“ИРГЭНИЙ ТАНХИМ”-аас Сонордуулах нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-аас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу мэргэжлийн бүлгийн хуралдааныг 2010 оны 2-р сарын 4-ны өдөр зарлаж байна.



“ИРГЭНИЙ ТАНХИМ”-аас Сонордуулах нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимаас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай”, “Шүүхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зарлаж байна.



“Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-д “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байна.  Дор дурдсан төслийн талаар бичгээр ирүүлэх саналыг хэлэлцүүлэг нээсэн өдрөөс эхлэн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний ажлын өдрийг дуустал Иргэний танхимын хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорч ирүүлсэн саналыг нээлттэй хэлэлцүүлгийн тайлан тэмдэглэлд оруулахгүй болохыг анхаарна уу.



"Иргэний Танхим"-ын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавын хэлсэн мэндчилгээ

Манай Тамгын газрын хамт олон Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу энэхүү Иргэний танхимыг ажиллуулж эхлэх бэлтгэлийг бүрэн хангаж өнөөдрийн энэхүү ёслолоор үйл ажиллагаагаа эхлэж байна.
Иргэний танхим шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд нөгөө талаас үйл ажиллагаа явуулах дүрэм журам нь батлагдаж танхимын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимыг нээж Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Та бид нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна. Их Монгол гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан цогцлоосон Төрийн ордны шинэ өргөтгөлд анх удаа иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний үзэл бодол, оролцоог төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилгоор энэхүү танхимыг нээж байна.
Төр, засаглалын эрх мэдлийг ард түмний гарт байлгах хамгийн чухал арга хэлбэр бол төрийн шийдвэр ил тод, шударга нээлттэй байж ард түмнийхээ өргөн хэлэлцүүлэг дор, тэдний санаа бодлын бодит тусгал болж гаргадаг байх зарчим юм.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Н.Энхболдын хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах Иргэний Танхим нээлтээ хйиж байгаа явдалд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж байгааг хүлээн авна уу.
Төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоомжийг боловсруулж батлахад ард иргэд анхнаас нь оролцож хуулийг амьдрах, хэрэгжих чадвартай болгох, үндэслэл бүхий шийдвэр гаргахад ардчилсан төрийн нэгэн шинж оршдог.



Иргэний Танхимын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Алтайгийн хэлсэн үг

Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй юм гэсэн. Нам, улс төрийн харъяалал байхгүй иргэдээс ч юм уу сонгогдсон нэг нөхөр байдаг юм байна лээ. Тэр нь би юм шиг байна лээ. Надад төрийн ордон дотор хааяа нэг ганцаардал байдаг, зарим хаалга үүд надад цоожтой юм шиг байдаг. Оръёо гэхээр намын бүлэг хуралдаж байна, нам шийдвэр гаргаж байна, чи цаанаа байж байхгүй юу гэдэг. Ер нь явж явж надад ганцхан нээлттэй байдаг газар нь хоолны газар.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн хэлсэн үг

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд иргэдийнхээ санаа бодлыг сонсож, төр засгийн албан ёсны шийдвэрт тусгаж, төрийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий олон нийтийн оролцоонд суурилсан алба--Иргэний танхим байгуулагдаж байгаа явдалд талархалаа илэрхийлье.
Эдийн засаг, нийгэм, улс төрийн аливаа асуудлаар аль ч түвшинд шийдвэр гаргахад иргэдийн дуу хоолой, тэдний санал бодлыг тусгах нь төр, иргэний хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, төрийн хууль тогтоомж, шийдвэр оновчтой гарч, үр дүнтэй хэрэгжих үндэслэл болж байдаг гэдэгтэй та бүхэн маргахгүй бизээ.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөдд бүрэн эрхэт Элчин сайд ноён Пиус Фишерийн хэлсэн үг

Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Монгол улсад ардчилсан энхийн хувьсгал эхэлсэн билээ. Энэхүү ардчилсан хөдөлгөөнийг эрхэмсэг ноён Ерөнхийлөгч та өөрийн биеэр удирдан явж байсан.
Өнөөдөр Монгол улсад ардчилсан эрх зүйт төрийн тогтолцоо бат бөх бий болж чадлаа. Шилжилтийн үе шатандаа явж буй олон орнуудтай харьцуулбал Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэлэхүйц амжилтуудад хүрч чадсан.



Азийн Сангийн Суури төлөөлөгч хатагтай Мелон Линдбергийн “Иргэний танхим”-ын нээлт дээр хэлсэн үг

“Иргэний Танхим”ын нээлтэд Азийн санг төлөөлж үг хэлэх завшаан олдсоныг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.
Монгол Улс ардчилалын 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд иргэдийн оролцоог хангах  энэхүү “Иргэний танхим”-ыг нээж байгаа үйл явдал нь цаг үеэ олсон нэн чухал үйл явдал гэж үзэж байна.



Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захиралХ атагтай П.Эрдэнэжаргалын хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гаргах бодлого, шийдвэрийн төслөө олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх зорилгоор Иргэний танхим байгуулж ажиллуулах болсонд нэн баяртай байна. Энэхүү Иргэний танхим иргэд үндсэн хуулиар олгогдсон төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ бүтээлчээр эдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.



Иргэний танхимын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын иргэн Дондовын Ламжавын хэлсэн үг

Энэ чухал үйл явдалд үг хэлэх бололцоо олгосон Ерөнхийлөгчийн Тамгын Газарт талархаж байна. Энд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлъе.
Тэгэхээр иргэний нийгмийг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн тун чухал үзэл баримтлалд хандлагын өөрчлөлт болох ийм үйл явдал эхлэлээ тавьж байна гэж би бодож байна. Зах зээлд гурван үндсэн оролцогч байдаг гэж ярьдаг. Үүнд улс төрийн намууд, бизнесийнхэн, иргэний нийгэм гэсэн гурван оролцогч бий.