Европын Ардын намын дарга Уилфрайд Мартэнс мэндчилгээ ирүүлэв

Европын ардын намын их хурал дээр Монголын төлөөлөгчидтэй уулзсандаа маш таатай байна. Ингээд би Монголын нийт ард түмэнд шинэхэн бий болгоод байгаа ардчилсан тогтолцооны хорин жилийн ойн мэндийг хүргэмээр байна. Та бүхний туулж өнгөрүүлсэн бүхний дараа ардчилалтай улс болсон нь туйлын чухал, онцлууштай үйл явдал яах аргагүй мөн. Ардчилал танай улс орны ирээдүйд маш олон шинэ боломж, нөөц бололцоог нээн олгож байгааг мөн хэлэх хэрэгтэй.
Бид бүгдээрээ Олон улсын ардчилсан хүчнийхний холбоо хэмээх нэг олон улсын байгууллагад харъяалагддаг гишүүд юм. Монголын Ардчилсан нам болон Европын ардын намууд Европ дахь бүх ардчилсан намуудыг төлөөлөн энэ их хуралд оролцож байгаа юм. Иймээс бид энэ олон улсын байгууллагад буюу Олон улсын ардчилсан хүчнүүдийн холбоонд хамтран ажилладаг гэж хэлж болно. Цаашдаа бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан төрөл бүрийн сургалт хийх, холбоо тогтоох, улс төрчдөд төдийгүй иргэний нийгэмд аж төрж буй хэн бүхэнд улс төрийн боловсрол олгох талаар хичээн ажиллах болно. Энэ бүх боломж бидэнд нээлттэй байна. Бид ч бас үүнд хэзээд бэлэн байх болно.
Миний бодлоор дэлхий ертөнц улам бүр ардчилалтай болж байна. Ардчилал дараах хоёр шалтгааны учир туйлын чухалд тооцогдоно. Нэгдүгээрт , ардчилал нь хүн бүрийг хүндлэн дээдэлж хүн бүрт тэгш эрх эдлүүлдэг. Мөн дараагаар нь улс төрийн харилцаанд ороход чухал нөлөөтэй. Эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг нээж өгч байдаг. Чухамдаа энэ нь л ардчиллын амин сүнс нь юм. Улс орон бүр ардчиллын төлөө тэмцэж тэмүүлж байх хэрэгтэй. Бид ч үүний төлөө ажиллах болно.