“ИРГЭНИЙ ТАНХИМ”-аас Сонордуулах нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимаас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай”, “Шүүхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Та бүхэн 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг дуустал Иргэний Танхимын хаягаар саналаа илгээнэ үү.

Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан 2010 оны хоёрдугаар сарын 18-ны Пүрэв гаригийн 09.00 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах Иргэний Танхимд эхэлнэ. “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийн хуралдаанд биечлэн оролцох иргэдийг 2010 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд /журмын дагуу ажлын нэг өдрийн турш/ Иргэний Танхимын утас, факс, цахим шуудангаар бүртгэнэ.

Жич: Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд иргэд биечлэн оролцохдоо хуулийн төсөлд хэлэх саналаа Иргэний Танхимын хаяг, факс, интернет хэлэлцүүлэг болон цахим шуудангаар 2010 оны хоёрдугаар сарын 17-ны дотор багтаан ирүүлсэн байхыг мэдэгдье.

Иргэний Танхимын хаяг, факс, интернет хэлэлцүүлэг болон цахим шуудангаар ирүүлээгүй саналыг нээлттэй хэлэлцүүлгийн тайлан тэмдэглэлд оруулахгүй болохыг анхаарна уу.

Иргэний Танхимын хаяг:

• Утас: 263489

• Факс: 976-51-263486

• Цахим шуудан: irgen@president.mn

• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний Танхим”

Дэлгэрэнгүй мэдээллийг www.president.mn сайтаас авна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Иргэний Tанхимын ажлын алба

Төсөл


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

Шүүхийн нэр

Байрших газрын нэр

Нутаг дэвсгэрийн харъяалал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж






  1. дүгээр зүйл. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж түүний байршил, нутаг дэвсгэрийн харъяаллыг дор дурдсанаар тогтоосугай:



  2. дугаар зүйл.  Энэ хууль хүчин төгөлдөр болмогц Улсын Дээд шүүхийн Захиргааны  хэргийн  танхимд давж заалдах  шатны журмаар хянан  хэлэлцэгдэж байгаа бүх хэрэг,   маргааныг Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлсүгэй.


  3. дугаар зүйл. Энэ хуулийг 2010 оны ... дүгээр сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

 

Төсөл


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ

 

ШҮҮГЧИЙН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны   хэргийн   давж   заалдах   шатны   шүүх   байгуулах тухай хууль батлагдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шинээр байгуулсантай холбогдуулж тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч, шүүгчид нийт 7 шүүгчтэй байхаар тогтоосугай.


  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн албан байр, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, шүүгч, ажилтны цалингийн сан, шаардагдах зардлын төсвийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасугай.


  3. Энэ тогтоолыг 2010 оны ... дүгээр сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

Төсөл


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

ШҮҮХИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. “Шүүхийн тухай” Монгол Улсын хуульд, дор дурдсан агуулгатай зүйл, хэсгийг нэмсүгэй.


1/ 30 дугаар зүйлийн 30.10 дахь хэсэг:
30.10. Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны ажлын албатай байна. Мэргэшлийн хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харъяалагдана.


2 дугаар зүйл. “Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн дор дурдсан зүйл, хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.


1/ 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг:
“зургаа” гэснийг “дөрөв” гэж,


2/ 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:
“шүүгч гишүүдийнх нь” гэснийг “шүүгч бус гишүүдийнх нь” гэж,


3/ 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг:
46.3. Сахилгын хорооны гишүүнд Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссоос тус бүр хоёр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс гурав, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас хоёр, Шүүгчдийн зөвлөл бүх шатны шүүхээс тус бүр хоёр хүний нэрийг дэвшүүлнэ.


4/ 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэг:
“даргыг” гэсний дараа “,шүүгч бус гишүүдийнх нь дотроос” гэж,
49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “ бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүсэлт” гэснийг хасаж,
60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “орон тооны бус” гэснийг хасаж,


5/ 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг:
61.1. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь дарга, 12 гишүүнээс бүрдэх бөгөөд дарга нь орон тооны байна.


6/  61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг:
61.2. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Төрийн албаны Зөвлөлийн дарга, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нар албан тушаалаараа, Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон анхан, давж заалдах, хяналтын шатны болон дагнасан шүүхийн нэг шүүгч тус тус орно.


 7/ 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэг:
61.4.  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно.


8/ 67 дугаар зүйлийн 67,1 дэх хэсэг:
67.1. Улсын дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс сонгогдсон Шүүгчдийн зөвлөл ажиллана. гэж өөрчлөн найруулсугай.


3 дугаар зүйл. “Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн дараах зүйл, хэсгийн дор дурьдсан хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


35 дугаар зүйлийн 35.1.6. дахь заалт,
37 дугаар зүйлийн 37.1.7, 371.1.7 заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.


4 дугаар зүйл. Энэ хуулийг 2010 оны ... дүгээр сарын  ... ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ

 

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


  1. Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн  ТӨ-V А –н “Авлигатай тэмцэх газрын дэд дарга” гэсний дараа “ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга” гэж нэмсүгэй.


  2. Энэ тогтоолыг 2010 оны ... дүгээр сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

БУЦАХ