        10.1.2.сонгуульд нэр дэвших эрх олгохдоо гишүүнээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж болон бусад аливаа хэлбэрээр мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө өгөхийг шаардах, авах;

                        10.1.3.төрийн бус байгууллага байгуулах, санхүүжүүлэх, давуу байдал олгох;                                      

                        10.1.4.цэрэгжсэн болон хамгаалалтын байгууллагатай байх, гүйцэтгэх ажил явуулах;

                        10.1.5.шашны байгууллагын үйл ажиллагаа болон боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцох, эсвэл хориглох, заавар, чиглэл өгөх, өөрийн ашиг сонирхолд ашиглах;

                        10.1.6.намын анхан, дунд шатны салбар нэгжийн төлөөллийн болон гүйцэтгэх байгууллагын гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдээс бүрдүүлэх;

                        10.1.7.бусад байгууллага, аж ахуйн нэгжид намын салбар нэгж байгуулах;

                        10.1.8.намын удирдах байгууллага болон намын салбар нэгж, бүтцийн бусад нэгжийг гадаад улсын нутаг дэвсгэрт байгуулах, байршуулах;

                        10.1.9.одон, медаль, тэмдэг, бусад хэлбэрийн шагналтай байх.

 10.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын нам, түүний зохион байгуулалтын бүтцийг байгуулах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

           10.3.Энэ хуулийн 10.1.1, 10.1.3, 10.1.4, 10.1.6-10.1.8-д заасныг зөрчин байгуулсан тухайн салбар нэгж, харьяа байгууллагыг татан буулгах шаардлагыг намд хугацаа заан хүргүүлж, шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэл намын сонгуульд нэр дэвшүүлэн оролцох эрхийг хасна.

            10.4.Энэ хуулийн 10.3-т заасан шаардлагыг биелүүлсэн, түүнчлэн эс биелүүлсний улмаас эрхээ хасуулсан нам уг зөрчлийг дахин гаргасан нь тухайн намыг тараах үндэслэл болно.

 

            11 дүгээр зүйл. Намын нэр, бэлгэдэл, далбаа

 

            11.1.Нам нь оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.

            11.2.Намын нэр, товчилсон нэр, бэлгэдэл, далбаа нь байгууллага, аж ахуйн нэгж, бусад намын нэр, товчилсон нэр, бэлгэдэл, далбаанаас илт ялгаатай байна.

            11.3.Сонгуулийн сурталчилгаа болон сонгуулийн үйл ажиллагаанд зөвхөн дүрэмд заасан нэр болон товчилсон нэрийг ашиглана.

            11.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, орон нутаг, үндэстэн, угсаатан, шашны урсгал, шашны болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад нам, төрийн бус байгууллага, хүний нэрийг намын нэрийн бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглахыг хориглоно.

           

            11.5.Нам энэ хуулийн 22.1.1-д заасан үндэслэлээр тараагдсан намын нэр, бэлгэдлийг хэрэглэх, Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг агуулгыг илэрхийлсэн нэр хэрэглэхийг хориглоно.

            11.6.Намын бэлгэдэл, далбаанд төрийн бэлгэ тэмдгийг ашиглахыг хориглоно.

            11.7.Намын нэр, бэлгэдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол Улсын хуульд нийцсэн байна.

            11.8.Намаас бусад хуулийн этгээд өөрийн нэрэнд “нам” гэсэн үг хэрэглэхийг хориглоно.

            11.9.Намын бэлгэдэл нь төрийн бэлгэ тэмдэг, төрийн туг, далбаа, төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад нам, хуулийн этгээд, гадаад улсын төрийн бэлгэ тэмдэгтэй илт адил байх, түүнчлэн тэдгээрийг доромжлон гутаасан агуулгатай байхыг хориглоно.

 

            12 дугаар зүйл. Намын тэгш боломжийг хангах

 

            12.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллага, албан тушаалтан намууд үйл ажиллагаагаа явуулах тэгш боломжоор хангах үүрэгтэй.

            12.2.Сонгуультай холбогдуулан төрөөс намд үзүүлэх шууд бус дэмжлэгийг сонгуулийн тухай хууль тогтоомжоор зохицуулна.

             

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НАМ БАЙГУУЛАХ

 

            13 дугаар зүйл. Нам үүсгэн байгуулах

           

13.1.Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалах, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу нам үүсгэн байгуулж болно.

            13.2.Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, энэ хуулийн 22.1.1-д заасан үндэслэлээр тараагдсан намын үүсгэн байгуулагчид, шүүхээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон Монгол Улсын иргэн, албан тушаалын болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял шийтгэгдсэн иргэн ял шийтгэлгүйд тооцогдох хүртэлнам үүсгэн байгуулахыг хориглоно.

 

            14 дүгээр зүйл. Нам үүсгэн байгуулах хурал

 

14.1.Намыг үүсгэн байгуулах хурал /цаашид “үүсгэн байгуулах хурал” гэх/-аар үүсгэн байгуулах ба энэхүү хурлаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталж, намын удирдах ба хяналтын байгууллагыг байгуулсан өдрөөр тухайн намын үүсгэн байгуулагдсан өдрийг тооцно.

            14.2.Үүсгэн байгуулах хурал болох өдөрнам нь801-ээс доошгүй гишүүнийг элсүүлэн, гарын үсэг зуруулсан байна.

 14.3.Үүсгэн байгуулах хуралд оролцсон төлөөлөгчдийг намын үүсгэн байгуулагчид тооцно.

            14.4.Нам үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

                        14.4.1.намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тодорхойлж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан мөрийн хөтөлбөрт тусгах;

                        14.4.2.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах;

                        14.4.3.намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах;

 14.4.4.намын гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг сонгох;

                        14.4.5.намын дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн удирдах ажилтанг сонгох;

                        14.4.6.нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.

            14.5. Нам энэ хуулийн 14.1-д заасны дагуу үүсгэн байгуулагдсанаар үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрх үүснэ.

            14.6.Нам байгуулах тухай шийдвэрт намын нэр, бэлгэдэл, намыг бүртгүүлэх эрх бүхий этгээдийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, байршлын хууль ёсны хаяг, энэ хуулийн 14.3-т заасан гишүүдийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, байнга оршин суух хаяг, регистрийн дугаар зэргийг тусгана.

            14.7.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

            14.8.Энэ хуулийн 14.1-д заасан үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулаагүй байхад намыг үүсгэн байгуулсан тухай зарлах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

            15 дугаар зүйл. Намыг бүртгүүлэх хүсэлт

           

            15.1. Намыг үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

            15.2.Намын дарга буюу намыг бүртгүүлэх эрх бүхий этгээд хүсэлтээ нам байгуулагдсан өдрөөс хойш ажлын 21 хоногт багтаан батлагдсан маягтын дагуу Сонгуулийн төв байгууллагад гаргана.

            15.3.Нам нь бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, Сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ:

                        15.3.1.намыг бүртгүүлэх эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл;                                   

15.3.2.намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг дэлгэрэнгүй тайлбарын хамт, намын нэр товчлогдох бол хэлбэр, бичвэр;

                        15.3.3.нам үүсгэн байгуулах хурлын шийдвэр, дэлгэрэнгүй тэмдэглэл, санал хураалтын дүн, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталсан, намын гүйцэтгэх болон хяналтын байгууллага, намын дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн удирдах ажилтанг сонгосон шийдвэрийн хувь;

                        15.3.4.намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн албан ёсоор баталгаажсан хувь;

                        15.3.5.нам үйл ажиллагаа явуулах байршлын албан ёсны хаяг;

                        15.3.6.нам үүсгэн байгуулсан тухай олон нийтэд зарлан мэдээлсэн сонин, сэтгүүл /цахим хуудас/ болон нэвтрүүлгийн хуулбар;

                        15.3.7.намын үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, тус намын гишүүд, дэмжигчдээс өгсөн хандивын жагсаалт, намыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлын эх үүсвэр зэргийг тусгасан намын хөрөнгийн мэдээ;

                        15.3.8.бүртгэлийн хураамж төлсөн баримт.

            15.4.Энэ хуулийн 15.3.1-д заасан өргөдлийг Сонгуулийн төв байгууллагаас баталсан загварын дагуу гаргаж, намын дарга гарын үсэг зурсан байна.

            15.5.Энэ хуулийн 15.3.7-д заасан намын хөрөнгийн мэдээнд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнө тухайн намын аль нэг үүсгэн байгуулагчийн нэр дээр банкны түр данс нээсэн бол түүнийг заавал тусгана.

 

            16 дугаар зүйл. Намыг бүртгэх

 

            16.1.Сонгуулийн төв байгууллага нь намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 өдрийн дотор хүсэлт болон дагалдах баримт бичиг энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаж, тухайн намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргантухайн намыг бүртгүүлэхээр ажлын 5 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлж, энэ тухай намд мэдэгдэнэ.

            16.2.Улсын дээд шүүх тухайн намыг ажлын 5 өдрийн дотор бүртгэж, гэрчилгээ олгоно.

            16.3.Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэх, гэрчилгээ олгохдоо энэ хуулийн 15.3-т болон хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.

           

17 дугаар зүйл. Намыг бүртгэсэн тухай нийтэд мэдээлэх

 

            17.1.Сонгуулийн төв байгууллага нь намыг бүртгэсэн тухай Улсын дээд шүүхийн шийдвэрийг төрийн албан ёсны болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлж, Сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд байнга байршуулна.

            17.2.Энэ хуулийн 17.1-д заагдсан намыг бүртгэсэн тухай шийдвэртнамын зорилго, үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх байгууллага, албан тушаалтны мэдээлэл, намын албан ёсны хаягийн талаарх мэдээлэл багтана.

 

            18 дугаарзүйл. Намыг бүртгэхээс татгалзах

 

            18.1.Сонгуулийн төв байгууллага нь намыг бүртгэх тухай хүсэлтийг хянан үзэж, дараах үндэслэлээр бүртгэх боломжгүй тухай дүгнэлтийг  гаргана:

                        18.1.1.намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

                        18.1.2.энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгийг энэ хуулийн 15.2-т заасан хугацаанд ирүүлээгүй;

18.1.3.энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу;

18.1.4.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нэр, бэлгэдэл хэрэглэсэн;

18.1.5.нам үүсгэн байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ энэ хуулийг зөрчсөн;

18.1.6.гишүүдийн тоо нь энэ хуулийн 14.2-т заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсвэл төлөөлөх эрхгүй этгээдээр төлөөлүүлсэн;

           18.1.7.намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах, намын гүйцэтгэх байгууллага, намын дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн удирдах ажилтанг сонгохдоо хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн;

                       18.1.8.хуульд заасан бусад үндэслэл.

            18.2.Сонгуулийн төв байгууллага тухайн намыг бүртгэх боломжгүй тухай дүгнэлтийг энэ хуулийн 16.1-д заасан хугацаанд гаргах бөгөөд уг шийдвэрт татгалзсан үндэслэлээ тодорхой заана.

            18.3.Энэ хуулийн 18.1.3-18.1.5-д заасан үндэслэлээр намыг бүртгэх боломжгүй тухай дүгнэлт гаргасан бол нам тухайн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно.

            18.4.Энэ хуулийн 18.1.2, 18.1.6-д заасан үндэслэлээр намыг бүртгэх боломжгүй тухай дүгнэлт гаргасан бол намыг үүсгэн байгуулах хурлыг дахин хуралдуулж, зөрчлийг арилгасны үндсэн дээр нам бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно.

            18.5.Энэ хуулийн 18.1.1-д заасан үндэслэлээр намыг бүртгэх боломжгүй тухай гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй намыг төлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргаж болно.

 

            18.6.Нам энэ хуулийн 16.3-т заасны дагуу бүртгүүлсэн нь тухайн нам сонгуульд оролцох эрх үүсэх үндэслэл болохгүй.

 

            19 дүгээр зүйл. Шинээр үүсгэн байгуулагдсан нам анх удаа сонгуульд оролцох эрхийн бүртгэл

 

            19.1.Шинээр үүсгэн байгуулагдсан нам анх удаа сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23.4,  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 22.4.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 21.2-т зааснаас гадна доор дурдсан баримт бичгийг Сонгуулийн төв байгууллагад нэг удаа гаргаж өгнө:

                        19.1.1.намын 3001-ээс доошгүй гишүүн, дэмжигч гишүүнтэй болохыг нотолсон тэдгээрийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг бүхий бүртгэлийн жагсаалт;

                        19.1.2.намын үйл ажиллагаа явуулах байршил, гүйцэтгэх байгууллагын албан ёсны хаяг;

                        19.1.3.энэ хуулийн 14.4.4, 14.4.5-д зааснаас бусад хууль болон намын дүрэмд заасан эрх барих дээд, төлөөллийн, маргаан хянан шийдвэрлэх байгууллага, зохион байгуулалтын бусад бүтцээ бүрэн байгуулсан, сонгосон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шийдвэрийн хувь;

                        19.1.4.салбар нэгжтэй бол тэдгээрийн тоо, байршил, хаяг, удирдлагын мэдээлэл;

                        19.1.5.нам үүсгэн байгуулснаас хойшхи үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан.

            19.2.Энэ хуулийн 19.1.5-д заасан тайланд түүнийг нотлох баримт, мэдээллийн хуулбарыг хавсаргана.

            19.3.Энэ хуулийн 19.1-д заасан хүсэлтийг энэ хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.2,  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 23.1-д заасан журмаар шийдвэрлэнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭРБҮЛЭГ

НАМЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ

 

            20 дугаар зүйл. Намыгөөрчлөн байгуулах

 

            20.1.Нам хуульд заасан үндэслэл журмын дагуу нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж болно.

           20.2.Намыг өөрчлөн байгуулах шийдвэрийг намын эрх барих дээд байгууллага гаргах бөгөөд уг шийдвэрийг бүх гишүүдийн санал асуулга явуулж, нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар баталгаажуулна.

            20.3.Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ.

            20.4.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болно.

            20.5.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүсгэн байгуулагдсан өдрийг тодорхойлно.

 

            20.6.Нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.

            20.7.Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.

            20.8.Сонгуулийн төв байгууллага өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагаагаа дуусгавар болгосон намын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг ажлын 3 хоногт багтаан хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, уг нам улсын бүртгэлээс хасагдсаныг төрийн албан ёсны болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлж, Сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд байнга байршуулна.

            20.9.Намыг өөрчлөн байгуулахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

 

            21 дүгээр зүйл. Намын үйл ажиллагааг дуусгавар болгох

 

            21.1.Намын үйл ажиллагааг намын эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг зогсоох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн байгууллагын шийдвэрээр тараах гэсэн хэлбэрээр дуусгавар болгоно.

            21.2.Намын үйл ажиллагааг зогсоох талаарх намын эрх барих дээд байгууллагын гаргасан шийдвэрийг бүх гишүүдийн санал асуулга явуулж, нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар баталгаажуулна.

21.3.Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг бүх гишүүдийн санал асуулгын нэгдсэн дүн гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

21.4. Нам үйл ажиллагаагаа зогсоох тухай шийдвэрийг хүлээн авсны дараа Сонгуулийн төв байгууллага уг шийдвэрийг Улсын дээд шүүхэдажлын 3 хоногт багтаанхүргүүлж, уг нам улсын бүртгэлээс хасагдсаныг төрийн албан ёсны болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлж, Сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд байнга байршуулна.

            21.5.Үйл ажиллагаагаа зогсоосон намын хөрөнгийг гишүүдэд хуваарилахыг хориглоно.

            21.6.Үйл ажиллагаагаа зогсоосон намын өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг улс төрийн сангийн орлого болгоно.

            21.7.Намыг татан буулгах, намын үйл ажиллагааг зогсоохтой  холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийнхолбогдох заалтаар зохицуулна.

            21.8.Энэ хуулийн 20.7-д заасныг зөрчиж өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн намын өмч, хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө байлгасан, 21.5-д заасныг зөрчин гишүүддээ хуваарилсан тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол хураан авч, улс төрийн сангийн орлого болгоно.

 

            22 дугаар зүйл. Бүртгэлийн байгууллагаас намыг тараах

 

            22.1.Сонгуулийн төв байгууллага дараах үндэслэлээрнамыг тарааж, бүртгэлээс хасах тухай дүгнэлт гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ:

                        22.1.1.тухайн нам зорилго, үйл ажиллагаа, гишүүдийнхээ үйлдлээр Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг болох нь тогтоогдсон;

                        22.1.2.дараалсан 6 жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшүүлэн оролцоогүй;

                        22.1.3.энэ хуулийн 47.5-д заасан зөрчлийг 3 болон түүнээс дээш удаа гаргаж, захиргааны хариуцлага хүлээсэн;

 

22.1.4.нам энэ хуулийн 44.1-д заасан тайланг дараалан гурван удаа алдаатай, буруу гаргасан.

            22.2.Гишүүн нь үйлдлээрээ энэ хуулийн 22.1.1-д заасныг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Сонгуулийн төв байгууллага гаргасан бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулах, тухайн гишүүндээ хариуцлага тооцох, энэ талаар хариу мэдэгдэхийг тухайн намд даалгах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тухайн намыг тараах тухай дүгнэлт гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

            22.3.Энэ хуулийн 22.1, 22.2-т заасан дүгнэлтийг Сонгуулийн төв байгууллага нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар гаргана.

            22.4.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу Сонгуулийн төв байгууллагаас хүргүүлсэн дүгнэлтийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд намыг тараах тухай шийдвэр гаргасан бол Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу татан буулгах комиссыг томилно.

            22.5. Улсын дээд шүүх намыг тараасан бол намыг бүртгэлийн жагсаалтаас хасч, энэ тухай төрийн албан ёсны болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлж, бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд байнга байршуулна.

            22.6.Сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт явагдаж дуусах хүртэл намыг тараах асуудлыг Улсын дээд шүүх хянан шийдвэрлэхгүй.

            22.7.Тухайн нам энэ хуулийн 22.3-т заасан шийдвэрийг үл зөвшөөрөнҮндсэн хуулийн цэцэд хандаж болно.

            22.8.Энэ хуулийн 22.1.1-д заасан үндэслэлээр намыг тараасан бол тухайн намын нэрийг өөр нам, төрийн бус байгууллага ашиглахыг хориглох бөгөөд үүсгэн байгуулагч нар нь цаашид нам, төрийн бус байгууллага байгуулах, нийтэд хандсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

             

ТАВДУГААРБҮЛЭГ

НАМЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

            23 дугаар зүйл. Намын дүрэм

           

            23.1.Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна. 

            23.2.Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:

                        23.2.1.намын үзэл баримтлал, үнэт зүйл, зорилго, зарчим;

            23.2.2.намын бүтэн болон товчилсон нэр, байршлын хууль ёсны хаяг,  бэлгэдэл, далбаа;

                        23.2.3.намын гишүүнчлэлийн хэлбэр, гишүүнээр элсэх, гишүүнчлэлээс гарах, хасах журам, гишүүний эрх, үүрэг, гишүүнд авах сахилгын арга хэмжээ;

                        23.2.4.намын анхан, дунд, дээд шатны байгууллагуудын хоорондын харилцааны журам;

                        23.2.5.намын эрх барих, төлөөллийн, гүйцэтгэх төв болон бусад байгууллагыг байгуулах, татан буулгах журам, бүрэлдэхүүн, намын даргыг сонгох журам, тэдгээрийн эрх хэмжээ, бүрэн эрхийн хугацаа, шийдвэр гаргах журам;

                        23.2.6.намын эрх барих болон төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгох, эгүүлэн татах үндэслэл, журам;

                        23.2.7.намын эрх барих, төлөөллийн болон бусад байгууллагын хуралдааныг зарлан хуралдуулах урьдчилсан нөхцөл, хэлбэр, хугацаа,  шийдвэрийг баталгаажуулах журам;

 

                        23.2.8.намын үйл ажиллагааг зогсоох болон намыг өөрчлөн байгуулах асуудлаар бүх гишүүдийн санал асуулга явуулах, санал асуулгыг зохион байгуулах комиссыг томилох журам;

                        23.2.9.намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам;

            23.2.10.намын бүтцийн нэгж байгуулах журам, тэдгээрийн эрх хэмжээ;

                        23.2.11.сонгуульд нэр дэвшүүлэх журам, сонгуульд нэр дэвших боловсон хүчнийг шилж сонгох, хүйсийн тэгш байдлыг хангах зарчим;

                        23.2.12.намын санхүүжилт, хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах, тайлагнах журам;

                        23.2.13.намын дотоод асуудлаар маргаан шийдвэрлэх журам;

23.2.14.намын салбар нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл, журам.

           23.3.Намын дүрэм нь Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг агуулгатай байхыг хориглоно.

           23.4.Нам дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш ажлын 10 хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад мэдэгдэнэ.

            23.5.Сонгуулийн төв байгууллага намын дүрмийн үлгэрчилсэн загварыгбатална.

            23.6.Энэ хуулийн 15.1, 23.4, 24.2-т заасан хугацаанд намыг үүсгэн байгуулсан шийдвэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг нийтэд болон Сонгуулийн төв байгууллагад мэдэгдээгүй бол Сонгуулийн төв байгууллага тухайн шийдвэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хүчингүйд тооцож,  нийтэд мэдээлнэ.

 

            24 дүгээр зүйл. Намын мөрийн хөтөлбөр

 

            24.1.Намыг үүсгэн байгуулах хурлаар намын мөрийн хөтөлбөрийг батлах ба намын Их Хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

            24.2.Нам мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш ажлын 10 хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад мэдэгдэнэ.

            24.3.Намын мөрийн  хөтөлбөр нь Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг агуулгатай байхыг хориглоно.

            24.4.Нам нь намын мөрийн хөтөлбөрөөс гадна түүнд нийцсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах ба түүнд тавигдах энэ хуульд зааснаас бусад шаардлагыг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

 

            25 дугаар зүйл. Намын байгууллага

 

            25.1.Нам нь энэ хуулийн 10.1.1-д зааснаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид болон хоёр ба түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамааруулан үйл ажиллагаа явуулах салбар нэгж байгуулж болно.

            25.2.Нам нь эрх барих дээд, гүйцэтгэх, хяналтын болон маргаан шийдвэрлэх байгууллагатай байна. Хэрэв орон нутагт салбар нэгжтэй бол тухайн салбар нэгж бүрт гүйцэтгэх,  хяналтын болон маргаан шийдвэрлэх байгууллагыг байгуулна.

            25.3.Нам дүрмээрээ төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагыг эрх барих дээд болон орон нутгийн анхан шатны байгууллагаас сонгон байгуулахаар зохицуулж болно.

            25.4.Намын эрх барих  дээд байгууллага нь 3001-ээс дээш гишүүнтэй намын хувьд намын Их Хурал байх бөгөөд 3000-аас доош гишүүнтэй намын хувьд бүх гишүүдийн хурал байж болно. 

 

            26 дугаар зүйл. Намын эрх барих дээд байгууллага

 

            26.1.Намын Их Хурал нь 90-ээс доошгүй гишүүнтэй байна.

            26.2.Намын бүх гишүүдийн хурал нь нийт гишүүдийн 30 хувийн төлөөлөл оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.

            26.3.Нам төлөөллийн төв байгууллагатай бол намын Их Хурал эсвэл бүх гишүүдийн хурлыг хоёр жил тутам, төлөөллийн төв байгууллагагүй бол жил бүр нэгээс доошгүй удаа хуралдуулна.

            26.4.Намын нийт гишүүдийн гуравны нэгийн санаачлагаар эсвэл намын төлөөллийн төв байгууллагын гуравны хоёроос доошгүйгишүүдийн шаардлагаар намын эрх барих дээд байгууллагын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

            26.5.Намын эрх барих  дээд байгууллага дараах онцгой бүрэн эрхтэй:

                        26.5.1.намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийг дүрэмд заасны дагуу сонгох, эгүүлэн татах, нөхөн сонгох;

                        26.5.2.намын  гүйцэтгэх төв байгууллагын гишүүдийг сонгох;

                        26.5.3.намын даргыг сонгох;

                        26.5.4.намын хяналтын байгууллагын гишүүдийг сонгох;

                        26.5.5.намын маргаан шийдвэрлэх байгууллагын гишүүдийг сонгох;

                        26.5.6.нам төлөөллийн төв байгууллагагүй бол намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох;

                        26.5.7.намын үйл ажиллагааг зогсоох, намыг өөрчлөн байгуулах талаар бүх гишүүдийн санал асуулга явуулах тухай шийдвэр гаргах;

                        26.5.8.намын дүрэм, мөрийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

                        26.5.9.намын төлөөллийн төв болон хяналтын төв байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах;

                        26.5.10.нам төлөөллийн төв байгууллагагүй бол тухайн жилийн санхүүгийн тайланг хэлэлцэх, нийтэд мэдээлэх;

                        26.5.11.энэ хуулийн 23.2.11-23.2.13-т заасан болон гишүүний ёс зүйн асуудлыг нарийвчлан зохицуулах тусгайлсан журмыг Сонгуулийн төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварыг харгалзан өөрийн намын дүрэм, онцлогт нийцүүлэн боловсруулж батлах;

                        26.5.12.тухайн Их Хурлын хуралдаанд оролцогчдын олонхын саналаар дэмжин хэлэлцүүлэхээр оруулсан асуудлыг шийдвэрлэх.

            26.6.Нам энэ хуулийн 26.3, 27.7-д заасан хугацаанд намын Их Хурал эсвэл бүх гишүүдийн хурал, төлөөллийн төв байгууллагын хурлыг хуралдуулаагүй бол Сонгуулийн төв байгууллагаас уг зөрчлийг арилгах шаардлага хүргүүлснээс хойш зөрчлийг арилгах хүртэл сонгуульд нэр дэвшүүлэн оролцох эрхийг хязгаарлах бөгөөд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авах эрхтэй намын санхүүгийн дэмжлэгийг түр зогсооно.

            26.7.Энэ хуулийн 26.5.3-т заасны дагуу намын даргыг сонгохдоо тодорхой асуудал эрхэлсэн хэд хэдэн намын даргатай байх эсэх асуудлыг намын дүрмээр зохицуулж болох бөгөөд хэд хэдэн намын даргатай байхаар тогтоосон бол намын дүрэмд заасны дагуу намын нэрийн өмнөөс гаргасан шийдвэрт тухайн намын бүх дарга гарын үсэг зурна.

            26.8. Намын эрх барих дээд байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тодорхой асуудлаар гишүүдийнхээ дунд цахим санал хураалт зохион байгуулах хэлбэрээр шийдвэр гаргаж болно.

           

            27 дугаар зүйл. Намын төлөөллийн төв байгууллага

 

27.1.Намын эрх барих дээд байгууллагын чөлөөт цагт намын удирдлагыг төлөөллийн төв байгууллага эсвэл тухайн нам төлөөллийн төв байгууллагагүй байхаар дүрмээрээ зохицуулсан бол гүйцэтгэх төв байгууллага хэрэгжүүлнэ.

27.2.Намын төлөөллийн төв байгууллагыг намын Их хурлаар нууц санал хураалтаар сонгон байгуулна.

            27.3.Намын төлөөллийн төв байгууллага доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        27.3.1.намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах;

                        27.3.2.энэ хуулийн 26.5-д заасан онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлаар намын Их Хуралд санал оруулах;

                        27.3.3.намын бодлого, улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргах, гүйцэтгэх төв байгууллагад чиглэл өгөх;

                        27.3.4.намын гүйцэтгэх төв байгууллага бусад намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг батламжлах;

                        27.3.5.Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

                        27.3.6.намын сүүлийн Их хурлын хуралдаанаас хойш нэг жилийн дотор гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллагын гишүүний орон гарсан тохиолдолд түүнийг намын Их хурлаар дараа батламжлуулахаар нөхөн сонгох;

                        27.3.7.намын ажлын албаны дотоод зохион байгуулалтын бүтцийг батлах,  удирдах албан тушаалтныг томилох;

                        27.3.8.төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёрын саналаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, намын Их хуралд оруулах;

                        27.3.9.намын санхүүгийн тайлан баланс, жилийн төсвийг батлах;
                        27.3.10.энэ хуулийн  23.2.11-д заасан журмын дагуу тодруулсан сонгуульд нэр дэвшигчийг батлах;

                        27.3.11.ээлжит болон ээлжит бус Их хурал хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг тогтоох;

                        27.3.12.намын дүрэмд заасан намын даргыг огцруулах, чөлөөлөх үндэслэл үүссэн бол намын ээлжит болон ээлжит бус Их хурал хуралдуулах тов тогтоон, намын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх;

                        27.3.13.энэ хуулийн  26.5.11-д зааснаас бусад намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаанд холбогдох журмуудыг баталж мөрдүүлэх.

            27.4.Намын төлөөллийн төв байгууллага нь энэ хуулийн 27.3.12-т заасны дагуу намын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол намын ээлжит болон ээлжит бус Их хурал хуралдаж, дараагийн намын даргыг сонгох хүртэл түүний бүрэн эрхийг намын удирдах зөвлөлийн аль нэг гишүүнээр түр орлон гүйцэтгүүлэхээр томилно.

            27.5.Намын даргын бүрэн эрхийг дүрэмд заасан үндэслэлээр түдгэлзүүлэх асуудлыг төлөөллийн төв байгууллагын нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

            27.6.Төлөөллийн төв байгууллагагүй намын энэ хуулийн 27.3, 27.4-т заасан бүрэн эрхийг намын гүйцэтгэх төв байгууллага хэрэгжүүлнэ.

            27.7.Төлөөллийн төв байгууллагыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулна.

 

            28 дугаар зүйл. Намын гүйцэтгэх төв байгууллага

 

28.1.Намын өдөр тутмын ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий 9-өөс доошгүй гишүүнтэй гүйцэтгэх  төв байгууллагыг намын Их хурлаас хоёр жилийн хугацаатай сонгон ажиллуулна.  

            28.3.Намын гүйцэтгэх төв байгууллагын бүрэлдэхүүнд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн удирдах ажилтан орно.

            28.4.Намыг намын гүйцэтгэх төв байгууллага, орон нутгийн салбар нэгжийг тухайн салбар нэгжийн гүйцэтгэх байгууллага намын дүрэм, итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.

            28.5. Намыг намын гүйцэтгэх төв байгууллага тухайн намын өмчлөгчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлнэ.

            28.6.Намын гүйцэтгэх төв байгууллага нь төлөөллийн төв байгууллагатай намын хувьд түүний өмнө, төлөөллийн төв байгууллагагүй намын хувьд намын Их Хурлын өмнө ажлаа хариуцан тайлагнана.

           

            29 дүгээр зүйл. Намын хяналтын байгууллага

           

            29.1.Намын гүйцэтгэх байгууллага, намын даргын шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих, энэ талаар гаргасан намын гишүүдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын төв байгууллагыг намын Их хурлаас, орон нутгийн салбар нэгжийн хяналтын байгууллагыг тухайн салбар нэгжийг төлөөллийн байгууллага эсвэл бүх гишүүдийн хурлаас  5-аас доошгүй гишүүнтэйгээр хоёр жилийн хугацаатайгаар сонгон байгуулна.

            29.2.Намын хяналтын байгууллагын гишүүнээр намын төлөөллийн болон гүйцэтгэх байгууллагын гишүүд, намын ажлын албаны ажилтанг сонгохыг хориглоно.

            29.3.Хяналтын байгууллагын гишүүдээс намын санхүүгийн тайланг хянан шалгах дотоод аудиторыг томилно.

            29.4.Намын хяналтын байгууллага түүнийг сонгон байгуулсан намын байгууллагын өмнө ажлаа хариуцан тайлагнана.

            29.5.Намын гүйцэтгэх байгууллагын болон даргын гаргасан шийдвэр намын дүрэмд харшилсан гэж хяналтын байгууллага үзвэл тухайн шийдвэрийг хүчингүй болгоно.

 

30 дугаар зүйл. Намын маргаан хянан шийдвэрлэх байгууллага

 

            30.1.Нам маргаан хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагыг намын Их хурлаас, орон нутгийн салбар нэгжийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагыг тухайн салбар нэгжийн төлөөллийн байгууллага эсвэл бүх гишүүдийн хурлаас  7-оос доошгүй гишүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаатай сонгон байгуулна.

            30.2.Намын маргаан хянан шийдвэрлэх байгууллагын гишүүнээр намын төлөөллийн, гүйцэтгэх,  хяналтын байгууллагын гишүүн, намын ажлын албаны ажилтан бус, хууль зүйн дээд боловсролтой, 30-аас дээш настай гишүүнийг сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.

            30.3.Намын маргаан хянан шийдвэрлэх байгууллагын хараат бус, төвийг сахисан үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

            30.4.Намын маргаан хянан шийдвэрлэх байгууллагын үйл ажиллагааны төсвийг тухайн намд төрөөс олгох санхүүжилтэд зориулалтыг заан тусгана.

            30.5.Энэ хуулийн 30.1-д заасан байгууллага нь доор дурдсан маргааныг хянан шийдвэрлэнэ:

                        30.5.1.намын гишүүн, нам, салбар нэгж хооронд үүссэн маргаан;

                        30.5.2.намын дүрмийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдон үүссэн маргаан;

                        30.5.3.намын дотоод сонгуультай холбогдон үүссэн маргаан.

            30.6.Энэ хуулийн30.5-д заасан маргааныг хянан шийдвэрлэх журмын үлгэрчилсэн загварыг Сонгуулийн төв байгууллага батална.

 

            30.7.Энэ хуулийн 30.6-д заасан журам нь маргагч талуудын доор дурдсан эрхийг заавал хангасан байна:

                        30.7.1.маргагч талуудын тайлбар, мэдүүлэг өгөх эрх;

                        30.7.2.уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал маргаан хянан шийдвэрлэх байгууллагын гишүүн болон бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эрх;

                        30.7.3.маргаанаа шударгаар хянан шийдвэрлүүлэх эрх;    

                        30.7.4.талуудын давж заалдах эрх.

            30.8.Энэ хуулийн 30.7.4-т заасан эрхийг хэрэв тухайн нам салбар нэгжтэй бол тухайн намын төв болон салбар нэгжийн дэргэд маргаан хянан шийдвэрлэх байгууллагыг тус бүр байгуулах, салбар нэгжгүй намын хувьд маргаан хянан шийдвэрлэх байгууллага дотор холбогдох бүтцийг бий болгох замаар хангана.

             

            31 дүгээр зүйл. Намын бусад байгууллага 

 

            31.1.Нам нь энэ хуульд заасан намын удирдлага, зохион байгуулалтын бүтцээс гадна нийгэм, эдийн засгийн салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, бодлого боловсруулах, судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулах, нийгэм дэх сонирхлын бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулах эсэхийг намын дүрмээр зохицуулж болно.

            31.2.Намын гишүүд намын улс төрийн зорилт, мөрийн хөтөлбөр дэх тодорхой асуудлыг төрийн бодлого, шийдвэрт тусгах зорилгоор нөлөөллийн бүлэг байгуулж болох бөгөөд тухайн асуудал шийдвэрлэгдсэнээр тухайн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно. Энэ хуульд заасан нөлөөллийн бүлэг намын үндсэн бүтцэд хамаарахгүй.

            31.3.Энэ хуулийн 31.2-т заасан нөлөөллийн бүлэг энэ хуулийн 26.5, 27.3, 28, 29, 30 дугаар зүйлд заасан намын байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй.

            31.4.Хэрэв энэ хуулийн 31.3-т заасныг зөрчин намын эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийг шаардсан тохиолдолд тухайн нөлөөллийн бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцох бөгөөд нөлөөллийн бүлгийг байгуулсан намын гишүүдийн дахин өөр асуудлаар нөлөөллийн  бүлэг байгуулах эрхийг хязгаарлах, хариуцлага ногдуулах эсэх асуудлыг намын дүрмээр зохицуулна.       

 

            32 дугаар зүйл. Намын байгууллагын шийдвэр гаргах үйл явц

 

            32.1.Хуульд болон намын дүрэмд өөрөөр заагаагүй бол намын байгууллага шийдвэрээ ердийн олонхын саналаар гаргана.

            32.2.Намын дотоод сонгуулийн болон төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

            32.3.Төрийн улс төрийн албан тушаалд намаас нэр дэвшигчийг тодруулахад намын анхан шатны байгууллагын санал, оролцоог хангана.

            32.4.Нам дотоод сонгууль болон санал хураалтын дүнд нөлөөлөх бусад байгууллагын гаргасан аливаа шийдвэрийг баримтлахгүй.

            32.5.Намын анхан шатны байгууллагын хурлын тов, газар, хэлэлцэх асуудлыг тухайн анхан шатны намын нийт гишүүдэд 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлан мэдэгдэнэ.

            32.6.Хэрэв 32.5-д заасан зарыг мэдээгүй шалтгаанаар тухайн анхан шатны намын нийт гишүүдийн гуравны нэг нь гомдол гаргасан тохиолдолд дээд шатны намын төлөөллийн байгууллага тухайн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож болно. 

 

ЗУРГАДУГААРБҮЛЭГ

УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТ

 

33 дугаар зүйл.Улс төрийн намын санхүүжилт

 

33.1.Улс төрийн намын санхүүжилт нь дараах төрөлтэй байна:

                        33.1.1.намын санхүүжилт;

33.1.2.улс төрийн боловсролын сангийн санхүүжилт;

33.1.3.Улсын Их Хуралд суудал бүхий намын бүлгийн санхүүжилт.

            33.2. Улс төрийн боловсролын сан нь улс төрийн намаас хараат бус төрийн бус байгууллагын хэлбэрээр чөлөөт ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, тодорхой улс төрийн үзэл санааг хөгжүүлэн дэлгэрүүлэхийн төлөө иргэдийн нийгэм, улс төрийн болон ардчиллын боловсрол, улс төрийн бодлогын судалгаа, зөвлөгөө, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

 33.3.Улс төрийн боловсролын санд улсын төсвөөс олгох санхүүжилт нь улс төрийн намд улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтээс тусдаа байх бөгөөд тухайлсан нэг улс төрийн боловсролын санд олгох санхүүжилтийн хэмжээг дэмжин хөгжүүлж буй улс төрийн үзэл санааг баримтлагч намын Улсын Их Хурлын сонгуульд үзүүлсэн амжилтыг харгалзан жил бүр Улсын Их Хурлаас тогтооно.

 33.4.Улс төрийн боловсролын сангийн санхүүжилт, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.

 33.5.Улсын Их Хуралд суудал бүхий намын бүлгийн санхүүжилттэй холбоотой харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулна.

 

 34 дүгээр зүйл. Намын санхүүжилтийн эхүүсвэр

 

34.1.Намын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

34.1.1.гишүүний татвар;

34.1.2.хандив;

                        34.1.3.улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилт;

34.1.4.намын дүрэм, мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн болон материаллаг нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор намын эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны орлого;

 34.1.5.намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүүгийн орлого.

 34.2.Намын салбар нэгжийн энэ хуулийн 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасан орлогыг тухайн салбар нэгжийн үйл ажиллагаанд зарцуулна.

 

35 дугаар зүйл. Гишүүний татвар

 

35.1.Намын гишүүн өөрийн улс төрийн үзэл бодол, үнэт зүйлээ бодитой хэрэгжүүлэхэрмэлзлэлээ илэрхийлэн гишүүний татвар төлөх үүрэгтэй.

 35.2.Гишүүний татварын хэмжээ ба түүнийг төлөх журмыг тухайн намын дүрэм болон энэ хуулийн 23.2.12-т заасан санхүүгийн журмаар тогтооно.

 35.3.Гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна.

 35.4.Сонгуульт гишүүний сарын татварын хэмжээ нь тухайн гишүүний эрхэлж буй ажил, албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиас хэтрэхгүй байна.

35.5.Нам дэмжигч гишүүнээс татвар авах эсэхийг намын дүрмээр зохицуулна.

35.6.Гишүүний татварыг тухайн намын гишүүн зөвхөн өөрийн орлогоос төлнө.

 

35.7.Намын гишүүн нь бусад гишүүний өмнөөс гишүүний татвар төлөхийг хориглоно.

 35.8.Нам өөрийн дүрэм болон санхүүгийн журмаар байнгын орлогогүй болон орлого багатай намын гишүүнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр зохицуулж болно.

35.9.Гишүүний татвар төлсөн баримтыг намын гүйцэтгэх төв байгууллагын ажлын алба хуульд өөрөөр заагаагүй бол арван жилийн хугацаанд хадгална.

             

36 дугаар зүйл. Хандив

                      

36.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нам эсвэл намын аль нэг салбар нэгж, бүтцийн нэгжид жилд нэг удаа хандив өгч болно.

            36.2.Хандивлагч намын салбар нэгж, бүтцийн нэгжид нэр заан хандивласан хөрөнгийг тухайн зориулалтын дагуу захиран зарцуулна.

 36.3.Нам дараах этгээдээс хандив авахыг хориглоно:

36.3.1.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

36.3.2.гадаад улс буюу гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага;

                        36.3.3.төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

36.3.4.үйлдвэрчний эвлэл, сүм хийд болон бусад төрийн бус байгууллага;

36.3.5.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

            36.3.6.арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;

36.3.7.Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийнбүлэг, улс төрийнболовсролын сан;

36.3.8.тодорхой нэр хаяггүй этгээд;

36.3.9.албан тушаалын болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээд;

36.3.10.хуулиар хориглосон бусад этгээд.

            36.4.Олон улсын байгууллага болон гадаад улсын улс төрийн боловсролын сантай хамтран зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн санхүүжилт энэ хуулийн 36.3.2-т хамаарахгүй.

 36.5.Нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёр дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.

 36.6.Нэг жилд нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.

 36.7.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр авах тохиолдолд түүнийг үнэлэн бүртгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэн санхүүгийн тайланд тусгах бөгөөд энэ хуулийн 36.5, 36.6-д заасан хандивын дүнд оруулан тооцно.

 36.8.Мөнгөн хандивыг зөвхөн Сонгуулийн төв байгууллага дахь улс төрийн санд байрших тухайн намын дансаар хүлээн авна.

 36.9.Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс давсан үнийн дүнтэй мөнгөн бус хандивыг намын тухайн улирлын санхүүгийн тайланд хандивлагчийн мэдээллийн хамт тусгана.

 36.10.Намд хандив өгснийхөө төлөө хандивлагч нь өөртөө болон бусдад аливаа давуу байдал олгохыг болон намын дотоод асуудлыг ардчилсан бус зарчмаар шийдвэрлэхийг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно.

 

36.11.Иргэний намд өгсөн хандивыг хүн амын орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцно.

 36.12.Иргэний намд өгсөн хандивыг хүн амын орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцохтой холбогдон үүсэх харилцааг холбогдох татварын хууль тогтоомжоор зохицуулна.

 36.13.Нам хандивтай холбогдуулан дараах үүрэг хүлээнэ:

            36.13.1.хандивлагч хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлох;

            36.13.2.хандивлагчийн нэр, хаягийн талаар бүртгэл хөтлөх;

            36.13.3.энэ хуульд заасан хандив өгөх эрхгүй хандивлагчаас хандив өгсөн бол энэ тухай хандивыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн хандивлагч болон Сонгуулийн төв байгууллагад мэдэгдэж, хандивыг буцаан шилжүүлэх;

                        36.13.4.нэр хаяг нь тодорхойгүй, буцаах боломжгүй хандивыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад мэдэгдэж, улс төрийн сангийн орлого болгох;

                        36.13.5.хандив болон хандивлагчийн мэдээллийг санхүүгийн тайланд тусгаж, Сонгуулийн төв байгууллагад мэдэгдэх, Сонгуулийн төв байгууллагын шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөх;

            36.14.Хандивлагч нь намд хандив өгөхдөө бусад этгээдийн нэр, хаяг, мэдээллийг ашиглахыг хориглоно.

 36.15.Намын гишүүн, дэмжигч гишүүн, дэмжигч иргэн намын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор намын санхүүгийн бүртгэлд тусгалгүй бусдаас хандив, дэмжлэг авах, зарцуулах, намаас нэр дэвшихийг горилогч иргэн сонгуулийн хууль тогтоомжоор тогтоосон сонгуулийн сурталчилгааны бус цагт олон нийтэд хандсан үйл ажиллагааг намын нэрийн өмнөөс явуулахдаа уг үйл ажиллагааг өөрийн хөрөнгө, бусдын хандиваар санхүүжүүлэх, намын нэрээр бусдад хандив өгөх, дэмжлэг үзүүлэхийг хориглоно. 

 

            37 дугаар зүйл. Намын эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны орлого

 

37.1.Намын энэ хуулийн 34.1.4-т заасан орлогын эх үүсвэр нь дараах төрөлтэй байна:

                        37.1.1.мэдээлэл, сурталчилгаа, шинжлэх ухааны бүтээлийг худалдан борлуулсны;

 37.1.2.намын бэлгэдэл болон намын нэртэй дурсгалын эд зүйл, хэвлэлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсны;

            37.1.3.намын өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан, түрээслүүлсний.

 37.2.Нам нь энэ хуулийн 37.1-д заасан аж ахуй үйл ажиллагаа эрхэлсний улмаас олсон орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд тусгагдсан үйл ажиллагаа явуулахад зарцуулна.

 37.3.Намын хөрөнгө, орлогыг хууль болон намын дүрэмд зааснаас өөр зорилгод зарцуулах, гишүүдэд хуваарилахыг хориглоно.

 37.4.Энэ хуулийн 37.1.3-т заасан орлого нь тухайн намын гишүүний татвар, хандиваас бүрдэх орлогын 10 хувиас хэтэрч болохгүй.

 37.5.Нам, түүний салбар нэгжид хөдөлмөрийн гэрээ /контракт/-ээр ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын тухай  хууль тогтоомж хамаарна.

 37.6.Нам, түүний салбар нэгжийн ажлын албаны ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ/ контракт/-г нам, түүний салбар нэгжийн удирдах байгууллагын тухайн бүрэн эрхийн хугацаагаар байгуулж болно.

  

 ДОЛДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ТӨСВӨӨС ОЛГОХ ХЭСЭГЧИЛСЭН САНХҮҮЖИЛТ

 

38 дугаар зүйл. Улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилт

 

38.1.Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн оролцооны эрхийг хангах, судалгаанд тулгуурласан төрийн бодлого боловсруулах зорилгоор тухайн намын Улсын Их Хурлын сонгуульд үзүүлсэн амжилт, гишүүд, дэмжигчдээс төвлөрүүлсэн орлогыг харгалзан намыг улсын төсвөөс хэсэгчилэн санхүүжүүлнэ.

 38.2.Хэсэгчилсэн санхүүжилтийг энэ хуульд заасны дагуу улсын төсвөөс хөрөнгө хуваарилах замаар зөвхөн улс төрийн сангаар дамжуулан олгоно.

 38.3.Намын санхүүжилтэд зориулан улсын төсвөөс гаргах хөрөнгийг жил бүрийн төсвийн тухай хуульд заасан хэмжээгээр гурав болон есдүгээр сард багтаан Сонгуулийн төв байгууллага дахь улс төрийн сангийн дансанд байршуулна.

 38.4.Намыг орон нутгийн төсвөөс болон энэ хуулийн 38.2-т зааснаас өөр хэлбэрээр улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.

 38.5.Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасан санхүүжилтийн эх үүсвэрийн нийлбэрээс илүүгүй байна.

 38.6.Энэ хуулийн 38.5-д заасан санхүүжилтийн нийт хэмжээг тодорхойлохдоо тухайн намын нэг хуулийн этгээдээс авсан хандивын 5 сая төгрөгөөс илүү гарсан үнийн дүнг харгалзан үзэхгүй.

38.7.Улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилт авах эрх бүхий нийт намуудад тухайн төсвийн жилд олгох санхүүжилтийн дээд хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн 0.03 хувиас илүүгүй байна.

38.8.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 38.7-д заасны дагуу тогтоосон санхүүжилтийг энэ хуулийн 39.1-д заасны дагуу улсын төсвөөс хэсэгчилсэн санхүүжилт авах эрх үүссэн намуудад энэ хуулийн 39.2-д заасан зарчмыг баримтлан тогтоосон санхүүжилтийн хэмжээг харгалзан хувь тэнцүүлэн хуваарилна.

 

39 дүгээр зүйл. Улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтийг хуваарилах

 

39.1.Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын нэрсийн жагсаалтад өгсөн сонгогчдын санал нийт хүчинтэй саналын 1-ээс доошгүй хувьд хүрсэн эсвэл намын жагсаалт гаргаагүй, зөвхөн тойрогт нэр дэвшүүлсэн намын нэр дэвшигчдэд өгсөн сонгогчдын санал нийт хүчинтэй саналын 1-ээс доошгүй хувьд хүрсэн тохиолдолд тухайн намд улсын төсвөөс хэсэгчилсэн санхүүжилт авах эрх үүснэ.

 39.2.Улсын төсвөөс олгох санхүүжилтийн хувь хэмжээг тогтооход дараах үндсэн зарчмыг баримтална:

                        39.2.1.Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын нэрсийн жагсаалтад эсвэл намын нэрсийн жагсаалт гаргаагүй, зөвхөн тойрогт нэр дэвшүүлсэн намын нэр дэвшигчдэд санал өгсөн сонгогчдын 90000 хүртэлх хүчинтэй нэг санал тутамд 2000 төгрөг, 90001-ээс дээших хүчинтэй нэг санал тутамд 1500 төгрөг олгох;

                        39.2.2.тухайн намын энэ хуулийн 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасан санхүүжилтийн эх үүсвэрээс олсон орлогын нэг төгрөг тутамд 0.30 төгрөг олгох.

 39.3.Нам энэ хуулийн 39.1-д заасны дагуу үүссэн эрхээсээ татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн намд олговол зохих санхүүжилт улсын төсөвт үлдэнэ.

 

39.4.Дараах тохиолдолд намд улсын төсвөөс олгох санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэн, түүнчлэн түр болон байнга олгохоос татгалзах, зогсоох, хасах шийдвэрийг гаргана:

                        39.4.1.намын санхүүгийн тайланг энэ хуулийн 44.1-д заасан хугацаанд ирүүлээгүй;

 39.4.2.энэ хуульд заасан бусад журмыг зөрчсөн.

            39.5.Энэ хуулийн 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасан орлогын хэмжээг Сонгуулийн төв байгууллагын албан хаагч буруу тооцож гаргасны улмаас улсын төсвөөс олгох санхүүжилтийн хувь хэмжээг дутуу тогтоосон бол нам энэ тухай гомдлыг Сонгуулийн төв байгууллагад гарган шийдвэрлүүлсний үндсэн дээр дутуу олгогдсон санхүүжилтийг нөхөн авах эрхтэй.

            39.6.Улсын төсвөөс тухайн намд олгосон нийт санхүүжилт болон энэ хуулийн 39.5-д зааснаас бусад орлогын нийт үнийн дүнгийн 70-аас доошгүй хувийг дунд шатны салбар нэгжид, хэрэв дунд шатны салбар нэгжгүй бол анхан шатны салбар нэгжид хуваарилна.

 39.7.Намын дунд шатны салбар нэгж нь тухайн нэгжид хуваарилагдсан орлогын үнийн дүнгийн 70-аас доошгүй хувийг намын анхан шатны салбар нэгжид хуваарилна.

            39.8.Нам анхан болон дунд шатны салбар нэгжүүддээ, намын дунд шатны салбар нэгж анхан шатны салбар нэгжүүддээ улсын төсвөөс олгогдсон санхүүжилтийг хуваарилахдаа тухайн салбар нэгж үйл ажиллагаа явуулдаг Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн сонгогчдоос тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо, тухайн салбар нэгжийн 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасан орлогын үнийн дүнг харгалзан хувь тэнцүүлэн хуваарилна.

            39.9.Намд улсын төсвөөс олгох санхүүжилтийн хуваарилалтад харгалзан үзэх тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо нь түүнд нөхөн болон дахин сонгуулийн дүн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөхгүй.

 39.10.Нам орлогоо энэ хуулийн 39.7-39.9-д заасныг зөрчин хуваарилсан бол салбар нэгжид дутуу хуваарилсан орлогыг улс төрийн санд буцаан төвлөрүүлэх эсвэл дараагийн санхүүжилтээс хасан тооцно.

            39.11.Энэ хуулийн 40.1-д заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэр гарсны дараах 6 жилийн дотор тухайн намд улсын төсвөөс санхүүжилт олгохгүй байх, бууруулах нөхцөл байдал илэрсэн бол нам улс төрийн сангаас олгосон мөнгөн хөрөнгийг буцаан төлнө.

 

40 дүгээр зүйл. Улсын төсвөөс санхүүжилт олгох шийдвэр

 

40.1.Сонгуулийн төв байгууллага намд санхүүжилт олгох шийдвэрийг доор дурдсан хугацаанд гаргаж, шийдвэрээ нийтэд мэдээлнэ:

                        40.1.1.энэ хуулийн 39.2.1-д заасан хувь хэмжээг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн гарсны дараах гурван сард багтаан;

                        40.1.2.энэ хуулийн 39.2.2-т заасан хувь хэмжээг намын тухайн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг үндэслэн жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор.

 40.2.Энэ хуулийн 40.1-д заасан шийдвэрийн дагуу олгогдох санхүүжилтийг дараа жилийн 1 дүгээр сарын 1-ээс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол 4 жилийн турш , жилд хоёр тэнцүү хэсэгт хуваан олгоно.

 40.3.Намын дарга намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно.

 

40.4.Намын санхүүгийн үйл ажиллагаанд сонгуулийн төв байгууллага болон тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.

 

41 дүгээрзүйл. Улс төрийн сан

 

41.1.Улс төрийн сангийн хөрөнгийг Сонгуулийн төв байгууллага энэ хуульд заасан журмын дагуу удирдана.

 41.2.Улс төрийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

                        41.2.1.намуудад улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтийн хөрөнгө;

41.2.2.иргэн, хуулийн этгээдээс улс төрийн сан дахь намуудын дансанд шилжүүлсэн хандив;         

41.2.3.намын тухай хууль тогтоомжийн зөрчилд ногдуулсан захиргааны торгох шийтгэлийн мөнгөн хөрөнгө; 

41.2.4.энэ хуулийн 21.6-д заасан хөрөнгө. 

41.3.Улс төрийн сангийн хөрөнгийг төрийн  сангийн тусгай дансанд байршуулна. 

41.4.Улс төрийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, зарцуулах, удирдахыг хориглоно. 

41.5.Тухайн санхүүгийн жилд хуримтлагдсан энэ хуулийн 41.2.3-т заасан мөнгөн хөрөнгөөр иргэний улс төрийн болон ардчиллын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон шинжлэх ухааны байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах журмаар санхүүжүүлнэ. 

41.6.Энэ хуулийн 41.5-д заасан сонгон шалгаруулалтын журмыг Сонгуулийн төв байгууллага батална.

 

42 дугаар зүйл. Улс төрийн сангийн удирдлага ба хяналт

 

42.1.Сонгуулийн төв байгууллага улс төрийн сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд намуудад улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтийг хуваарилах, энэ хууль болон сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн бол хуульд заасны дагуу тухайн намд олгогдох санхүүжилтийн хэмжээг бууруулах, санхүүжилтийг түр зогсоох, санхүүжилт олгохгүй байх тухай шийдвэрийг гаргана. 

42.2.Сонгуулийн төв байгууллага санхүүгийн жил тутам улс төрийн сангийн орлого ба зарлага, түүний зарцуулалтын тайланг дараах үзүүлэлтээр гаргаж тухайн санхүүгийн жилийн эхний хагаст багтаан Улсын Их Хуралд тайлагнана: 

                        42.2.1.санхүүгийн жилийн улс төрийн сангийн үйл ажиллагаа ба удирдлага;

                        42.2.2.улс төрийн сангийн орлогын эх үүсвэр;

                        42.2.3.намд хуваарилсан санхүүжилт;

                        42.2.4.нам тус бүрийн зарцуулсан мөнгө ба санхүүгийн сахилга бат;

                        42.2.5.улс төрийн сангийн үйл ажиллагаанд зарцуулагдсан хөрөнгө, баланс ба үлдэгдэл. 

42.3.Энэ хуулийн 42.2-т заасан улс төрийн сангийн санхүүгийн тайланг санхүүгийн жил дууссанаас хойш гурав сарын дотор аудитын байгууллагаар баталгаажуулна.

 

43 дугаарзүйл. Улс төрийн сангаас олгосон санхүүжилтийг зарцуулах зориулалт

 

43.1.Нам нь улс төрийн сангаас олгосон санхүүжилтийг дараах зориулалтаар зарцуулна:

 

                        43.1.1.намын мөрийн хөтөлбөр, бодлогыг боловсруулахад иргэдийн оролцоог хангах; 

            43.1.2.тухайн намын үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийтэд таниулах;

                        43.1.3.намын мөрийн хөтөлбөр, бодлогыг боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; 

                        43.1.4.иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн улс төрийн оролцооны эрхийг хангах; 

                        43.1.5.гишүүдийнхээ мэдлэг, боловсролыг дээшлүүлэх; 

                        43.1.6.намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, гишүүдийн бүртгэлийг боловсронгуй болгох.                       

43.2.Нам, түүний салбар нэгж улс төрийн сангаас тухайн намд олгосон санхүүжилтийн гучаас доошгүй хувийг бодлого боловсруулах үйл ажиллагаанд, гучаас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд, арваас доошгүй хувийг намын бүтцийн нэгж дэх нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад  зарцуулна. 

43.3.Нам улсын төсвөөс олгох санхүүжилтийг энэ хуулийн 43.1-д зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно. 

43.4.Нам улсын төсвөөс олгох санхүүжилтийг энэ хуулийн 43.2, 43.3-т заасныг зөрчин зарцуулсан бол хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улс төрийн санд буцаан төвлөрүүлэх эсвэл дараагийн санхүүжилтээс хасан тооцно.

 

НАЙМДУГААРБҮЛЭГ

НАМЫН ТАЙЛАН

 

44 дүгээр зүйл. Намын тайлан

 

44.1.Нам жилд хоёр удаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргах бөгөөд эхний хагас жилийн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 30-ны дотор, жилийн эцсийн тайланг сонгуулийн төв байгууллагаас сонгон шалгаруулалтын үндсэн дээр үүсгэсэн жагсаалтад орсон аудитын байгууллагаар баталгаажуулан санхүүгийн жил дууссанаас хойш хоёр сарын дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

 

45 дугаарзүйл. Намын тайлан

 

45.1.Нам санхүүгийн тайланд дараах зүйлийг заавал тусгана: 

                        45.1.1.тайлангийн хугацаанд дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүний эх үүсвэр;

                        45.1.2.намын аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;

                        45.1.3.зарлагын ангилал, гүйцэтгэл;

                        45.1.4.үлдэгдлийн хэмжээ, байршил;

                        45.1.5.хандивын тайлан.                       

45.2.Намын үйл ажиллагааны тайланд намын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, гишүүнчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээрийг нотлох тайлбар, мэдээллийн хуулбарыг хавсаргана. 

45.3.Намын санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжоор зохицуулна. 

45.4.Намын тайланг Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэхээс өмнө намын гүйцэтгэх төв байгууллагын хуралдаанаар хэлэлцүүлж, намын дарга болон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан үнэн бодит байдалд нийцсэн болохыг гарын үсэг зурж баталгаажуулна. 

45.5.Намын дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан нь аль нэг улс төрийн боловсролын сан, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүтэй холбогдсон ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно. 

45.6.Нам нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтыг Архивын тухай хуулийн дагуу хадгалаагүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

46 дугаар зүйл. Намын хандивын тайлан

 

46.1.Намын хандивын тайлан нь санхүүгийн тайлангийн салшгүй хэсэг болно. 

46.2.Намын хандивын тайланг дараах үзүүлэлтээр гаргана: 

                        46.2.1.улс төрийн сан дахь намуудын дансанд төвлөрүүлсэн нийт хандивын хэмжээ, хандивлагчдын тоо; 

46.2.2.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, мөнгөн бус хандивын хөрөнгийн үнэлгээ; 

46.2.3.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, мөнгөн бус хандивын хөрөнгийн үнэлгээ.                       

46.3.Иргэн намын дансанд мөнгөн хандив шилжүүлэхдээ өөрийн орлогоос шилжүүлэх ба төлбөрийн даалгаварт эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, байнга оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаарыг тус тус заасан байна. 

46.4.Нам хандивыг сонгуулийн төв байгууллагаас баталсан бүртгэлийн хуудсанд бүртгэнэ.

 

47 дугаар зүйл. Намын санхүүгийн тайланд тавих хяналт

 

47.1.Сонгуулийн төв байгууллага намын санхүүгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих бөгөөд эргэлзээтэй гэж үзвэл өөрийн санаачилгаар аудитын байгууллага томилон намын санхүүгийн тайлангийн үнэн, бодит эсэхэд дүгнэлт гаргуулах эрхтэй. 

47.2.Хэрэв намын тайланд байгаа мэдээлэл үнэн, бодит эсэхэд эргэлзэх тодорхой үндэслэл байвал Сонгуулийн төв байгууллага тухайн намд хугацаа заан мэдэгдэж, тайлбар хийх, залруулах боломж олгоно. 

47.3.Нам санхүүгийн тайланд энэ хуулийн 45.1-д заасан мэдээллийг бүрэн тусгаагүй, санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй,  эсвэл мэдээллийн үнэн, бодит эсэх нь эргэлзээтэй бол сонгуулийн төв байгууллага энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтыг түр болон бүр зогсоох, бүрэн болон хэсэгчлэн хасах хариуцлага ногдуулна. 

47.4.Намын санхүүгийн үйл ажиллагааны энэ хуульд заасан тодорхой зөрчил нь түүнд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг энэ хуульд заасны дагуу бууруулах, зогсоох үндэслэл болно. 

47.5.Нам энэ хуулийн 47.2-д заасан хугацаанд тайлбар хийж, залруулаагүй, энэ хуулийн 44.1-д заасан тайланг санаатайгаар алдаатай, буруу гаргасан бол улсын төсвөөс олгох дараагийн санхүүжилтийг олгохгүй.

 

48 дугаарзүйл. Тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах

 

48.1.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. 

48.2.Аудитын байгууллага намын санхүүгийн тайланг хянаад зөрчилтэй гэж үзвэл тайланг баталгаажуулахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар Сонгуулийн төв байгууллагад ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. 

48.3.Энэ хуулийн 47.1-д заасан аудиторын үйл ажиллагааны зардлыг улс төсвөөс гаргана.

 

            49 дүгээрзүйл. Аудитор

 

49.1.Дараах иргэн намын санхүүгийн тайланг хянан шалгах аудитороор ажиллахыг хориглоно: 

49.1.1.тухайн намд болон тухайн намын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн ажил, албан тушаал хашиж буй эсвэл сүүлийн 3 жилийн хугацаанд хашиж байсан; 

49.1.2.намын нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд эсвэл намын тайланг гаргахад оролцсон.

 

50 дугаарзүйл. Намын тайлантай холбоотой гомдол хүлээн авах

 

            50.1.Сонгуулийн төв байгууллага намын тайланг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулж, тухайн намын санхүүгийн тайлантай холбоотой гомдол, мэдээллийг нэг сарын хугацаанд иргэн, хуулийн этгээдээс  хүлээн авах тухайгаа нийтэд зарлана.            

            50.2.Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуулийг зөрчсөн тухай мэдээллийг өөрийн ажил үүргийг гүйцэтгэх явцад олж мэдсэн бол сонгуулийн төв байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. 

            50.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол намын хууль бус санхүүжилтийн талаар гаргасан иргэний мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн иргэнд Сонгуулийн төв байгууллага хууль бус санхүүжилтийн таваас хорь хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно. 

50.4.Энэ хуулийн 50.1-д заасан гомдол, мэдээлэлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хамаарахгүй. 

50.5.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 50.1-д заасан гомдол, мэдээллийг үндэслэлтэй гэж үзвэл  хяналт шалгалт хийх эрхтэй.

 

51 дүгээр зүйл. Тайлангнийтэд мэдээлэх

 

51.1.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн дөрөвдүгээр сард багтаан намуудын тайланг нэгтгэж, Улсын Их Хуралд мэдээлнэ. 

51.2.Нам тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй намын хувьд өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, олон нийтэд танилцуулах үүрэгтэй. 

51.3. Энэ хуулийн 51.2-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан тайланг намын үйл ажиллагаа дуусгавар болсноос бусад тохиолдолд дөрвөн жилийн хугацаанд устгахыг хориглоно. 

51.4.Намын тайланг энэ хуулийн 50.1, 51.2-т заасны дагуу нийтэд мэдээлсний дараа санхүүгийн тайланд зөрчил илэрсэн бол залруулгыг Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх, өөрийн цахим хуудсанд байршуулах, хэвлэн нийтлэх 14 хоногийн хугацааг Сонгуулийн төв байгууллагаас тухайн намд өгнө.

 

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ХАРИУЦЛАГА

 

            52 дугаар зүйл. Хариуцлага

 

52.1.Энэ хуулийн 4.2-т заасныг зөрчин намын давхардсан гишүүнчлэлтэй болсон бол сүүлд элссэн гишүүнчлэлийг хүчингүйд тооцож, иргэнийг дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 4.7-д заасныг зөрчин намд албадан болон намын анхан шатны байгууллагаас өөр газарт зохион байгуулалттайгаар элсүүлсэн бол ийнхүү элсүүлсэн гишүүнчлэл бүрийг хүчингүйд тооцож, намыг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.        

52.2.Энэ хуулийн 4.5, 4.8-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам болон хуулийн этгээдийг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

52.3.Энэ хуулийн 4.5, 4.8, 4.9, 4.11-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.

52.4.Төрийн албан хаагчийн энэ хуулийн 5.1-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна.

            52.5.Энэ хуулийн 5.1, 5.2-д заасныг зөрчсөн намын удирдах албан тушаалтныг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, намыг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

52.6.Энэ хуулийн 5.3, 5.4-т заасныг  зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.

52.7.Нам энэ хуулийн 7.2-т заасныг зөрчин орлого олсон бол Сонгуулийн төв байгууллага намыг хууль бус орлогын үнийн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.8.Нам энэ хуулийн 10.1.2-т заасныг зөрчсөн бол Сонгуулийн төв байгууллага тухайн хууль бус орлогыг улсын орлогод хурааж, намыг тухайн хууль бус орлогын үнийн дүнг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно.

 

52.9.Энэ хуулийн 10.1.5, 10.1.9-д заасныг зөрчсөн намын удирдах албан тушаалтныг дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, намыг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

52.10.Төрийн албан хаагчийн энэ хуулийн 12.1-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.

52.11. Энэ хуулийн 14.7-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтныг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах ба хуулийн этгээдийг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

52.12.Энэ хуулийн 14.8-д заасныг зөрчсөн иргэнийг дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.13.Энэ хуулийн 16.1, 16.4-т заасныг зөрчсөн төрийн захиргааны албан хаагчийг үйлдлийн шинж байдлаас хамааруулан дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.

52.14.Энэ хуулийн 22.8-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

52.15.Энэ хуулийн 30.3-т заасныг зөрчсөн эрх бүхий байгууллага, албан тушаалтныг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн улс төрийн албан хаагчаас бусад албан хаагчийг төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна.  

52.16.Намын маргаан хянан шийдвэрлэх байгууллагын гишүүд энэ хуулийн 30.3-т заасныг зөрчсөн үйлдлийн талаар Сонгуулийн төв байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэхүү мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон бол тухайн иргэн, албан тушаалтныг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.17.Нам гишүүний татварын хэмжээг энэ хуулийн 35.3, 35.4-д зааснаас илүү хэмжээгээр тогтоосон, энэ хуулийн 35.6, 35.7-д заасныг зөрчин намын гишүүн нь өөрийн орлогоос төлөөгүй эсвэл бусад гишүүний өмнөөс гишүүний татвар төлснийг Сонгуулийн төв байгууллага тогтоосон бол илүү төлөгдсөн болон бусдын өмнөөс төлсөн, хураасан татварын орлогыг улс төрийн сангийн орлого болгон хураан авч, намыг хураан авсан орлогын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.18.Нам энэ хуулийн 36.1-д заасныг зөрчиж нэгээс дээш удаа хандивласан хандивын талаар ажлын арван өдрийн дотор Сонгуулийн төв байгууллагад мэдээлээгүй, нэгээс дээш удаа хандив авсан, хандивын хэмжээг 36.5, 36.6-д заасан хэмжээнээс хэтрүүлэн авсан, 36.3-т заасан этгээдээс хандив авсныг Сонгуулийн төв байгууллага тогтоосон бол хууль бус хандивын орлогыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.19.Нам энэ хуулийн 36.8-д заасныг зөрчиж бэлэн мөнгөөр эсвэл өөр дансаар дамжуулан хандив авсныг Сонгуулийн төв байгууллага тогтоосон бол хууль бус хандивын орлогыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

52.20.Энэ хуулийн 36.13.5-д заасныг зөрчиж тухайн хандив болон хандивлагчийн талаарх мэдээллийг санхүүгийн тайланд тусгаагүй намыг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.21.Энэ хуулийн 36.10-т заасныг зөрчсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг дөрвөн зуун тавиас есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өгсөн хандивын үнийн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, уг зөрчлийг дахин үйлдсэн иргэнийг 7-14 хоногийн хугацаагаар баривчлах, хуулийн этгээдийг өгсөн хандивын үнийн дүнг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус ногдуулна. 

52.22.Энэ хуулийн 36.13-т заасан үүргийг биелүүлээгүй намын улсын төсвөөс олгох санхүүжилтийг гурваас тав хүртэл хувиар бууруулах, улсын төсвөөс санхүүжилт авах эрхгүй намыг есөн зуун тавиас мянга есөн зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

52.23.Энэ хуулийн 36.14-т заасныг зөрчин бусад этгээдийн нэр, хаяг, мэдээллийг ашиглан намд хандив өгснийг баримттайгаар Сонгуулийн төв байгууллагад мэдэгдсэн бөгөөд уг мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд Сонгуулийн төв байгууллага тухайн мэдэгдсэн иргэнд хууль бус хандивын үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, тухайн хууль бус хандивыг бусад этгээдийн нэр, хаяг, мэдээллийг ашиглан өгсөн, нэр, хаяг, мэдээллээ ашиглуулсан боловч өөрөө сайн дураар Сонгуулийн төв байгууллагад мэдээлээгүй иргэн, хуулийн этгээдийг хууль бус хандивын үнийн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, тухайн хандив хууль бус болохыг мэдсээр байж энэ тухай хүлээн авснаас хойш арав хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад мэдээлээгүй нам, түүний албан тушаалтныг хууль бус хандивын үнийн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

52.24.Энэ хуулийн 36.15-д заасныг зөрчин намын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор намын санхүүгийн бүртгэлд тусгалгүй бусдаас хандив, дэмжлэг авсан, зарцуулсан бол иргэнийг тухайн хууль бус хандивын үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

52.25.Энэ хуулийн 36.15-д заасныг зөрчин сонгуулийн сурталчилгааны бус цагт олон нийтэд хандсан үйл ажиллагааг намын нэрийн өмнөөс явуулахдаа уг үйл ажиллагааг өөрийн хөрөнгө, бусдын хандиваар санхүүжүүлсэн, намын нэрээр бусдад хандив өгсөн, дэмжлэг үзүүлсэн иргэний сонгуульд нэр дэвших эрхийг хасна. 

52.26.Нам энэ хуулийн 36.21-д заасан мөнгөн урамшууллыг авах зорилгоор хууль бус хандив авсан тухай хуурамч мэдээлэл тараан нам, түүний албан тушаалтныг гүтгэсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг тухайн хууль бус хэмээн мэдүүлсэн хандивын үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.27.Намын хөрөнгө, орлогыг энэ хуулийн 37.2, 37.3-т заасныг зөрчин зарцуулсан бол хууль бусаар зарцуулсан хөрөнгө, орлогын үнийн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

52.28.Нам энэ хуулийн 37.4-д заасан хэмжээг хэтрүүлэн орлого олсон бол илүү олсон орлогыг улс төрийн сангийн орлого болгох бөгөөд намыг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.29.Энэ хуулийн 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасан орлогын хэмжээг буруу тооцож гаргасны улмаас улсын төсвөөс олгох санхүүжилтийн хувь хэмжээг илүү тогтоосон бол илүү олгогдсон мөнгөн хөрөнгийг улс төрийн санд буцаан төлүүлж, намыг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.30.Энэ хуулийн 51.3-т заасныг зөрчсөн намыг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

52.31.Энэ хуулийн 51.4-т заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй улсын төсвөөс санхүүжилт авах эрхтэй намын дараагийн санхүүжилтийг таваас арван хувиар бууруулж, улсын төсвөөс санхүүжилт авах эрхгүй намыг мянга есөн зуун тавиас дөрвөн мянга найман зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.32. Энэ хуульд заасан захиргааны зөрчлийгСонгуулийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээрногдуулна. 

52.33.Энэ хуульд заасан торгох шийтгэл оногдуулахаарзаасан нэг зөрчлийг давтан үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж  болно.

 

            53 дугаарзүйл. Хууль хүчин төгөлдөр болох

 

            53.1. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

ГАРЫНҮСЭГ


 [FEFM1]Энд дээд шүүх хэрхэн шийдвэр гаргах дээр тодорхой болго гэвэл түүнийг тусгаж болох юм. Одоо намыг бүртгэх асуудлыг ямар бүрэлдэхүүнээс хэрхэн шийдвэр гаргадагийг нь тусгах байдлаар.

 [FEFM2]Иш таталтууд дээр “32 дугаар зүйлийн” гэдэг шиг зүйлийг нь бичиж явах уу эсвэл “32.2” гэдэг шиг явахуу гэдгийг тогтох хэрэгтэй байна. Үүнийг Бямбаа юмуу ЕТГ-ын хуулийнхнаас тодруулаад нэг мөр болгох хэрэгтэй.

 [FEFM3]23.4 ба энэ заалтын дагуух өөрчлөлтийг бүртгэхэд Монгол Улсын дээд шүүх хэрхэн оролцох вэ?

 [FEFM4]Энэ байх шаардлагатай юу? Байвал хууль хэрэгжиж эхлэхэд том байрнаасаа салах намууд 37.4-ийг зөрчихөөс аргагүй нөхцөл үүсэхээр байна. Эсвэл дагаж мөрдөх журмын хуулиар түр хамаарахгүй байхаар буюу байр савнаасаа салах хүртэл үйлчлэхгүй байхаар зохицуулмаар санагдлаа.

 [U5]Энэ нэлээд ойлгомжгүй байна. Тодруулах. Эсвэл буруу иш татсан уу?

 [FEFM6]40.1.2-т заасныг тухайн жил бүр тогтоож байгаа учраас дахин харах хэрэгтэй санагдлаа

 [FEFM7]43.1-д заасан бүх үйл ажиллагаа тусаагүйн дээр маргаан шийдвэрлэх байгууллагын төсвийн асуудал тусаагүй байна.

 [U8]36.20 той давхцаж байх шигЭсвэл өөр зүйлд зориулсан уу