• МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2017-06-16

    “Элэгний С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний VI чуулганд оролцогчдод

    Эрхэм хүндэт эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид,

    Гадаадын зочид оо,

    Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

    Манай улсад элэгний өвчлөлийн үндсэн шалтгаан болох хепатит В, С вирусийн тархалт их, элэгний хатуурал, архаг үрэвсэл, хорт хавдрын давтамж харьцангуй өндөр, 100 мянган хүнд ноогдох элэгний өвчлөлөөр дэлхийн дунджаас 7-8 дахин их байгаа. Манайд өдөр бүр 5-6 хүн элэгний өвчнөөр энэ хорвоог орхиж байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

    Монгол Улсын Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах, эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлэх, ард иргэддээ элэгний эмчилгээ, оношилгоог хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Архаг хепатит С вирусийн халдварыг эмчлэх өндөр технологийн үр дүнтэй эмийг өөрийн орны эмийн бүртгэлд түргэн шуурхай бүртгэн авч, улмаар нэлээд хөнгөлөлттэй үнээр авч эхэлсэн нь чухал ач холбогдолтой алхам болсныг сайшаан хэлмээр байна. Монгол Улс дэлхийн анагаах ухааны энэхүү ололт амжилтыг хамгийн түрүүнд хүртэж байгаа улс орнуудын нэг билээ. Монгол Улс элэгний өвчинтэй тэмцэж буй төрийн бодлого, арга хэмжээ, олж буй үр дүнгээрээ дэлхийд загвар орон болох боломжтой. Үүнд Та бүхний энэхүү чуулган багагүй дэмжлэг болно хэмээн найдаж байна.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2013-09-06

    Хуульчдын анхдугаар их хуралд оролцогсдод

    Монгол Улсад хуулийн засаглалыг тогтоож, шударга ёсыг бэхжүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн монголын нийт хуульчид болон энэхүү хуралд төлөөлөгчөөр сонгогдсон та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгая.
    Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулиар хуульчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоосон нь нэн чухал юм.
    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2013-09-06

    Хуульчдын анхдугаар их хуралд оролцогсдод

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-12-17

    " Дэлхийн Монголчуудын Чуулган"-ыНVI Ерөнхий Хуралдаанд оролцогчдод 

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-11-27

    "& Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт" үндэсний зөвлөгөөнд оролцогчдод

    Та бүхэн барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог цогцоор нь шинэчлэхээр үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж байгаад талархаж байна. Барилгын салбар их бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Гэхдээ энэ салбарын нэр хүндхүн амын аюулгүй амьдрах,барилгачдын аюулгүй хөдөлмөрлөх нөхцөлийг хэр бүрдүүлж байгаагаас шууд шалтгаалдаг. Тиймээс гүйцэтгэгч, захиалагч, хөрөнгө оруулагч, хяналтын байгууллагуудынөдөр тутмын хамтын хүчин чармайлт нэн чухал үүрэгтэй.
    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-10-10

    " Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал" 11 дэх удаагийн Олон улсын симпозиумд оролцогчдод Улаанбаатар хотноо зохиогдож байгаа "Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал"u 11 дэх удаагийн Олон улсын симпозиумд оролцохоор хүрэлцэн ирсэн дэлхийн 17 улс орны эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Төрийн тэргүүн чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу?

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-05-22

    Монголын Сэргээгдэх Эрчим хүч - 2012 Олон улсын бага хуралд оролцогчдод

    Хүндэт төлөөлөгчид өө,
    Эрхэм эрдэмтэн мэргэд, инженерүүд ээ,

    Монголын эдийн засгийн суурь салбар болсон эрчим хүчний асуудлаар, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил, боломж бололцооны талаар хэлэлцэж, хөгжлийн чухал шийдэл гарцууд, цаашлаад ногоон эдийн засгийн боломжит загвар, хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийн талаар ч санал бодол, туршлага мэдлэгээ солилцохоор та бүхэн ийнхүү Улаанбаатар хотноо хуран чуулж байгаад би туйлын талархаж, та бүхний ажил үйлс, Бага хурлын ажилд амжилт хүсэн мэндчилье.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-05-11

    "Хүмүүн бичиг" сонины хамт олон, уншигчдад  

    Үндэсний монгол бичгээр дагнан гардаг "Хүмүүн бичиг" сонины 20 жилийн ойг тохиолдуулан тус сонины сэтгүүлч, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон мянга мянган уншигчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсч, хамгийн сайн сайхныг ерөөе.

                Монгол бичиг бол мөнх тэнгэрээс ирэл гарвалтай, хөх толботой монгол үндэстний оюун соёлын гайхамшигт бүтээл, ухаан билгийн дундаршгүй ундарга, хүмүүн төрөлхтний эрдэнэсийн санд өргөсөн нүүдэлчдийн нэгэн шижир эрдэнэ билээ.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-05-04

    " Чингис хаан - 850" олон улсын эрдэмшинжилгээний  хуралд оролцогсдод  

    Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

    АНУ-ын нийслэл Вашингтон хотноо чуулж буй " Чингис хаан - 850" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсод Та бүхэнд Чингис хааны өлгий нутгаас, Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

    2012-05-04

    " Төвийн  бүсийн хөгжил - шинжлэх ухаан, технологи" сэдэвт  эрдэм шинжилгээний   хуралд оролцогсдод

    Монгол Улсын төр зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоонд нийцүүлэн улс орноо бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалаа тодорхойлсноос хойшхи өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийн  бодлогоо хэрэгжүүлэх эрх зүйн  таатай орчныг цогцоор нь бүрдүүлж, түүнийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр багагүй хүч чармайлт гарган,  тодорхой ахиц дэвшил гарч байгааг зориуд тэмдэглэж байна.

    Дэлгэрэнгүй