Равдансамбуу овогтой Болд
Эрхэлсэн ажил: МУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
Польш улсын Познань хотын Эдийн засгийн Академийг магистрын зэрэгтэйгээр төгссөн.
Улстөрийн шинжлэх ухааны доктор.
Мэргэжил
Эдийн засагч, менежерийн мэргэжилтэй
Ажлын туршлага
УБ-ын Мод боловсруулах комбинатад ажилчин-нормчин, ээлжийн мастер, зөвлөх инженер, тэргүүлэх эдийн засагч. /1980 - 1986/
Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд ахлах мэргэжилтэн. /1986 - 1990/
худалдааны “Онон” компанийн ерөнхий захирал
Хөрөнгө оруулалтын төслийн зөвлөх. /1996 - 2000/
МУ-ын Их хуралд гишүүн С.Оюуны зөвлөхөөр зэрэг ажлыг хийсэн. /2001 - 2004/
Иргэний зориг намын зөвлөхөөр ажиллаж байна. /2005 оноос/
Тэрбээр нийгэм улс төрийн мөргөлдөөн судлалаар мэргэшсэн эрдэмтэн юм.
Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-танин мэдэхүйн чиглэлээр 3 ном, 50 гаруй өгүүлэл бичиж гадаад дотоодын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлүүлсэн.