АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон видео мэндчилгээ ирүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс Та бүхэнтэй мэндчилж Монголын ардчиллын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэе. 1989 оны 12 дугаар сарын өвлийн тэсгим хүйтэнд цугларсан эр зоригт залуус Монгол Улсыг эрч хүчтэй, тогтвортой ардчилсан улс болох үндэс суурийг тавьсан билээ. Тэдний дунд хожим нь танай улсын шинэ сонгогдсон Ерөнхийлөгч ч байсан билээ. Тэр үед дэлхий дахинд эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөж, иргэд эвлэлдэн жагсаж, хүйтэн дайны хана нуран унасныг бид мэднэ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш мэнчдилгээ ирүүлэв
Монголын ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд баяр хүргэе. Танай улс дэлхий дахинд үлгэр жишээ орон болсныг тэмдэглэхийн ялдамд АНУ-ын Ерөнхийлөгч асаны хувьд миний бие Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
БНЧех улсын Ерөнхийлөгч асан Вацлав Хавел
Олон тооны урилга ярилцлага, мэтгэлцээнүүдээс дүгнэн харахад улс төрийн түүхэн өөрчлөлтүүдийн 20 жилийн ой дэлхий дахины сонирхлыг ихэд татжээ. Мөн өнөөгийн нөхцөл байдал маань тухайн үеийн сэтгэл хөөрлөөс хэр их хол байгаа нь энэхүү сонирхлыг бүр ч илүү хүчтэй болгож байна. Төв болон Зүүн Европын орнуудад тоталитар дэглэмүүд нуран унасны дараа дэлхий дахины улстөрийн газар зүйн зураглал үндсээрээ өөрчлөгдсөн билээ.
Солидарность хөдөлгөөний тэргүүн, БНПУ-ын анхны Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса видео мэндчилгээ ирүүлэв
Монголчууд Ази тивдээ анх түрүүн ардчилсан хувьсгал хийсэн гэдгээрээ бахархдаг. Юуны өмнө сонгосон замаасаа татгалзах ёсгүй. Ази Европ болон Дэлхийн хөгжлийн ирээдүй эрх чөлөөнд байна, чөлөөт зах зээлд байна, эв нэгдэлд байна. Ямар ч хүнд бэрхшээл учирсан ч энэ замаас гарч болохгүй. Тийм болохоор зам дээрээ тэсэж тогтоорой.
ХБНГУ-ын Канцлер, Эрхэмсэг хатагтай Ангела Меркелээс Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойн олон улсын бага хуралд ирүүлсэн мэндчилгээ
“Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ой”-н олон улсын бага хурлыг зохион байгуулагчид болон тус хурлыг ивээлдээ авагч Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж танаа, мөн хүрэлцэн ирсэн хүндэт зочид Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Америкийн Нэгдсэн Улсын Сенат Ричард Р. Лугарын ирүүлсэн мэндчилгээ
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд,
Монголын ардчиллын 20 жилийн ойг Та бүхний хамт тэмдэглэж байгаадаа миний бие баяртай байна. 1989 онд хэдэн зуун Монгол залуусийн хатан зориг Монгол Улсад ардчилал, олон намын тогтолцоо, зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан билээ. Ардчиллыг хөгжүүлэх явцад Монгол Улсын хүрсэн амжилт дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээсээр байна.
Европын Ардын намын дарга Уилфрайд Мартэнс мэндчилгээ ирүүлэв
Европын ардын намын их хурал дээр Монголын төлөөлөгчидтэй уулзсандаа маш таатай байна. Ингээд би Монголын нийт ард түмэнд шинэхэн бий болгоод байгаа ардчилсан тогтолцооны хорин жилийн ойн мэндийг хүргэмээр байна. Та бүхний туулж өнгөрүүлсэн бүхний дараа ардчилалтай улс болсон нь туйлын чухал, онцлууштай үйл явдал яах аргагүй мөн. Ардчилал танай улс орны ирээдүйд маш олон шинэ боломж, нөөц бололцоог нээн олгож байгааг мөн хэлэх хэрэгтэй.