layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп эхэллээ

layer1-sublayer1
layer1-background dontneed

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

layer1-sublayer1
layer1-background dontneed

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Asia-Europe Meeting 11

Asia-Europe Meeting 11

layer1-sublayer1
layer1-background dontneed

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ АЗИ ЕВРОПЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ АЗИ ЕВРОПЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев бараалхлаа

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа

Талууд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр тэмдэглэж байв.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай уулзав

Чех, Монгол хоёр орон он удаан жилийн сайн харилцаатай явж ирснийг талууд дурдаад, техник технологи, оюутан сургах зэрэг талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар ярилцлаа.

layer1-sublayer1
layer1-background dontneed

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

layer1-sublayer1
layer1-background dontneed

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ХСИЕН ЛҮҮН БАРААЛХЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ХСИЕН ЛҮҮН БАРААЛХЛАА

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр

layer1-sublayer1
layer1-background dontneed

Сонгуулийн дүнг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд 2016 оны сонгуулийн дүнг танилцууллаа.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Гурван талт уулзалт дээр хөрш гурван орны Төрийн тэргүүн нар үг хэлэв

Гурван талт уулзалт дээр хөрш гурван орны Төрийн тэргүүн нар үг хэлэв

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Үүний өмнө Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд хэдэнтээ уулзаж хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийв

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

layer1-sublayer1
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдэл хийв

    2016-08-24

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

    Хурлын үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх,  ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж ирлээ. Эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газар хамгийн  тогтвортой, тасралтгүй, гацаагүй, хүнд сурталгүй үйл ажиллагаатай институци болж төлөвшсөн бөгөөд чадварлаг залуу хамт олноос бүрдэж байна. Цаашид ч энэ эрч хүчээрээ ажиллана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ жил гэхэд л үндэсний түүх, соёлтой холбоотой арга хэмжээ болон АСЕМ, Олон улсын монголч эрдэмтний их хурал гээд олон ажлыг амжилттай зохион байгуулсныг та бүхэн сайн мэдэж байгаа. 

    Дэлгэрэнгүй
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    2016-08-19

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өнөөдөр шагналаа.

    Ерөнхийлөгчийн зарлигт “Арьс өнгөний алба байгуулагдсаны 90 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан арьс, өнгөний халдварт өвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ чадваржуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын хүн амыг эрүүл чийрэг өсгөхөд мэргэжил, ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн тус төвийн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” хэмээжээ. 

    Дэлгэрэнгүй
  • “Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа болов

    2016-08-18

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын хүрээнд “Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд боллоо.

    Номын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс зөвхөн байгалийн баялгаар арвин биш түүх соёлын олдвор, үнэт өвөөр баян гэдгийг энэ гайхамшигтай ном батлан харуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс чанар, агуулга хувьд дэлхийн стандартад нийцсэн энэхүү зургаан боть номыг хэвлүүлсэнд сэтгэл хангалуун байна” хэмээв. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Олон улсын монголч эрдэмтний салбар хуралдаанд илтгэл тавилаа

    2016-08-18

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурал дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Их хурлын таван салбар хуралдааны нэг болох “Монголын түүх судлал”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг” сэдвээр илтгэл тавилаа.

    Уг илтгэлд П.Цагаан Монголын хил хязгаар түүхийн нугачаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан газрын зураг цуглуулдаг, энэ талаар сонирхон судалдаг тухайгаа дурдав. Энэ утгаараа Монголын газрын зураг бол түүх соёлын өв юм. Тэрбээр хэлэхдээ Монголын газрын зураг түүхэн явцад олонтаа өөрчлөгдсөн бөгөөд энэ өөрчлөлтийг харуулсан мэдээллийн бааз, архив, музей байгуулах санаачлага дэвшүүллээ. Өмнөд хойд хөршөөс гадна гадаадын бусад улс орны музейд Монголын газрын зурагтай холбоотой мэдээлэл байдаг. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан олон улсын залуу монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    2016-08-17

    Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээнд оролцогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Тэрбээр залуу монгол судлаачидтай танилцаж, монгол судлалын салбарыг сонгон суралцаж буйд нь талархал илэрхийлэн, монгол хэл, соёлын талаар ярилцаж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

    2016-08-15

    Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв.

    Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Их сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд,  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Жавзангийн Цолоо нарыг,

    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ринчинсамбуугийн Отгонбаатарыг,

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЯПОНЫ “ЁС ЗҮЙН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН, ХАТАГТАЙ Н.ИТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Наоко Итог хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.

    Мөн хатагтай Н.Ито Монгол, Японы харилцаанд онцгой хувь нэмэр оруулж  байгааг дурдсан юм. Монголд Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч өгсөнд нь хатагтай Н.Итод талархал илэрхийллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп эхэллээ

    2016-08-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал өнөөдөр Төрийн ордын Их танхимд нээлтээ хийлээ. Уг хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж байгаа юм.

    Уг хурлын нээлтийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

    “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

    Хүндэт хатагтай, ноёд оо,

    Монгол судлалын их чуулган- Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаач Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

    Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 7 дугаар сард, Олон улсын монголч эрдэмтний XI их хурлыг 8 дугаар сард зохион байгуулж байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл-зуны олимпийн их наадам Бразил Улсад амжилттай үргэлжилж байгаа энэ цаг үед Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп Улаанбаатар хотноо ийнхүү эхэлж байна.

    Монгол хэл, бичгийн эрдэмтний анхдугаар их хурал Улаанбаатар хотноо 1959 онд чуулснаас хойш хагас зууны түүхийг бичжээ. Монгол судлалын хүрээг тэлж, олон улсад хөгжүүлэхийн төлөө эрдэм билгүүн, оюун ухаанаа дайчлан зүтгэсэн Академич Б.Ринчен, Академич Ц.Дамдинсүрэн, Академич Ш.Лувсанвандан,  А.Лувсандэндэв, Б.Ширэндэв, Ш.Бира, Ч.Баудэн, Г.Абемацу, Ш.Озава, П.Алто, Г.Санжеев, Рагу Вира зэрэг алдар цуутай олон эрдэмтнээр бахархаж байна. Монгол судлалын галыг өрдөж, замыг зассан эрдэмтдийн араас олон шилдэг судлаач төрөн гарч, монгол судлал бэхжин хөгжиж яваа билээ.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ASEM-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЗОЧДОД ЗОРИУЛСАН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-15

    Улаанбаатар хот                                                                                      Чингисийн хүрээ

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

    Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, хүндэт зочдод болон ASEM-ын 20 жилийн ойд зориулсан Монгол наадам манай үндэсний ёс жаягын дагуу өрнөөд ийнхүү өндөрлөж байна.

    Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжисийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН АСЕМ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЗОЧДОД ЗОРИУЛСАН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-15

    Улаанбаатар хот                                                                                      Чингисийн хүрээ

    Эрхэм нөхөд өө,

    АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Франц Улсын Ницце хотод халдлага болж олон гэмгүй хүн амь насаа алдаж шардхадсан. Өнөөдөр бидний хурлаас терроризмыг санал нэгтэйгээр буруушааж, түүний эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн билээ. Уг халдлагад амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут хүндэтгэл илэрхийлье гэж чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид санал гаргасан юм. Энэ саналыг би хүлээн авч байна. Тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн босч хүндэтгэл илэрхийлье.

    /Нүүдэлчдийн наадамд ирсэн АСЕМ-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд, бусад төлөөлөгч зочид амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босч эмгэнэл илэрхийлэв/

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг. Олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил, дэвшлийн нууц ч Монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол, бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэнд толилуулж байна.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ ХЭЛСЭН ҮГ

    2015-12-31

    Төрийн ордон Улаанбаатар хот

    Сайн байцгаана уу

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна.

    2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна.

    2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа.

    2015 онд НҮБ-ын бүх гишүүн орон хамтарч, 2030 он хүртэл хийх 15 жилийн ажлаа тодорхойлов. “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-өө баталж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо. 2015 оны төгсгөлөөр Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүхэн чухал шийдвэрт хүрч чадлаа. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврах, улмаар дараачийн үедээ эрүүл амгалан амьдрах орчин бүрдүүлэх чухал шийдэлд хүрлээ.

    Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олох гэсэн үр дүнтэй яриа хэлцэл, бодит алхамууд хийгдэж байна. Монгол Улс ч эдгээрт зохих хувь нэмрээ оруулсаар байна.

    2015 онд Монгол Улсын иргэд 3 саяулаа боллоо. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна.

    2015 онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хамгийн олон орны дэмжлэг хүлээж сонгогдлоо.

    2015 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж тодорхой гэрээ хэлцэл ч хийлээ.

    Дэлгэрэнгүй
  • Чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ

    2015-12-29

    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

    Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Энэхүү өргөөнд хуран цугларсан бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд, нийт иргэдийнхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

    Та бүхэндээ үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголд 104 жилийн өмнө болсон түүхэн үйл явдал бол Их Монгол Улсаа байгуулснаас хойш болсон хамгийн гайхамшигтай түүхэн үйл явдал байсан гэж хэлж болно. Их Монгол Улсаа байгуулж, дэлхийн гүрнийг зарлаж явсан монголчуудад уруудаж доройтох цаг байсан. Гэхдээ бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргэж сэргээн олж авсан. Энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо бид 104 жил эрхэмлэн хамгаалж яваа.

    Дэлгэрэнгүй
  • ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

    2015-09-16

    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хуралд

    Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

    Улаанбаатар хот                                         

    2015 оны 9 дүгээр сарын 16

     

    “ХОЁР САЙН МЭДЭЭ БАЙНА”

    Эрхэм хүндэт хурлын дарга Илкка Канерва,

    Эрхэм хүндэт төлөөлөгчид,

    Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

    Одоогоос 40 жилийн өмнө Хелсинки хотноо ЕАБХАБ-ын үндэс суурийг тавих уулзалт болж байсан.

    Мөн 25 жилийн өмнө ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейг Парис хотноо байгуулахаар тогтож байжээ.

    1990 оны 7 дугаар сард Монгол Улсад анхны ардчилсан олон намын оролцоотой сонгууль болсон юм.

    Монгол Улс 1990 оны IX сард анхны байнгын ажиллагаатай Парламентыг байгуулан нээлттэй, ардчилсан бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ. 

    Дэлгэрэнгүй
  • 25 ЖИЛ: ӨМНӨХӨӨ ДҮГНЭЖ, ИРЭЭДҮЙН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ, ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮҮХЭН БОЛОМЖ

    2015-09-14

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг.

     

    25 ЖИЛ: ӨМНӨХӨӨ ДҮГНЭЖ, ИРЭЭДҮЙН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ, ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮҮХЭН БОЛОМЖ

    Төрийн ордон                                                                                                         2015 оны 9 дүгээр сарын 13

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Эрхэм хүндэт УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ,

    Манай оронд суугаа Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн тэргүүн нар аа,

    Хатагтай, ноёд оо,

    Дэлгэрэнгүй
  • Цахиагийн Элбэгдорж: Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг

    2015-09-01

    Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заалаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр долоо дахь удаагаа теле хичээл заалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн бөгөөд энэхүү хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, MNC телевизүүд орон даяар шууд дамжуулав.

    Уг хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Баянгол  дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай 33-р сургууль болон нийслэлийн 45-р сургуулийн сурагчид анги даасан багш нарынхаа хамт оролцлоо.  

    Хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарсны дараа хөтлөгч сурагчдад хандан хичээл эхэлж байгааг анхааруулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг студид урилаа.

    Дэлгэрэнгүй
  • Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа

    2015-08-31

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнав.

    Сүхбаатарын одонгоор ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Бинъяагийн Лааган,

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагуудтай уулзав

    2014-10-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн н.Алтай, ахлах инженер н.Даваажав, Монгол Шевро ХХК-ийн захирал Ц.Түмэн-Өлзий нар оролцов.

    Дэлгэрэнгүй
  • Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа

    2014-10-09

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн шагналын тогтолцоог нийгэм, цаг үеийн шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааныг 2014 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд зарлан зохион байгуулсан юм.

    Уралдаанд нийт 10 уран бүтээлч 100 гаруй загвар ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд уралдааны удирдамжид заасны дагуу 2014 оны аравдугаар сарын 9-нд хуралдаж зураач П.Цэгмид, Б.Гантулга, Б.Түвшин нарын бүтээлийг сонгон шалгарууллаа.

    Дэлгэрэнгүй
  • “Баялгийн сан нь Хүний хөгжлийн санг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд, илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат юм”

    2014-09-18

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа.

    Хэлэлцүүлгийг нээж зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ "Түрүүчийн долоо хоногт Засгийн газраар уг төслийг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан нь Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.

    Дэлгэрэнгүй
  • “5000 бөмбөг” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ

    2014-09-14

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан " Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт", "Хөлбөмбөгийн хөгжлийг хүүхэд бүрт" гэсэн хөтөлбөрүүдийг Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн ба өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд "Хөлбөмбөгийг эрчимтэй хөгжүүлье!" уриалгыг хэрэгжүүлж, "5000 бөмбөг" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Дэлгэрэнгүй
  • Гишүүд маань хуулийн нэрээр популизм хийхээс илүү утга учир, үндсэн агуулга нь чухал гэдгийг харууллаа

    2014-07-24

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан Шилэн дансны тухайхуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.

    Дэлгэрэнгүй
  • Ч.Өнөрбаяр: Шилэн данс бол нийгмийн захиалга

    2014-05-23

    "Ньюс агентлаг"-ийн уншигчдаас Шилэн дансны тухай хуулийг яагаад УИХ дэмжээгүй, хэзээ батлагдах вэ зэрэг асуулт ирүүлж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас энэ хуулийн төслийн талаар тодрууллаа.

    -Шилэн дансны тухай хууль хэзээ дахин УИХ-д орж ирэх вэ, удахгүй л гэсэн хариулттай байгаа?

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Үндэсний цом-2014” тэмцээн амжилттай өндөрлөлөө

    2014-05-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Монголын хөлбөмбөгийн холбооноос хэрэгжүүлэн зохион байгуулсан "Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт" цогц хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом-2014" тэмцээн болж амжилттай өндөрлөлөө.

    Энэ жилийн тэмцээнийг 2014 оны тавдугаар сарын 11-16 -ны хооронд МХБХ /Монголын хөлбөмбөгийн холбоо/- ны  зүлэг ногоон дэвжээ, цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж, 15 аймгийн шигшээ баг тамирчид оролцлоо.

    Дэлгэрэнгүй
  • Ярилцлага

    2014-05-16

     

    https://www.youtube.com/watch?v=bBBQh9JA73I

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын төв телевизэд ярилцлага өгөв

    2015-04-28

    Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлгийг дамжуулав. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр  нартай ярилцлага хийж байжээ. 

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм

    2014-10-18

    Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд яридцлага өглөө.

    -Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач? 

    -Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

    Дэлгэрэнгүй
  • Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Монголчууд хуучин андаа мартдаггүй

    2014-10-13

    Өнөөгийн Монгол бол хуучин социалист дэглэмээс орчин үеийн хурдацтай хөгжиж буй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой  ардчилсан улс руу харьцангуй богино хугацаанд амжилттай шилжсэн үлгэр жишээ улсын нэг.  АНУ-д Монголыг барууны загварын ардчиллын "лаборатори" улс гэж нэрлэдэг. Гэвч Улаанбаатар "Сэм авга"-ын найрсаг тэврэлтэд харайн орохыг яарсангүй, ОХУ-тай найрсаг хөршийн харилцаагаа дэмжиж хөгжүүлэхийг чухалд үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын босгон дээр Оросын сэтгүүлчид Монголд айлчилж, ИТАР-ТАСС-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос тусгайлсан  ярилцлага авсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Нелсон Мандела төгсгөлгүй юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг өөрөө төгсгөлгүй зүйл

    2013-12-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Bloomberg" телевизэд ярилцлага өгөв.

    Хөтлөгч Э.Долгион: -Таныг манай телевизэд ярилцлага өгч байгаад их баярлалаа. Нелсон Манделаг таалал төгссөнийг зөвхөн Өмнөд Африкт төдийгүй олон улсад нэг эриний төгсгөл ирлээ гэж дэлхийн удирдагчид ярьж байна. Таны хувьд Нелсон Манделагийн талаар юу хэлэх вэ?

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ВВС-д ярилцлага өгөв

    2013-02-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ВВС-д ярилцлага өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ВВС телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Жастин Роулотт, ВВС радиогийн продюсер Кент ДеПинто нар уулзаж ярилцсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын хэвлэлүүдэд ярилцлага өгөв

    2011-05-12

    Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад болсон Дэлхийн монголчуудын конвентд оролцох үеэрээ Байгал далайг хамгаалах зорилготой "Миры на Байкале" төсөлтэй танилцаж,  усан доогуур шумбагч "Мир"u  төхөөрөмжийг санаачлагч, зохион бүтээгч, ОХУ-ын баатар А.Сагалевич, "Метрополь" группийн захирал  М.Слипенчук нарын хамтаар усан доогуур 437 метрийн гүнд шумбасан юм. Ингэснээрээ Буриад Улсын Засгийн газар болон, Байгал нуурыг хамгаалах төслийнхний гаргасан уриалгад нэгдсэн анхны Төрийн тэргүүн болсон билээ.

    Дэлгэрэнгүй
  • Хятад улсын төв телевизд ярилцлага өгөв

    2010-05-02

    Монгол Улсын Төрийн тэргүүний БНХАУ-д хийж байгаа айлчлал Хятад Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-ын дарга Ху Жинтао, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нартай хийсэн уулзалт, Хятад Монголын бизнес форумын үеэр хэлсэн үгийн талаар өдөр тутмын "China Daily" "Ардын сонин" зэрэг сонинууд томоохон сурвалжлага нийтлүүлэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Синхуа агентлаг болон Жинминжибао сонинд ярилцлага өгөв

    2010-04-22

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх гэж буйтай холбогдуулан өнөөдөр хятадын Синхуа мэдээллийн агентлаг болон Жинминжибао сонинд айлчлалын талаар ярилцлага өгөв.
     

    Дэлгэрэнгүй