• ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ДЭМЖСЭН БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ЯВАХ НЬ ИЛҮҮ ОНОВЧТОЙ

    2016-08-31

    УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав.

    Төсөвт тодотгол хийх асуудлыг Ерөнхийлөгч хэрхэн үзэж байна вэ?

    Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоор уг хуулийн төсөлтэй танилцаж, судалж байна. Төсөлд тусгагдсан зарим заалтууд, ялангуяа нийгмийн хамгааллын шинжтэй төсөв, зардлыг хасаж танахыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын төв телевизэд ярилцлага өгөв

    2015-04-28

    Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлгийг дамжуулав. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр  нартай ярилцлага хийж байжээ. 

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм

    2014-10-18

    Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд яридцлага өглөө.

    -Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач? 

    -Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

    Дэлгэрэнгүй
  • Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Монголчууд хуучин андаа мартдаггүй

    2014-10-13

    Өнөөгийн Монгол бол хуучин социалист дэглэмээс орчин үеийн хурдацтай хөгжиж буй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой  ардчилсан улс руу харьцангуй богино хугацаанд амжилттай шилжсэн үлгэр жишээ улсын нэг.  АНУ-д Монголыг барууны загварын ардчиллын "лаборатори" улс гэж нэрлэдэг. Гэвч Улаанбаатар "Сэм авга"-ын найрсаг тэврэлтэд харайн орохыг яарсангүй, ОХУ-тай найрсаг хөршийн харилцаагаа дэмжиж хөгжүүлэхийг чухалд үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын босгон дээр Оросын сэтгүүлчид Монголд айлчилж, ИТАР-ТАСС-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос тусгайлсан  ярилцлага авсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Нелсон Мандела төгсгөлгүй юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг өөрөө төгсгөлгүй зүйл

    2013-12-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Bloomberg" телевизэд ярилцлага өгөв.

    Хөтлөгч Э.Долгион: -Таныг манай телевизэд ярилцлага өгч байгаад их баярлалаа. Нелсон Манделаг таалал төгссөнийг зөвхөн Өмнөд Африкт төдийгүй олон улсад нэг эриний төгсгөл ирлээ гэж дэлхийн удирдагчид ярьж байна. Таны хувьд Нелсон Манделагийн талаар юу хэлэх вэ?

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ВВС-д ярилцлага өгөв

    2013-02-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ВВС-д ярилцлага өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ВВС телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Жастин Роулотт, ВВС радиогийн продюсер Кент ДеПинто нар уулзаж ярилцсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын хэвлэлүүдэд ярилцлага өгөв

    2011-05-12

    Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад болсон Дэлхийн монголчуудын конвентд оролцох үеэрээ Байгал далайг хамгаалах зорилготой "Миры на Байкале" төсөлтэй танилцаж,  усан доогуур шумбагч "Мир"u  төхөөрөмжийг санаачлагч, зохион бүтээгч, ОХУ-ын баатар А.Сагалевич, "Метрополь" группийн захирал  М.Слипенчук нарын хамтаар усан доогуур 437 метрийн гүнд шумбасан юм. Ингэснээрээ Буриад Улсын Засгийн газар болон, Байгал нуурыг хамгаалах төслийнхний гаргасан уриалгад нэгдсэн анхны Төрийн тэргүүн болсон билээ.

    Дэлгэрэнгүй
  • Хятад улсын төв телевизд ярилцлага өгөв

    2010-05-02

    Монгол Улсын Төрийн тэргүүний БНХАУ-д хийж байгаа айлчлал Хятад Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-ын дарга Ху Жинтао, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нартай хийсэн уулзалт, Хятад Монголын бизнес форумын үеэр хэлсэн үгийн талаар өдөр тутмын "China Daily" "Ардын сонин" зэрэг сонинууд томоохон сурвалжлага нийтлүүлэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Синхуа агентлаг болон Жинминжибао сонинд ярилцлага өгөв

    2010-04-22

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх гэж буйтай холбогдуулан өнөөдөр хятадын Синхуа мэдээллийн агентлаг болон Жинминжибао сонинд айлчлалын талаар ярилцлага өгөв.
     

    Дэлгэрэнгүй
  • МУ-ын Ерөнхийлөгч “Time” сэтгүүлд ярилцлага өгөв

    2010-01-18

    Монгол улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа энэ үед хамгийн олон уншигчтай, нэр хүндтэй хэвлэл болох "Time" сэтгүүл Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцлага хийлээ.

    Дэлгэрэнгүй