“ИРГЭНИЙ ТАНХИМ”-аас Сонордуулах нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-аас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу мэргэжлийн бүлгийн хуралдааныг 2010 оны 2-р сарын 4-ны өдөр зарлаж байна.
Хуралдаан 2010 оны 2-р сарын 4 -ны Пүрэв гаригийн 09.30 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэний Танхим”-д эхэлнэ.
Нээлттэй хэлэлцүүлэгийн хуралдаанд оролцох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид 2010 оны 2-р сарын 2-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд /зөвхөн ажлын нэг өдрийн турш/ “Иргэний Танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгүүлнэ үү.
Жич: Оролцогчид нээлттэй хэлэлцүүлэгийн хуралдаанд биечлэн оролцохдоо хуулийн төсөлд хэлэх саналаа “Иргэний Танхим”-ын байршлын хаяг, факс, интернет хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны 2-р сарын 3-ны дотор багтаан ирүүлсэн байхыг мэдэгдье.
Иргэний Танхимын хаяг:
• Утас: 263489
• Факс: 976-51-263486
• Цахим шуудан: irgen@president.mn
• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний Танхим”
Дэлгэрэнгүй мэдээллийг www.president.mn сайтаас авна уу.